Шинэ Зеланд онгоцны буудал дээр тэврэлдэх хугацааг багасгалаа

Шинэ Зеландын Отаго бүсэд оршдог Дунедин нисэх онгоцны буудал “drop-off” бүсэд тэврэлдэх хугацааг хязгаарлаж эхэлсэн байна. “Drop-off” бүс бол нисэх буудал руу орох гэж байгаа хүмүүс машинаас ачаагаа аваад л буух эсвэл ачаагаа ачуулаад явахад зориулсан хэсэг. Ийм зориулалттай учир машинууд богино хугацаанд л зогсох эрхтэй байдаг аж.
Тэгвэл Дунедин нисэх онгоцны буудал “drop-off” бүсдээ “Тэврэлдэх дээд хугацаа бол 3 минут” гэсэн бичигтэй самбар байрлуулсан байна. Мөн “Илүү сайхан салах ёс гүйцэтгэмээр байвал машины зогсоолыг ашиглаарай” гэж бичжээ. Тухайн самбарын зураг Фэйсбүүк дээр нийтлэгдсэн дээр хүмүүс өөр өөр сэтгэгдэл үлдээсэн байна. Зарим хүн үүнийг шүүмжилсэн бол бусад нь Дунединий нисэх онгоцны буудал үнэгүй “drop-off” бүстэй байгааг нь сайшаажээ. Учир нь нисэх онгоцны буудлууд “drop-off” бүсээ төлбөртэй хэрэглүүлдэг байна.

Тус нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Даниел Де Боно ярилцлага өгөхдөө нэгэн судалгааг иш татаж, 20 секунд тэврэлдэхэд хангалттай хэмжээний окситоцин ялгардаг гэжээ. Окситоциныг өөрөөр хайрын хормон гэдэг. Де Боно нэмж хэлэхдээ үйлчлүүлэгчдийг хурдлуулснаар илүү олон хүн тэврэлдэх боломж үүснэ хэмээжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УДААН ТЭВРЭЛДЭХЭЭР ЭРЭГТЭЙГИЙН БООВ НЬ БОСООД ЭМЭГТЭЙГИЙН ЛАНААС ШИНГЭН ЯЛГАРНА ГЭЖ ҮҮ? ЭНЭ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИЖ БАЙНА ТЭВРЭЛДЭЖ Л БАЙГ Л ДЭЭ? ТЭВРЭЛДЭЖ БАЙХДАА ХАРИН ХИЙХИЙГ ХОРИГЛОНО ЖОРЛОНД БОЛ БОЛНО ГЭЭЛ ХУУЛЬЧЛААЧ МАНАЙ МОНГОЛД БОЛ ТАС ТЭВРЭЛДЭЭД ЮУ ЯАЖ БОЛЫШТ БОСООГООРОО