Хамас, Хезболлагийн удирдагчид нас барсан ч Израил цохилтоо үргэлжлүүлсээр байна

Хамас болон Хезболла бүлгийн удирдагчид нас барсан ч Израил Газын зурвас, Ливан дахь газрын довтолгоо, агаарын цохилтоо үргэлжлүүлсээр байна. Тодруулбал Израилын зэвсэгт хүчин ням гарагт /2024.10.20/ мэдэгдэл хийхдээ Ливаны нийслэл Бейрутын өмнөд хэсэгт Хезболла бүлгийн зэвсгийн байгууламжуудад цохилт өгсөн гэж мэдэгджээ. Энэ нь Хезболла бүлэг Израилын хойд хэсэг рүү пуужин харваж, мөн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн амралтын байр руу дрон харвасны хариу арга хэмжээ байсан аж.
Нетаньяху тухайн үед байранд байгаагүй, дээрээс нь дрон байшинг оносон эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Израилын энэхүү халдлагыг Ираны прокси Хезболлагийн гаргасан хөнөөх оролдлого, маш том алдаа гэж зэмлэжээ. Ливанаас гадна Израил Газын зурваст мөн агаарын цохилт өгсөн байна. Тэдгээр агаарын цохилтуудын улмаас Газын зурваст 100 гаруй хүн амь үрэгдсэн гэж Хамасын хэвлэлүүд мэдээлжээ.
Израил болон Хамас, Хезболла нар үргэлжлүүлэн тулалдахаа мэдэгдсэн нь Газын зурвас, Ливанд гал зогсоох тохиролцоонд хүрж цаашид нөхцөл байдал намдана гэх олон улсын найдварыг унтраав. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.10.16/ Хамас бүлгийн удирдагч Яхья Синварыг Израилын хүчин хөнөөсний дараа Ойрх дорнодод нөхцөл байдал дээрдэнэ гэж олон улс хүлээж байсан юм.
Албан тушаалтнууд, дипломатчид болон бусад эх сурвалжуудын үзэж буйгаар АНУ-ын сонгуулиуд ойртож Израил цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж байгаа аж. Учир нь Синвар үхэл Байден Газын зурваст гал зогсоохыг шаардахаа илүү эрчимжүүлэх магадлалтай. Ийм учир Израил стратегийн давуу талаа аль болох гүнзгийрүүлэн хилээ хамгаалж, Хамас болон Хезболла бүлэгт сэргэх боломжийг олгохгүй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Бямба гарагт /2024.10.19/ Израилын онгоцууд Газын өмнөд хэсэгт Синварын зурагтай хуудаснууд унагаажээ. Тэрхүү 'Хамас дахин Газад ноёрхохгүй' гэсэн бичигтэй байсан юм. Хамас бүлгийн удирдагчаас гадна Хезболлагийн дарга Хассан Насралла есдүгээр сарын 27-нд Израилын агаарын цохилтод өртөж амь үрэгдсэн. 2023 оны аравдугаар сараас хойш Израил, Хезболла хоёр гал солилцсон. Ливаны эрүүл мэндийн яам мэдэгдэл хийснээр тэр цагаас хойш 2,400 хүн амь үрэгдсэн байна. Тэдний ихэнх нь өнгөрсөн сард Израил, Хезболлагийн мөргөлдөөн хурцдахад амь үрэгджээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Ливанд энгийн иргэд их хэмжээгээр амь үрэгдэж байгаа тул Израил Бейрутын дэргэдэх цохилтуудаа багасгахыг хүсэж байгаа хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.