Нийгэм мэдээ

"Сонгуультай холбоотой 146 гэмт хэргийн дуудлага бүртгэгдсэн"

Цагдаагийн байгууллагаас орон нутаг, аймаг нийслэлийн, сум дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Энэ оны есдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 8-ны хооронд нийт 492 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс орон нутагт 274, нийслэлд 218 гомдол мэдээлэл ирсэн байна. Нийт бүртгэгдсэн гомдол мэдээллийн 146 нь гэмт хэргийн шинжтэй, 346 нь зөрчлийн шинжтэй байна. Одоогоор цагдаагийн байгууллага 213 гомдол мэдээллийг шалгаж байгаа. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор аравдугаар сарын 9-ний 09.00 цагаас, аравдугаар сарын 13-ны өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана. Энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагаас 10,684 алба хаагч 574 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэнэ" гэлээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button