Израил Ираны эсрэг өршөөлгүй хариу арга хэмжээ авна

Лхагва гарагт /2024.10.09/ Израилын Батлан хамгаалах сайд Йоав Галлант Ираны эсрэг өршөөлгүй, нарийн, гэнэтийн цохилт өгч хариу арга хэмжээ авна гэсэн байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хоёр утсаар ярилцжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдэл хийхдээ хоёр удирдагч зарим асуудлаар санал зөрөлдсөн ч гэсэн дуудлага маш үр дүнтэй байсан гэсэн юм.
Сүүлийн үед Ойрх дорнод дахь нөхцөл маш хурцадмал байдалд орсон. Газын зурвасын дайн үргэлжлэхийн хажуугаар Израил Ливан руу цэргээ оруулж, хуурай газрын довтолгоо эхлүүлсэн. Үүнтэй зэрэгцэн Израил Иранд хэрхэн хариу барихаа авч үзэж байгаа. Израилын Батлан хамгаалах сайд Галлант “Бидэн рүү дайрсан бүхэн хохирч, шангаа хүртэх болно. Бидний дайралт өршөөлгүй, нарийн, гэнэтийн байна. Тэд өөрсдөд нь юу тохиолдсон, хэрхэн тохиолдсоныг ойлгохгүй зөвхөн цохилтын үр дүнг л харна” хэмээсэн.
Мөн Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Иран пуужингаар довтолсныхоо шанг хүртэнэ гэсэн байгаа. Харин Ираны тал мэдэгдэл хийхдээ хариу арга хэмжээ авбал асар их сүйрэл үүсгэнэ хэмээсэн. Ийм учир дэлхийн газрын тосны хэрэглээний томоохон хэмжээг үүсгэдэг Ойрх дорнодод бүс нутгийн дайн үүсэж, АНУ оролцоход хүргэж магадгүй гэх айдас үүсээд байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
delhii deerees juuduudiig archij hayah heregtei
Био, химидэх нь
Тэдэнд юү чадах ухаан �##�га
Дайн ч эхэллээ хаана дайн болно дандаа өдөж, улам дэвэргэж байдаг нэг гайтай нэг нөхөр байх юмаа
Yy
Ukraine,Zelinskii 2 moodnoos garch xen ch yrixgvi tooxgvi bolj bnaduu,genet evrei Zgee sanaad xartal baixgvi boltson kk