Гадаад мэдээДЭЛХИЙ

Улирал даган сэтгэл зүй өөрчлөгддөгийн учир

Өвлийн улирал ирэхэд сэтгэл санаагаар унах үе гардаг уу? Хэрвээ тийм бол та ганцаараа биш юм. Америкийн Сэтгэцийн Холбооны мэдээлснээр, америкчуудын 5 орчим хувь нь улирлын сэтгэл гутралын эмгэг (SAD)-тэй тулгардаг байна. Энэ нь өвлийн улиралд илэрдэг, нарны гэрэлд бага өртөхтэй холбоотой үүсдэг гэж судлаачид үздэг. “SAD”-ийн шинж тэмдэгт сөрөг сэтгэл хөдлөл мэдрэгдэх, хоолны дуршил, нойрны хэв маягийн өөрчлөлт, эрч хүч багасах зэрэг ордог байна. Мөн өвөл ирэхэд олон тооны хүнд эдгээр шинж тэмдгүүдийн арай зөөлөн хэлбэр илэрдэг.

Гэхдээ зөвхөн бидний сэтгэл санаа улирал солигдох үед өөрчлөгддөггүй. Шинэ судалгааны тоймд (Hohm, Wormley, Schaller, & Varnum, 2023), би болон миний хамтрагчид улирлууд сэтгэл зүйн болон зан үйлийн олон талд нөлөөлдгийг тогтоосон. Энд би эдгээр дүгнэлтийн заримыг онцолж, улирлууд бидэнд хэрхэн нөлөөлдөг байж болох зарим шалтгааныг хэлэлцэнэ.

Түрэмгий зан, бэлгийн харьцаа, бусдад туслах

Гадаа халуун байхад хүмүүс илүү цухалдаж, түрэмгий болдог гэх нийтлэг үзэл байдаг. Энэ яриа үнэний ортой болохыг судалгаа харуулж байна. Хүмүүсийн түрэмгий үйлдлүүд, тухайлбал машины сигнал дарах болон хүчирхийллийн гэмт хэргүүд дэлхийн хойд бүсэд зуны улирал ирэхэд дээд цэгтээ хүрдэг.

Мөн бидний бэлгийн зан үйл улиралтай уялдан өөрчлөгддөг байна. Янз бүрийн эх сурвалжуудын мэдээлэл жилд хоёр удаа давтагддаг бэлгийн циклийг байдгийг илтгэдэг. Интернэт дээрх хайлтууд, бэлгэвчний борлуулалт, үр хөндөлтийн тухай мэдээллээс үзэхэд бэлгийн амьдралын идэвх зуны улирал болон Зул сарын баярын үеэр ихэсдэг байна. Сонирхолтой нь, АНУ болон Швед “Natural Cycles” апп хэрэглэгдэг хагас сая гаруй хүн оролцсон 2023 оны судалгаагаар өдөр уртсах үед эмэгтэйчүүдэд овуляци явагдан, бэлгийн үйл ажиллагаанд илүү оролцох магадлалтайг тогтоогджээ. Энэ нь зуны улиралд бэлгийн амьдралын идэвх нэмэгддэгийн нэгэн тайлбар байж магадгүй. Судлаачдын тэмдэглэснээр, бусад олон төрөл зүйлүүд, тухайлбал ямаа, адуу ч мөн адил хандлага үзүүлдэг байна.

Мөн улирал биднийг бусдад хэр сайхан сэтгэлээр хандахад нөлөөлдөг аж. Жишээлбэл, Христийн шашинтай улсуудын сайн үйлсэд хандив өгөх нь Зул сарын баярын үеэр эрс нэмэгддэг. Мөн тэдний зоогийн газрын үйлчлэгчдэд өгөх типийн хэмжээ ч энэ үед нэмэгддэг юм.

Үүнээс гадна улирал бидний сэтгэл зүйд олон талаар нөлөөлдөг байна. Бидний танин мэдэхүйн чадавх, өнгөний сонголт, ямар жанрын хөгжим сонсох, идэхийг хүсэж буй хоол гэх мэт зүйлс улирлаар өөрчлөгддөг. Жишээлбэл, Бельги улсад хийсэн нэгэн судалгаагаар хүмүүсийн анхаарлаа төвлөрүүлэх чадвар зуны улиралд хамгийн муу, өвлийн улиралд хамгийн сайн байжээ.

Зургийн эх сурвалж: New Connection Psychology

Улирал бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ

Улирал бидний сэтгэл зүйд нөлөөлдөг нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал нарны гэрэлд өртөх хэмжээ багассан нь “SAD” эсвэл бэлгийн амьдралын идэвхийн улирлын өөрчлөлттэй холбоотой байх магадлалтай. Бусад тохиолдолд, тухайлбал улирал өөрчлөгдөхөд өгөөмөр зан нэмэгдэх нь жилийн тодорхой үеүдтэй холбодог соёлтой хамаатай байж магадгүй юм. Үүнд Зул сарын баярын уламжлал, зан ёсны нөлөөнөөс шалтгаалж байж магадгүй.

