АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль: Харрис, Трамп ана мана өрсөлдөж байна
АНУ-ын сонгогчид арваннэгдүгээр сарын таванд дараагийн ерөнхийлөгчөө сонгохоор сонгуульд оролцоно. Эхэндээ тус сонгуульд 2020 оныхтой адил Жо Байден, Доналд Трамп нар өрсөлдөх төлөвтэй байсан ч долоодугаар сард Байден нэрээ татаж, дэд ерөнхийлөгч Камала Харрисыг дэмжсэнээр нөхцөл байдал өөрчлөгдсөн юм. Одоо Ардчилсан намаас Харрис, Бүгд найрамдах намаас Трамп хоёр өрсөлдөнө.
Одоо гол асуулт бол Америк анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонгох уу эсвэл Дональд Трамп дахин ерөнхийлөгч болох уу гэдэг юм.Сонгуулийн өдөр ойртож буйтай холбогдуулан санал асуулгаар хоёр нэр дэвшигч хэрхэж байгааг харцгаая
Үндэсний санал асуулгаар хэн тэргүүлж байна вэ
Камала Харрис долоодугаар сарын сүүлээр өрсөлдөөнд орсноосоо хойш АНУ даяа санал асуулгад Трампыг бага зэрэг илүүрхэж ирсэн. Тэгвэл “ABC News” агентлаг болон “538” сайтын явуулсан сүүлийн үед явуулсан үндэсний санал асуулгаар Харрис 48.1 хувь, Трамп 46.4 хувийн үнэлгээтэй байгаа юм.
Харрис ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болж, кампанит ажлаа эхлүүлсэн хэдэн долоо хоногт санал асуулгаар илүүрхэж эхэлсэн. Тэр наймдугаар сарын сүүл гэхэд бараг дөрвөн хувийн зөрүүтэйгээр давуу байдалтай байсан юм. Харрисын илүүрхэл есдүгээр сарын турш нэмэгдэж хасагдалгүй харьцангуй тогтвортой байсан. Есдүгээр сарын арванд Харрис Трамп мэтгэлцээнээс хойш ч тогтвортой байгаа юм. ТУс мэтгэлцээнийг бараг 70 сая хүн үзсэн.
Тэгвэл сүүлийн өдрүүдэд үндэсний санал асуулгад тэдний хоорондын зөрүү багассан байна. Улс даяар явуулж буй санал асуулгууд нь аливаа нэр дэвшигчийн нэр хүндийг хэмжихэд ашигтай ч сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах үнэн зөв арга биш юм. Учир нь АНУ нь ерөнхийлөгчөө сонгохдоо электорал коллежийн системийг баримталдаг. Америкчууд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхдөө 538 электоруудаас бүрдсэн “Электорал коллеж”-ийн гишүүдэд саналаа өгч байгаа гэсэн үг.
Муж болгонд тус тусын тоо бүхий электор бий. Тэрхүү мужид ялалт байгуулсан нэр дэвшигч тус мужийн электоруудыг авна гэсэн үг. Нийт 270 электор авч чадсан нэр дэвшигч ялна. Электорууд дараа нь нэгдсэн хурал зохион байгуулж хуваарилагдсан нэр дэвшигчдээ саналаа өгөх байдлаар АНУ-ын ерөнхийлөгч тодордог байна.
Мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хэдхэн савлагаатай муж шийдвэрлэдэг гэхэд болно. АНУ-ын 50 муж бүр сонгуулийн тойрог. Тэдгээрийн ихэнх нь сонгуульд улс төрийн зүүн эсвэл барууны нэр дэвшигчид саналаа бат өгөх нь мэдэгддэг юм. Харин хэдхэн муж аль нэр дэвшигчид өгөх нь тодорхойгүй байдаг тул савлагаатай.
Нийт 538 электорал санал байгаа тул аливаа нэр дэвшигч ялахын тулд 270 санал авах шаардлагатай.
АНУ-д 50 муж байгаа боловч тэдгээрийн ихэнх нь үргэлж нэг намыг дэмждэг учраас үнэндээ зөвхөн хэдхэн мужид аль аль нэр дэвшигч ялах боломжтой байдаг. Эдгээрийг сонгуулийн шийдвэр гарах газрууд буюу ‘тулалдааны талбар’ гэж нэрлэдэг.
Савлагаатай мужуудад санал асуулгаар хэн тэргүүлж байна вэ
Энэ удаагийн сонгуулийн савлагаатай мужууд бол Невада (6 электор), Хойд Каролина (16 электор), Пеннсильвани (19 электор), Жоржиа (16 электор), Аризона (11 электор), Мичиган (15 электор), Висконсин (10 электор) юм. Сүүлийн үеийн санал асуулгаас харвал тэдгээр мужуудад аль ч нэр дэвшигч шийдвэрлэх давуу байдал үүсгэж чадаагүй байна. Тодруулбал Невада, Висконсин, Мичиганд Харрис бага зэрэг Пенсильвани, Хойд Каролина, Жоржиа, Аризонад Трамп бага зэрэг тэргүүлж байгаа юм.
