СПОРТ

О.Есүгэн дэлхийн цомын финалд, Э.Даваахүү Бундеслигт цэц сорино

Монголын буудлага спортын Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин урилгаар Дэлхийн цом, нөгөөх нь Бундеслигт цэц сорих гэж байна.

Тухайлбал, Энэтхэг улсын Шинэ Дели хотод аравдугаар сарын 13-18-нд болж буй Дэлхийн цомын финалын тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлага дор О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас будах дасгалд өрсөлдөх бол ХБНГУ-ын Мюнхен хотод болох Бундеслигт Э.Даваахүү хийн гар бууны 10, 25 метрийн дасгалд цэц сорих юм.

Дэлхийн цомын финалын тэмцээнд монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байв. Харин Э.Даваахүү Бундеслигт өрсөлдөх Монголын анхны буудагч болж байна. Дээрх тэмцээнүүдэд өрсөлдөх О.Есүгэн, Э.Даваахүү нар хоёул “Токио-2020”, “Парис-2024” олимпын наадамд онч мэргэнээ сорьсон буудагчид билээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button