Мөн улирал өөрчлөгдөх нь бидний амьдрах орчны бусад гол элементүүдэд нөлөөлж, энэ нь цаашлаад сэтгэл зүй болон зан үйлд өөрчлөлт оруулах боломжтой. Жишээлбэл, бидний өвдөх магадлал жилийн турш өөр өөр байдаг. Хэд хэдэн судалгаанаас харахад халдварт өвчний аюул ихсэх үед хүмүүс аливаа шаардлагыг биелүүлэх магадлал ихсэж (амны хаалт зүүх, амаа дарж ханиах гэх мэт), нийгмийн уламжлалт үзэл бодлыг баримтлах нь нэмэгддэг байна. Ийм учраас эдгээр хандлага гэсэн жилийн бусад улирлуудад өөрчлөгдөж болох юм.

Мөн, жуулчид ихээр ирдэг газруудад, жишээ нь өвөл болоход Бахамын арлууд эсвэл Финикс хотод хүн амын нягтрал нэмэгддэг. Судалгаанууд хүн амын нягтрал ихсэхэд хүмүүс урт хугацааны төлөвлөгөө гаргаж, хүүхэдтэй болох нь буурч, хүүхдүүдийнхээ хөгжил хүмүүжилд илүү хөрөнгө оруулахад хүргэдэг байна. Ийм учир өвөл Бахам, Финикс гэх мэт байршлуудад эдгээр хандлагууд ч гэсэн жилийн туршид өөрчлөгдөж болно.

Улирлын сэтгэл зүйг анхааран авч үзэх нь

Сэтгэл санаа болон бэлгийн зан үйлд улирал нөлөөлөх боломжтой гэдгийг ухамсарлавал бид өөрсдийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг тухайн жилийн аль үед хэрхэн мэдэрч, ямар хариу үйлдэл гаргахаа ойлгоход тусалж болох юм. Ингэж ухаарснаар ихэнх сэтгэл зүйн судалгааг хийхэд ашигладаг аргын алдаа дутагдлыг олж харна. Ердийн үед сэтгэл зүйч улирлын нөлөөг судлах зорилго тавиагүй бол сэтгэл зүйн судалгаа хийх мэдээллээ цуглуулахдаа он цагийг тэмдэглэдэггүй. Мөн мэдээллээ олон сар цуглуулсан ч улирлын нөлөө байгаа эсэхийг шалгадаггүй. Ийм учир улирал сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг илүү гүн ойлгохын тулд сэтгэл зүйн судалгаанууд он сараа чухалчлан авч үзэх хэрэгтэй байгаа юм.

Эх сурвалж: Psychology Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 16, 2024 08:32

Монголчууд цөөхүүлээ байдаг учир нь энэ байжээ.

Зочин
Зочин
10 сар 16, 2024 09:33

УЛИРЛУУД ДУНДААС ХАВАР Л ГЭЦҮҮ СЭТГЭЛ ЗҮРХ ЯМАР НЭГЭН ЮМ РУУ ТЭМҮҮЛЭЭД САЛТАА ЧИЙГТЭЭД АЙМААР СЭРЭЛ ХӨДЛӨНӨ МЭЭМНИЙ ТОЛГОЙ ИРВЭГНЭЭД ТЭГЭЭЛ МАШИН ДОТРОО ГАРААРАА ОРОЛДОНО АЖИЛ ДЭЭРЭЭ ОЧООЛ ХЭН НЭГЭНТЭЙ ХИЙХЭЭР ДАНДАА ЖИРЭН ГОД ТЭГЭЭЛ НЯЛЦАЙСАН НОЙТОН МЭДРЭМЖТЭЙ ӨДРИЙГ БАРААД АРАЙХИЙЖ ГЭРТЭЭ ХАРИАЛ НӨХӨРТЭЙГӨӨ ХИЙХЭЭР НӨХӨР БАС ЖИРЭН ГОД.НАДАД БОЛ ХАВАР ОНЦГҮЙ Л УЛИРАЛ ХАРИН НАМАР БОЛ ГОЁ НАЛГАР ӨЧИГДӨР ШАНГРИЛАГИЙН НОЙЛЬД ХИЙЛЦСЭН ЗАЛУУ БОЛ ЖИНХЭНЭ ГҮҮД МУЖИК НАМАЙГ ХОЁР ТАВИУЛЧИХААД ЯВЧИХСАН.ӨНӨӨДӨР БОЛОМЖ ГАРВАЛ ДАХИНАА СЭТГЭЛ ЗҮЙ ЯАЛТ Ч ҮГҮЙ СЕКСЭД МАШ НӨЛӨӨТЭЙ БИ Л ЗОРИГТОЙ ХЭЛЖ БАЙГАА БОЛОХООС БИШ ИЙМ ЗОВЛОНТОЙ ДУР ХАНАЖ СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ ЯВАА ХҮҮХНҮҮД МАШ ЦӨӨН БУШУУХАН ЭНЭ ТАМ ДУУСААСАЙ Л ГЭЖ БОДДОГ ГЭСЭЭН.

Холбоотой мэдээ

Back to top button