УЛС ТӨРУлс төрийн мэдээ

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан "Хангарьд"-ын бэлгэдлийг шүүмжлэв

НИТХ-ын сонгуулийн 8-тойрогт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон Ж.Энхжаргалан гарсан даруйдаа нийслэлийн хотын сүлд тэмдэг болох Хангарьд шувууны стандартын талаар нийгмийн сүлжээндээ хөндлөө.  

Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд нийслэл хот дээр нэг ажигласан зүйл бол манай хотын сүлд тэмдэг нь хүртэл ямар ч стандартгүй явдгийг олж харсан. Энд 15 өөр өөр төрлийн материал дээр сийлсэн Хангарьд шувууны дүрслэл байгаа.

Ганцхан манай улсад нийслэл хотынх нь сүлд тэмдэг нь стандартгүй хэн дуртай нь юу дуртай материал дээрээ хэлбэр дүрсний харьцаагүй, өнгөний кодгүй дураараа ашигладаг юм билээ. Үүнд хэн ч ач холбогдол өгдөггүй анзаарсан ч тоодоггүй юм шиг санагдсан.

Одоогийн сүлд тэмдэг нь үлгэр домгийн бөгөөд догшин ширүүн, хүнд сурталтыг бэлгэдсэн мэт, хангарьд шувууны цүлхийсэн гэдсэн хэсэг нь “ГАХАЙН ТОЛГОЙ”-г дүрсэлсэн мэт санагддаг. Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг, сүлдний агуулгыг иргэддээ ээлтэй хотын концевци илэрхийлсэн өнгө төрөхөөр шинэчлэгдэх хэрэгтэй болов уу гэж бодож байна” гэж бичсэн байлаа.


Угтаа бол "Нийслэлийн сүлд тэмдэг Хангарди нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж нийслэл хот өргөжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулдаг аж. Нийслэлийн сүлд тэмдэг Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн" хэмээн тодорхойлсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
10 сар 17, 2024 12:18

ЭНЭ ХҮН ЭРЛИЙЗ ХҮН БАЙХ ШҮҮ

Ц.Жаманхүү
Ц.Жаманхүү
10 сар 17, 2024 12:37

Энэ хүнийг мэдэхгүй хэдий ч хөндсөн асуудлыг н зөв гэж бодож байна. Энэсүлд билэгдэл агуулсан гэхээсээ үлгэр домгийн амьтанд бөөгийн хувцас хэрэглэл хамаад нөмөргөсөн юм шиг олон юмны цуглуулга болчихсон мэт санагддаг. Ухаандаа гаднын тайлбарлах болоход үлгэр домог тайлбарлан бараг л бүтэн цагийн лекц уншихаас нааш ойлгохгүй байх. Улсын сүлд ч гэсэн олон дүрсийн эвлүүлэг болсон сүр сүлд муутай санагддаг.

Зочин
Зочин
10 сар 17, 2024 13:20

Лаа лаа

Зочин
Зочин
10 сар 17, 2024 13:14

Могол Улсын сүлд бол ерөөсөө л СОЁМБО шүү дээ ! Маш эртний боловч орчин цагт ч утга соёл төгөлдөр, шашин бурхан, бөө нтр тэй ч холбоогүй, яг монгол хүн ий уран сайхны сэтгэлгээнээс ургаж гарсан, үеийн үед гандан бууршгүй үнэт бүтээл юм ш дээ, уул нь !!!

Зочин
Зочин
10 сар 17, 2024 13:17
Reply to  Зочин

Одоогийн сүлд гээд бгаа тэр пивоны штопрыг солих хэрэгтэй !

Зочин
Зочин
10 сар 17, 2024 13:07

Хотын сүлдийг шүүмжилсэн нь зөв ! Орчин үеийн бус дундад зууны үеийн билэгдэл, тэр тайлбарлаад бгаа олон билэгдлүүдийн утга санаа нь одоогийн бидэнд ойлгомжгүй !
Өөрчлөх хэрэгтэй !!!

Зочин
Зочин
10 сар 17, 2024 13:20

Лаа лаа

Зочин
Зочин
10 сар 17, 2024 13:21

Нийслэл хот Дүнжингарав уулын хоймроос нүүсний дараа сүлдээ өөрчлөөрэй.

Зочин
Зочин
10 сар 17, 2024 15:33
Reply to  Зочин

Нийслэл хот бол 4 хайрханы дунд байхад нэгнийх нь тэр тусмаа дархан нэртэй боловч баячуудын зуслан болсон Богд ханы х байхад бусад нь гомддог байхдаа

УТСАН
УТСАН
10 сар 17, 2024 13:40

ЧИ ХӨ ТЭГВЭЛ НЭГ САЙХАН БӨӨС Ч ЮМ УУ? БЯСАА Ч ЮМ УУ? ЖООМООР БЭЛЭГДЭЛ ХИЙЧИХЭЭЧ БИ МӨНГИЙГ НЬ ГАРГАЯ ЧАДАХ УУ?

Зочин
Зочин
10 сар 17, 2024 15:29

Үгүй тэгээд амьтны аймгийн нэг гишүүн болох могойг �##�ж буйгаар дүрсэлсэн нь хотод могой орж ирвэл �##�аад бай гэсэн заавар юм бол уу? Үнэхээр л догшин ширүүн дүртэй үлгэрийн амьтнаар хотын сүлдийг хийхээр хотын иргэд догшин ширүүн хара�##�ч хэрүүлч байхаас яахав. Зөв л шүүмжилсэн байна

Холбоотой мэдээ

Back to top button