Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Израил руу цэрэг илгээж, пуужин эсэргүүцэгч систем өгнө

Ням гарагт /2024.10.13/ АНУ мэдэгдэл хийхдээ Израил руу цэрэг илгээж, дэвшилтэт технологи бүхий пуужин эсэргүүцэгч систем явуулна гэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэхүү алхам нь Израилыг хамгаалах зорилготой хэмээжээ. Учир нь Израил удахгүй Израилын эсрэг хариу арга хэмжээ авах төлөвтэй байгаа юм.

Иран Израил руу 180 гаруй пуужин харвасны дараа АНУ Израилд хариу цохилтынхоо хүчийг тааруулж, Ойрх дорнодод бүс нутгийн дайн дэгдээхгүй байхыг хөшигний ард уриалсаар ирсэн. Мөн Байден Ираны цөмийн объектуудад Израил цохилт өгөхийг эсэргүүцнэ гэдгээ илт илэрхийлсэн юм. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Патрик Райдер цэрэг байршуулж байгаа нь Израил болон АНУ-ын цэргүүдийг Иран болон Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг террорист бүлгүүдээс хамгаалах зорилготой гэжээ.

Гэхдээ сургуулилтаас өөр зорилгоор АНУ Израилд цэрэг байршуулах нь ховор тохиолдол. Сүүлийн саруудад АНУ-ын цэргүүд Израилд Ираны халдлагаас өөрийгөө хамгаалахад нь тусалж байсан. Гэхдээ энэ тусламжаа тэд Израилын газар нутгаас гадуур өгч байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button