СПОРТ
Б.Дөлгөөн анхны Азийн АШТ-ээсээ хүрэл медалийн эзэн боллоо

“Си Ань-2019” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд “Нанжинь-2014” залуучуудын зуны олимпийн наадмын мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий алт, мөнгөн медальт, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Болормаагийн Дөлгөөн хүрэл медаль хүртлээ. Ингэснээр манай бөхчүүдийн энэ удаагийн Азийн аваргын гурав дахь хүрэл медаль болж байна.
Тэрээр Азийн аваргад анх удаа зодоглож байгаа бөгөөд хагас шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн залуучууд, 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Саки Игарашид 0:9-өөр ялагдан хүрэл медалийн төлөө барилдах болсон. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шаходат Жуллибаеваг оноогоор цэвэр ялснаар ийнхүү ази тивийн медальтан боллоо.
Д.ЖАРГАЛМАА









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.