Мужийн санал асуулга нь улс даяар явуулж буй санал асуулгатай харьцуулахад мэдээлэл бага байдаг. Мөн бүх санал асуулгад алдааны хэмжээ байдаг тул санал аль нэг өрсөлдөгчийн рейтинг бага эсвэл илүү өндөр байж болохыг анхаарах хэрэгтэй. Аризона, Жоржиа болон Хойд Каролинад наймдугаар сараас хойш аль нэр дэвшигч тэргүүлж байгаа нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Гэхдээ сүүлийн долоо хоногуудад Трамп бага зэрэг илүүрхэж байгаа юм. Невада мужид мөн адил байдал ажиглагдаж байгаа ч Харрис тэнд арай илүү давуу байна.
Мичиган, Пенсильвани, Висконсин зэрэг бусад гурван мужид Харрис наймдугаар сарын эхнээс хойш хоёр, гурван хувийн зөрүүтэйгээр тэргүүлж байсан. Гэвч сүүлийн өдрүүдэд санал асуулгын үр дүн огцом ойртож Трамп Пенсильвани мужид бага зэргийн давуу байдалтай боллоо.
Эдгээр гурван муж өмнө Ардчилсан намаас нэр дэвшигчийг бат дэмждэг байсан. Гэвч 2016 онд Трамп тэдгээр мужуудад ялалт байгуулснаар ерөнхийлөгч болсон байдаг. Байден 2020 онд тэдгээр муудуудыг эргүүлэн авсан юм. Хэрэв Харрис үүнтэй адил амжилт гаргавал сонгуульд ялах боломжтой.
Хэн ялахыг хэлж мэдэхгүй
Сонгуулийн өдөр ойртсоор байгаа энэ үед Харрис, Трамп хоёр ана мана үзэлцэж байна. Санал асуулгуудаас харвал савлагаатай мужууд болон үндэсний хэмжээнд тэдний зөрүү маш бага байна. Барак Обамагийн зөвлөх асан Дэн Пфайфер “Энэ сонгуулийн санал асуулгууд урьд өмнө нь харж байгаагүйгээр ойрхон байна” гэж хэлжээ. Тэрбээр “Бүх зүйл л маш ойрхон байна. Тиймээс санал асуулгууд өрсөлдөөн хаашаа чиглэж байгааг сайн хэлж чадахгүй” хэмээсэн юм.
Бүгд найрамдах стратегич Мэтт Горман 2000 оны сонгуулийг эргэн онцлов. Тухайн үед Флоридад Жорж Буш Ал Горыг ердөө 537 саналаар ялсан байдаг. Үүнтэй холбогдуулан шүүх дээр маргаан хүртэл үүссэн байдаг. Горман “Энэ бол 2000 оны сонгуулиас хойших хамгийн өрсөлдөөнтэй санал хураалт болох гэж байна” хэмээн, сонгуулийн дараах хууль эрх зүйн тэмцлүүдийн магадлал өндөр байна хэмээсэн юм. Санал асуулга явуулагч Франк Лунтц энэ сонгуулийг зоос шидэхтэй адил гэж зүйрлэсэн байна. Тэгэхээр энэ удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Харрис, Трампын хэн нь ялахын хэлэх боломжгүй, прогноз 50/50 байгаа юм.
Эх сурвалж: NBC News, BBC
Б.БУЯНДОРЖ
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 бэрх хаяахад тэгш л буугаад бна. Очиж шийдвэрлэх сан�##� аа өгье дөө.
Америкууд Трамп илт илүү сонгогдоно. Аль ч өнцөгөөс харсан Харрис сонгоглохгүй нь бат�##�гаатай даа.
Батлагаатай гэж бархираад байхынхаа оронд тэр батл агаатай үндэслэлүүдээ 1,2,3 гэж байгаад бичээч !!!
Трамп ялна.
Молдавчууд ЕХ-г сонгосон бнаа, энэ байда л Гүржид шууд нөлөөлнөө, АНУ-д Кама ла Харис ялаад Украйнд тусламжаа нэмэгдүүлнээ ! Казанийн уулза лтаар БРИК С-ийн нэг ч орон Оросын дайныг дэмжсэнгүй ээ ! Тэхээр одоо Путинд хэлэлцээрийн ширээнд суухаас өөр зам үлдсэнгүй, хэрэв тэр homosafiens мөн л юм бол шүү дээ !!!
Гитлер,Путин хоёр адилхан доо, тэрнээс юу ч горьдолт гүй, түй түй түй.....