Лам нарыг IT, аялал жуулчлалаар сургаж, мэргэшүүлнэ
МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж дагалдах хүмүүсийн хамтаар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд зочиллоо.
ШУТИС- ийн захирлууд, эрдэмтэн багш нартай хийсэн энэхүү уулзалтаар өмнө нь үзэглэсэн санамж бичгийн хүрээнд Гандантэгчэнлин хийдийн лам нарыг тус их сургуульд суралцуулах талаар ярилцлаа.
ШУТИС-д хэрэгждэг Мэдээллийн технологи буюу IT, аялал жуулчлал, олон нийттэй харилцах, соёлын өв хамгаалах хөтөлбөрүүдэд лам нарыг сургаж мэргэшүүлэх талаар тодорхой шийдэлд хүрч, цаашид хоёр байгууллага соён гэгээрүүлэх ажилд хамтын ажиллагаа явуулах тухай дэлгэрэнгүй санал солилцов.
Түүнчлэн Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ШУТИС-ийн эрдэмтэн багш нарт бурханы шашны номлол сургаал, бясалгалын талаар шинжлэх ухааны ойлголттой холбон тайлбарлаж, айлдвар айлдлаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамба лам Д.Жавзандоржтой хийсэн уулз�##�тад оролцсон. Сэтгэл санаа өргөсөн сайхан уулз�##�т болсон. Номын буян, багшийн буянд биширсэн.
it technology oor lamnariig surgana gedegchin zowshuu.
Маш зөв ажлын эхлэл болжээ.