НИЙГЭМНийгэм мэдээ

Хувиараа такси эрхлэгчдийг торгохгүй ч, зөвшөөрөлтэй компанид харьяалагдахыг шаардана

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан.

Энэ хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Их хурлаас 107 дугаар тогтоолыг гаргаж Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах чиглэлийг хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл цахим платформд бүртгэлтэй хувийн такси үйлчилгээ эрхлэгч иргэн зөрчлийн хуулиар торгуулахгүй гэдгийг нийтийн тээврийн бодлогын газраас хэлж байна. Албан бус тоогоор 25 мянга орчим хувийн такси үйлчилгээ эрхлэгч иргэн цахим платформд бүртгүүлжээ.

2023 оны 12 дугаар сард батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар зөвхөн хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэхээс гадна нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага буюу нийтийн тээврийн бодлогын газраас такси үйлчилгээнд хяналт тавих зохицуулалтыг тусгасан.

Өөрөөр хэлбэл хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэх хүсэлтээ нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлж, ирүүлсэн баримтыг нягталсны үндсэн дээр нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох юм. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн бодлогын газарт хүсэлтээ илгээж, зөвшөөрөл авсан таван аж ахуй нэгж байна. Эдгээр такси үйлчилгээ эрхлэгчид нь MNS 5122:2013 такси үйлчилгээний стандартад заасан

  • Такси үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон;
  • Техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн тээврийн хэрэгсэлтэй;
  • Такси үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай;
  • Техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;
  • Автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн;
  • Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан;
  • Автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй;
  • Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон;
  • Жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх;
  • Жолооны зөв хүрдтэй байх гэсэн шаардлагыг хангажээ.

Иргэдийн дунд төөрөгдөл үүсгээд буй асуудлын нэг бол дээр дурдсан шаардлагууд. Тэгвэл энэ шаардлагууд хувиар такси үйлчилгээ эрхлэх иргэдэд хамааралгүй аж. Өөрөөр хэлбэл такси үйлчилгээ үзүүлэх аж ахуй нэгж байгуулах хуулийн этгээдэд хамааралтай.

Үүнээс хувь иргэнд такси зөвшөөрөл олгохгүй. Ингэснээр иргэд заавал аль нэг зөвшөөрөлтэй компанид харьяалагдах эсвэл ААН байгуулахаас өөр сонголтгүй болж байгааг ойлгож болно.

Тодруулбал, хувиараа такси үйлчилгээ эрхлэх бол иргэд зөвшөөрөлтөй компанид бүртгүүлж, харьяалагдаж болно. Өөрөөр хэлбэл албан ёсны зөвшөөрөлтэй "Ub cab", "ABA" зэрэг компаниудад нэгдсэн тохиолдолд зөвшөөрөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
10 сар 17, 2024 08:09

Энэ шууд компаний нэр зааж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байна. Мөн тэр хувиараа таксинд явж байгаа машинуудыг ядаж автобусны бууд�##� дээр удааааан зогсоохгүй байгаач ээ

Иргэн
Иргэн
10 сар 17, 2024 13:39

Энэ �##�бин улс төрчдийн �##�бин хамелеон зангаас болж энэ улс хөгжихгүй нь тодорхой боллоо шүү!!! Юу ч гэхдээ байгаа юм болоо хоёр үзүүртэй �##�бин юм яриаад байх юм!!! Гөлөлзөж айлгүй шийдвэр гаргаад явхаар яаагаад бн аа!!! Дараагийн сонгуулиар сонгогдож хулгай луйвараа хийхийг бодсоор байт�##� энэ улс орон чинь сүйрлээ!!!

Зочин
Зочин
10 сар 17, 2024 14:24

Хүний эрхийг зөрчиж байгаа юм биш үү. Компанид оруулж татвар хураах нь уу

Зочин
Зочин
10 сар 17, 2024 15:28

Цахим платформ гэж юуг хэлээд яаж бүртгүүлээд бгаам бээ

Зочин
Зочин
10 сар 18, 2024 07:35

Хувийн такситай хүмүүсээсээ татвараа аваад л үйлчилгээнд явуулаачтэр хүмүүс чинь голдуу тэтгэвэрт гарсан ажилд орох гэхээр хөгшин гээд голоод авдаггүй тийм хүмүүс голдуу бга шүү дээ

Зочин
Зочин
10 сар 18, 2024 08:13

Яг зөв шийдвэр байна, ААНэгжид харъ�##��##�тай болох нь хэн хэндээ амар

Зочин
Зочин
10 сар 18, 2024 09:37

Зөвшөөрөлтэй компанид харья�##�агдаж байгаа таксиндаа хян�##�т тавьж дагаж мөрдөх дүрэм журмыг тодорхой болгож зөрчвөл хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй. Тухайлб�##� тухайн таксинд суусан иргэн эд зүйлээ орхиж буусан тохиолдолд хаягдсан зүйлийг хадг�##�даг тусгай нэгдсэн газартай болгох шаардлагатай.
Иргэдийн таксинд мартаж орхисон зүйлийг хадг�##�ах газар аваачиж өгөөгүй таксийн жолоочид зөрчлийн хуулиар хариуцлага тооцож такси эрхлэх эрхийг нь ха�####�г болох хэрэгтэй. Нийслэлийн засаг дарга энэ т�##�аар тодорхой арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.

Өөжин
Өөжин
10 сар 18, 2024 10:03

Тархины ядуур�##�тай нь ингээд мэдэгдээд бдын????

зочин
зочин
10 сар 18, 2024 22:45

лобидуулчихсан амьсгаанууд бна . улс зүгээр бүртгэж аваад багахан мөнгө аваад явуулахад болмоор юм

Зочин
Зочин
10 сар 19, 2024 17:39

Тахсичдыг хувийн компөнид хамруулж мөнгө саахаа болиорой

Зочин
Зочин
10 сар 19, 2024 17:41

Болдоггүй үйлдлээс болж хууль " гууль " болдог тод жишээний нэг хувилбар л даа.... Иймэрхүү өөх ч биш мах ч биш, авч ч болдоггүй хаяж ч болдоггүй ойлгомжгүй хууль тогтоомж, дүрэм журам захаасаа л байна даа

Зочин
Зочин
10 сар 20, 2024 08:50

Тэнэг хүнтэй харьцаж байгаа юм шиг юм болох нь л дээ. Хувиараа такси эрхлэгчдийг торгохгүй гэснээ компанид хамрагдахгүй бол торгоно ч гэх шиг. Хүмүүсийн амьдр�##� юу билээ, нийтийн тээврийн үйлчилгээ юу билээ, гэр сургууль хооронд явдаг энэ олон хүүхэд, настан, эмзэг хүмүүс зам дээр өнжих үү. Үүнийг төр биш зах зээл нь шийдээд өгнө, дээр нь UB cub мэтийн хувийн хэвшил шийдчихдэг асууд�##�. Яагаад ингээд хуучин үзэл гаргаад байдгийн.

Холбоотой мэдээ

Back to top button