СПОРТ

Э.Цэндбаатар Алтан медалийн төлөө өнөөдөр тулалдана

Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Манай улсаас найман ширэн бээлийтэн мөнгөн медалийн төлөө тоглох эрхээ аваад байсан билээ. Тэгвэл өчигдөр мөнгөн медалийн төлөөх тулаанууд явагдсан ба 60 кг-ын жинд Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар Узбекстаны Ш.Рахимовыг 5:0 харьцаагаар ялснаар Алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авсан юм.

Түүний алтан медалийн төлөөх тулаан өнөөдөр болох бөгөөд аваргын төлөөх тулаанууд өнөөдөр 14:00 цагаас эхэлнэ.

Э.Цэндбаатар маань аваргын төлөө Казахстаны тамирчин З.Сапиуллинтай тулалдах юм.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button