Нийгэм мэдээ

Нарны хороололд гарсан галын үеэр эзэнгүй айлын тагт шатжээ

Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын орон сууцанд өчигдөр /2024.10.17/ гал гарч, Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар ОБЕГ-аас “Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрны 7 дугаар давхрын айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 17-ны өдрийн 22:22 цагт хүлээн авсан.

Улмаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 7, 8 дугаар давхарт айлын тагт хэсэг, 9 дүгээр давхрын эзэнгүй айлын тагт хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан. 9 дүгээр давхрын эзэнгүй айлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн” гэж мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ г�##� тамхи татагч этгээд л гаргасан байгаа даа. Одоо сүүлийн үед тамхичид байрны тагтан дээр тамхи их татдаг болсон. Үүнээс болсон наад г�##� чинь тахмичдыг маш хатуу шийтгэеэ.

Зочин
Зочин

Эзэнгүй айлын тагт яагаад шатдаг вэ гэвэл дээд айлынх нь тамхичин тамхины ишээ шидсэнээс болсон байдаг юм

huz
huz

kamer bval yamar hun tahia haysaniig togtooh arga bdag boluu

Зочин
Зочин

Дээд айлын хүн тамхи татаж улмаар доош нь хаясан бна.одоо сүүлийн үеийн байрнууд хөөсөнцөрөөр тагтыг дула�##�ж бга үүнээс болсон байх . Хүмүүсээ тамхиа гадаа гарч татаачээ хүнийг нь олж маш өндөр торгууль тавих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button