Гадаад мэдээ

Израилын арми Хамасын удирдагчийг тохиолдлоор хөнөөжээ

Израилын зэвсэгт хүчин Газын зурваст явуулсан довтолгооны үеэр Хамас бүлгийн удирдагч Яхья Синвар амь үрэгдсэн байна. Синвар бол өнгөрсөн жилийн аравдугаар сард Израил руу Хамас бүлэг довтолсон дайралтыг төлөвлөж, санаачилсан хүн юм. Тэрээр ийнхүү амь үрэгдсэн нь Израилын хувьд томоохон амжилт. Барууны удирдагчид Синвар нас барсан нь Газын зурвасын дайныг дуусах томоохон боломж хэмээсэн юм. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдэл хийхдээ хариугаа авлаа, Синварын үхэл бол дайны төгсгөлийн эхлэл гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Синвар амиа алдсан нь “Дэлхийн хувьд сайн явдал тохиосон өдөр” хэмээж, Хамасын барьцаалсан хүмүүсийг суллаж дайныг зогсоох боломж хэмээсэн юм. Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ Синварыг лхагва гарагт /2024.10.16/ явуулсан ажиллагааны үеэр хөнөөсөн гэжээ. Тус мэдэгдэлдээ “Цогцос таних үйл явц дууссаны дараа Яхья Синварыг хөнөөсөн гэдгийг баталж байна” хэмээсэн юм. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдэл хийхдээ Синвар дайныг дуусгахад тулгарасан гол саад байсан тул одоо АНУ гал зогсоох хэлэлцээг эхлүүлэх хүсэлтэй байгаа гэжээ. Одоогийн байдлаар Хамас бүлэг ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zocin
zocin
10 сар 18, 2024 09:37

За муу тэнэг үхэрээ тохиолдлоор гэдгийг нь чи яаж мэдэв

Шударга ёс
Шударга ёс
10 сар 18, 2024 14:16

Хүний адаг жүүд нётнаахуйг устгах хэрэгтэй

Зочин
Зочин
10 сар 18, 2024 17:14

Владимир Путин ингээд чад хийвэл ч Орос-Украйны дайн дуусна даа !!! Удахгүй гэдэгт найдаж бм

Холбоотой мэдээ

Back to top button