Праг хот согтуу жуулчдаас залхаж, бар хооронд хэсэхийг хориглоно

Чехийн нийслэл Праг бол шар айраг, үзэсгэлэнтэй архитектураараа алдартай. Тэгвэл тус хот согтуу жуулчдаас залхсан тул шөнийн цагаар бар хооронд хэсэхийг хориглох гэж байна. Сүүлийн үед Европын томоохон хотууд жуулчлал орон нутгийн иргэдийн амьдралын чанарт нөлөөлж эхэлсэн тул үүний эсрэг хариу арга хэмжээ авах болсон.
Прагийн орлогч дарга Иржи Посписил хэлэхдээ хотын захиргаа богино хугацаанд ирж, согтуурах зорилготой жуулчдаас илүү соёлтой, чинээлэг жуулчдыг хүсэж байна гэж “AFP” агентлагт хэлсэн байна. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд агаарын тээвэр хямд болсны улмаас Праг хот гоонь эр болон бүсгүйн үдэшлэг хийх том цэг болсон байна. Тус хотод Их Британи жуулчид ийм зорилгоор их очдог юм.
ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг Прагын хуучин хотын төв, Праг цайз, Чарьлзын гүүр зэрэг бүсүүдэд оршин суудаг иргэд үймээн самуун, чимээн шуугиантай холбоотой гомдол их гаргах болжээ. ИЙм учир Прагийн удирдлага даваа гарагт шөнийн цагаар бар хооронд хэсэхийг хориглож буйгаа мэдэгдсэн байна. Энэ арга хэмжээ арваннэгдүгээр сараас эхлэн 22:00-06:00 хооронд хэрэгжинэ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв л байна ш дээ,,манайх шиг шөнөжингөө бу�####�ддаа саад түьэг болж архидан замбараагүйтдэг улс �##�га даа