Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: ОХУ 2024 онд 6,100 дроноор халдсан

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагт /2024.10.20/ хийсэн шөнө бүрийнхээ мэдэгдлийн үеэр ОХУ 2024 он гарснаас хойш 6,130 ширхэг Шахед төрлийн дрон харвасан гэжээ. 2022 оны намраас эхлэн ОХУ Иранд үйлдвэрлэсэн хямд ч үр дүнтэй цохилт өгдөг Шахед дроныг Украинд хэрэглэж эхэлсэн.

Сүүлийн долоо хоногуудад ОХУ-ын зэвсэгт хүчин дроноор өгөх агаарын цохилтоо эрчимжүүлээд буй. Есдүгээр сарын эхээс хойш Украины томоохон хотууд өдөр тутам агаарын цохилтод өртөх болсон. Энэ нь наймдугаар сарын 26-нд ОХУ урьд өмнө нь байгаагүй томоохон агаарын цохилт Украинд өгсний дараа эхэлсэн юм. Тус өдөр ОХУ 127 пуужин, 109 дроноор энгийн иргэн болон энергийн гэх мэт дэд бүтцэд цохилт өгсөн билээ.

Хэдийгээр ОХУ Шахед загварын дроноо гаднын орнуудаас худалдан авч байсан боловч Их Британийн Батлан хамгаалах яам мэдээлэхдээ тийм загварын дроныг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн байгаа юм. Энэ сарын есний өдөр Украины зэвсэгт хүчин ОХУ-ын Октябрьский тосгоны ойролцоо 400 гаруй Шахед дрон хадгалж байсан байгууламжийг устгасан байна.

Эх сурвалж: Kyiv Independent

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 21, 2024 16:32

Укрйинчууд Европын холбоо, АНУ-ын хэдэх дрон ашигласан юм бол?

Эгэл
Эгэл
10 сар 21, 2024 17:19

Хэний нутагт дайн болж байгаа вэ?,дайныг дэмждэг амьтад эргэцүүлж боддоггүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button