Жүдогийн эмэгтэй шигшээгийнхэн хатуужуулах нэрээр нэгнээ дээрэлхжээ
Жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин охид өсвөр насны жүдочин охины биед нь халдаад зогсохгүй өөрсдийн дотуур хувцсаа угаалгасан зөрчил өнгөрөгч долоо хоногт буюу энэ оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарсан байна. Энэ талаар мэдээлэл өгөхөөр хохирогчийн эгч манай редакцад хандсан юм.
-"Элдэв үгээр доромжилж, хэд хэд цохиод авсан. Бүр дотуур хувцсыг нь угаахыг шаардсан. Тэгээд би айсандаа угааж өгчхөөд ирлээ" гэсэн-
-Сайн байна уу. Таны дүү хэдэн настай вэ. Тухайн өдөр үүссэн нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Сайн. Миний дүү 10 дугаар ангийн сурагч, одоо 15 настай. Жүдо бөхийн спортоор гурав дахь жилдээ хичээллэж байна. Хичээллэж эхэлсэн цагаасаа эхлэн Улс бүсийн тэмцээнд алгасалгүй амжилт гаргаж буй өсвөрийн тамирчин. Өглөө хичээлдээ сууж, өдөр бэлтгэлээ хийдэг юм. Ингэхдээ харьяалагдах клубийн тамирчид болон Улсын шигшээ баг, цаашилбал бусад орны тамирчидтай туршлага солилцох үүднээс хамтарсан бэлтгэл хийх тохиолдол бий.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт буюу 10 дугаар сарын 08-ны өдрийн орой нэлээн ууртай, уйлчихсан орж ирсэн. Юу болсон талаар асуухад “Өнөөдөр Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин эгч нартай хамт бэлтгэл хийсэн юм. Барилдах явцдаа хэд хэдэн удаа эгч нарыг давчихсан. Гэтэл бэлтгэл дууссаны дараа намайг элдэв үгээр доромжилж, хэд хэд цохиод авсан. Бүр дотуур хувцсыг нь угаахыг шаардсан. Тэгээд би айсандаа угааж өгчхөөд хүрээд ирлээ” гэсэн юм.
-Харьяалагддаг клубийн удирдлагууд болон Монголын жүдо бөхийн холбоонд мэдэгдсэн үү. Өмнө нь ийм төрлийн дээрэлхэлтэд өртөж байсан уу?
-Мэдэгдээгүй. Өмнө нь “ийм дээрэлхэлт байдаг юм байна” гэж хэлж байснаас өөрөө дээрэлхүүллээ гэж байгаагүй.
-Яагаад удирдлагуудад мэдэгдээгүй юм бэ?
-Жүдочид дунд бие биеэ дээрэлхэх нь түгээмэл байдаг гэсэн. Ихэвчлэн үе хоорондын ялгаа болон амжилтын илүү байдлаас хамаарч элдэв үгээр доромжилж, биед нь халдах байдал бүр хэвшил болчхож. Үүнээс гадна манай Монголчууд спортынхныг ганц амжилт үзүүлэхэд нь л хэт “шүтчихдэг”. Үүнээс болоод тухайн тамирчид эвдэрч байж ч магадгүй юм.
Манай дүү л гэхэд “иймэрхүү дээрэлхэлт бол байх л зүйл. Үүнтэй дасан зохицох, хатуужил болон сургамж хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй эгч ах эгч нар хэлдэг. Спорт хатуу шүү дээ, тэсэх хэрэгтэй. Би өсөж буй тамирчин учраас цаашдын амжилт, спортын карьерт нөлөөлж мэднэ” гээд ам нээхгүй байна. Мөн дээрэлхсэн тамирчдыг илчилбэл эргээд өөрийг дарамтлах байх гэсэн айдастай л байгаа тухайгаа ч хэлж байсан. Тэр бүү хэл намайг энэ талаар хэвлэлд яриа өгнө гэхэд дургүйцсэн. Гэхдээ энэ ганцхан миний дүүд бус бусад тамирчдад ч хамааралтай асуудал учраас хэвлэлд хандах ёстой гэж бодоод ирсэн.
-Ярилцсанд баярлалаа.
-Манай шигшээ багийн тамирчид тийм үйлдэл гаргасан гэдэгт итгэхгүй байна-
Улсын шигшээ багийн тамирчид Монголын жүдо бөхийн холбоонд харьяалагддаг. Бид жүдочид дунд биеэ дээрэлхэх асуудал байдаг эсэхийг тодруулахаар Монголын жүдо бөхийн холбоотой холбогдоход “Манай шигшээ багийн тамирчид тийм үйлдэл гаргасан гэдэгт итгэхгүй байна. Магадгүй өөр клубийн тамирчид ч байж мэднэ. Одоогоор манай байгууллагад тамирчид бие биеэ дээрэлхсэн гэх асуудал гарсан тохиолдол байхгүй. Хэрэв ийм асуудал гарах юм бол манай байгууллага зохих арга хэмжээг авч ажиллана” хэмээх хариултыг өглөө.
Монголын Жүдогийн Холбоо нь Монголд жүдогийн спортыг төлөөлдөг олон нийтийн спортын байгууллага юм. Тус байгууллага 14 жүдогийн дэвжээ буюу клуб, 21 аймгийн Спорт төвөөс бүрддэг. Одоогийн байдлаар нийт 3000 гаруй гишүүнтэй, насанд хүрэгчдийн төрөлд 60-100 кг жинд барилддаг эрэгтэй 202, эмэгтэй 120 тамирчин бүртгэлтэй байдаг.
