Нийгэм мэдээ

Б.Баасанхүү дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна

Энэ сарын 11-13-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотод "Их дуулга" амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээнд дэлхийн чансаанд дээгүүр эрэмбэтэй бөхчүүд цөөн зодоглосон тул дэлхийн чансаан дахь байрлалд томоохон өөрчлөлт орсонгүй. Ингэснээрээ дэлхийн аварга, олимпын наадмын үзүүр бөх Б.Баасанхүү 48 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна.

Б.Баасанхүү 24 насандаа Монгол Улсын аваргад гурав дахиа түрүүлж, Азийн аваргаар тодорч, Их дуулга ангилалд анхны түрүүгээ дархлан, Дэлхийн аварга болж, “Парис-2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.

Дэлхий дахинаа энэ оны сүүлд арванхоёрдугаар сард Токиогийн Их дуулга тэмцээн л үлдээд байна. Үүний дараа Парис, Баку, Ташкент, Тбилис гэх мэт олон арван тэмцээн жүдочдийг маань хүлээж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ариунаа
Ариунаа
10 сар 22, 2024 00:40

Сонин шүү энэ охин зүгээр л азтай байна .Олимпод барилдаж байхыг нь харсан.барилдах ур чадвар арга мэх хурд авха�##�ж самбаа байхгүй бас ямар ч сэтгэлийн тэнхээ байхгүй.оюун ухаан нь задраагүй бэлтгэл муутай ер нь л тааруу тамирчин бсандаа.азтай л юм

Back to top button