Улс төрийн мэдээ
А.Баярыг НИТХ-ын даргаар сонголоо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүнгээр бүрдсэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т заасны дагуу Хуулийн шаардлага хангасан нэр дэвшигч Амарбаясгалангийн Баярыг НИТХ-ын МАН –ын бүргийн хуралдаанаас 100 хувь саналаар дэмжиж, НИТХ-ын даргад дэвшүүлээ. Мөн нийслэлийн засаг даргаар Х.Нямбаатарыг улираан томилох саналыг НИТХ дахь МАН-ын бүлгээс гаргаж, тогтоол баталлаа.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.