СПОРТ
Хакүхог донгодож, багшийг нь торгов

Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Хаврын башёд түрүүлж, ярилцлага өгөх үеэрээ спортын ордонд байсан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан. Энэ нь сумо бөхийн дүрэм журмыг зөрчсөн үйлдэл гэж үзэн Сумо бөхийн холбооноос шийтгэл оноолоо. Тодруулбал, хамгийн хөнгөн шийтгэл болох сануулга өгч, багш Мияагиног гурван сарын цалинг 10 хувиар хасах шийтгэл ноогдуулсан байна. Уламжлалт ёсоо хадгалахын тулд журам зөрчсөн Хакүход ийм шийтгэл өгсөн бөгөөд багш Мияагино ояакатагийн хувьд шавиа сайн хүмүүжүүлээгүй учир илүү шийтгэл оноосон хэмээн Сумо бөхийн холбооноос тайлбарлажээ.
Б.ГЭРЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.