Жүдочдийн зүгээс “үе хоорондын болон амжилтын ялгаагаар биеэ дээрэлхэх байдал нь хэвшил болчихсон” хэмээн ярьж байгаа хэдий ч хяналт тавих ёстой Жүдо бөхийн холбоо “тухайн асуудал огт гарч байгаагүй” гэх тайлбарыг өгч байна. Тэгвэл энэ асуудалд хэн хяналт тавих вэ. Үнэхээр спорт хатуу гэх нэрийдлээр дээрэлхэлт үзүүлж нэгэндээ бие махбодын болон сэтгэл санааны дарамт учруулдаг бол тэр сэтгэл зүйгээр ямар амжилтад хүрэх вэ. Дүгнэлтийг уншигч танд үлдээе.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байдаг нь тодорхой, олимпын аваргын хэргээс жишээ татаж харахад л ойлгомжтой шд.
Баттулга байгаа газар яаж олигтой байхав дээ !!! Одоо мөдхөн нэгийгээ а лсан мэдээ дуулдноо ! Түвшинбаяр чинь ер нь их дээрэлхүү амьтан байсан гэсэн шүү !!!
Баттулгыг Жүдогийн холбооноос ходуулах болоогүй юү! Нэг л өдөр дахиад нэг хүн амины хэрэг гарна шүү !
НЭГ МУУ АЛЦГАР ХҮҮХНЭЭС БОЛЖ ГАНЦ НАЙЗЫГАА БАЛБАЖ ХОРООСОН ТҮВШИНБАЯР БҮГДИЙГ НЬ ШАНААДАЖ БАЙСНЫГ ХАРЖ БАЙЛАА ДАЛБИГАС ХИЙТЭЛ НЬ ШАНААДАЖ БАЙСАН.ЭНЭ ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГИЙХАН АРАЙ ХЭТЭРНЭЭ ҮМХИЙРСЭН АЛАВЧАА УГААЛГААД БАЙХДАА ЯАДЫН БУЗАР ГИЧИЙНҮҮД ВЭ? ХӨЛС ТОЧИКОНД БОХИРДСОН ҮМХИЙРСЭН АЛАВЧ УГААСАН ЭНЭ ОХИНЫ КАРЬЕРТ НӨЛӨӨЛНӨ АРИУЛ САН ТАВЬ.ТЭР УГААЛГАСАН ХҮНИЙ АМАН ДЭЭР НЬ ШЭЭЧИХ ИНГЭЭД Л БОЛОО ЗАВААРЦЫН БАЛИАР ХОГНУУД ВЭ? БАБА ЯМАР МУУХАЙ ҮНЭР ТАНАРТАЙ БАЙСАН БОЛОО ГАРАА САЙН УГААСАН УУ?
Эр ч биш эм ч биш муусайн новшнууд
Бүгдээрээ тийм увайгүй биш байх!!! Олон хүн дотор хүний адгууд байхыг тэр гэхэв!!! Хамгийн гол нь тэр хүн боловсролгүйн дээр өрх гэрийн хүмүүжил муу учираас өөрийгөө зөв юм хийсэн гэж ойлгож байгаад л учир нь!!!!
Хаана ч байдаг зүйл Ардчил�##� нэрийн дор олон хуцахаа бол....Дэг татуур зөв чанга газар амжилт б.на. Тэсвэр тэвчээр сэтгэлийн хаттай нь амжилт үзүүлнэ..
Ингэж донгосож байгаад л нэгнийгээ �##�чихаад байгаа шүү...
Хэдэн спорт жуулчл�##�ын авгай нар эрхэлсэн харагддаг одоо амбаардаж цэвэрлэдэг цагаа наадмуунуудыг чинь зөндөөл тэжээж юм үзүүллээ ажил хий одоо
Өлөн дээрэмч, дээрэлхүү ,зодоонч Бундмаа тэдний дасг�##�жуулагч болсон байв�##� яахуж
Мэддэг л хүний нэг бх
Сайн багш, дасг�##�жуулагч гэсэн шүү
Ер нь �##�ь ч спортод үе эрэмбийн жижигхэн зүйл байдаг гэхдээ хэтэрүүлж болохгүй тэгвэл дээрэлхэлт болно шүү дээ
Тэр Сосорбарам энэтэр гэсэн хөлдүү багшаа үл хүндэлсэн амжилт нь ш�##�ихгүй юмнуудаа шинэ циклээр холдуулахгүй бол өмхийрсөн өт чинь толгойруу явж бн шүү
Оркуудаа гэж
Сүмогийн том цолтой бөхчүүд шиг бага цолтон, шинэковуудаар хөлөө уга�##�гаж, �######�өө арчуулб�##� яахав
Баастай баншаашаач угааж чадахгүй юмнууд хүн дээрэлхэхээс өөр ямар амжилт гаргах вэ дээ. Арчаагүй тамирчид ч бол доо.
Дарангуйл�##� байгаа газар ухаан саруул сэргэлэн цовоо хийморьлог гоё байж чадахгүй ээ. Сэтгэл санааны ун�##�ттай хүн яаж амжилт гаргах юм. Дээрэлэхсэн хүнийг шууд гаргах хэрэгтэй
Эзэн биегүй дээоэлхэлт байна
Аливаа асуудлыг шийдвэрлүүлэх гэж байгаа бол чухам хэн гэгч ямар хүн тийм асууд�##� гаргасныг илчлэх ёстой. Монголчууд яагаад ийм аймхай, хулчгар, эв нэгдэлгүй байдаг юм бэ?
Muu sain ymnuud haa saigui deerelhelt gaduurhalt, judogiin holboo ylzarchihsan shdee, ter Bundmaa gej haltar huuhen bnaaaa harah tsarainii zevuun nudendni mngo l haragddag bh ????
Ямар заваан юм бэ. Өмхий трусикээ өарсдөө угаагаач. Арчаагүй хогнууд юм даа.