Top StoriesНийгэм ярилцлага

Б.Ариунгуа: Телеграм залиланд 280 гаруй хүн 3.9 тэрбумаар хохирсон

Телеграм, "Тik Тok, We chat, whats app" зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”,  “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”,  “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж хүмүүс ихээр хохирох байдал нэмэгдсэн байна. Бид тухайн асуудлыг хөндөж ЦЕГ-ийн Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн А/Д Б.Ариунгуатай ярилцлаа. 

-Цахим гэмт хэрэг тэр дундаа телеграм залилан газар авчихлаа. ЦЕГ-т он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг хэчнээн бүртгэгдэв?

-Телеграм залиланд өртсөн тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны долоон сараас эхлэн бүртгэгдэж эхэлсэн. Тухайн сардаа л гэхэд нийт 52 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж 700 гаруй сая төгрөгөөр хохироод байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн дийлэнх хувийг залилах гэмт хэрэг эзэлдэг.  Гэтэл ойрын үед залилах гэмт хэрэг дундаа хамгийн ихээр бүртгэгдээд байгаа нь телеграм залилан болчихлоо. 

2024 оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 10027 бүртгэгдсэн. Харин 7,8,9 сарын байдлаар залилах гэмт хэрэг өдөрт дунджаар 10-20 дуудлага мэдээлэл бүртгэгддэгийн 60 хувь нь телеграм залилан.

Энэ оны 7-9 сарын байдлаар 280 гаруй иргэн хохирч 3.9 тэрбум төгрөг залилуулсан гэх тоо бий. Одоо арван сар дуусч байна шүү дээ. Тэгэхээр энэ тоо бүр л нэмэгдэж байгаа гэсэн үг. 

-Энэ төрлийн залиланд хүмүүс яагаад өртөх болов. Залилагчийн зүгээс ямар арга ашиглаж байна?

-Тухайн залилагч этгээд дийлэнхдээ г"эрээсээ цалин орлоготой болох боломжтой цагийн ажил хийлгэнэ" хэмээн хүмүүсийн хэрэглэдэг сошиал хаягууд руу зар мэдээлэл илгээдэг. Улмаар нэг линк дээр дархад л телеграм группт нэгдэж залилагчийн өгсөн даалгаврыг биелүүлж эхэлдэг байна. Тэгэхээр телеграм хэрэглэдэггүй байсан ч таныг урьж болох нь.

Нэгэнт групп чатад нэгдчихвэл залилагчийн зүгээс яг ажилд оруулж буй мэтээр анкет бөглүүлж, товч мэдээллийг авч бүртгэлээ баталгаажуулдаг байна. Даалгавар хэмээн нэрийдэж буй уг мэдээллээ хуурамч сайтад байршуулдаг нь мөн тогтоогдсон.

Уг линк дээр дарж орох үед иргэний нэр, холбоотой мэдээллүүд гарч ирэн эхний байдлаар даалгавар эхэлдэг байна. Ингэхдээ “та 10 мянган төгрөг байршуулаад даалгавраа эхлүүлээрэй” гэх мэтээр эхэлдэг. Ингээд биелүүлэхэд хялбар цөөн тооны даалгавар гүйцэтгэсний хариуд “даалгавар амжилттай биелэгдлээ, таны дансанд 30 мянган төгрөг нэмэгдэж орлоо” хэмээн дансанд уг мөнгө шилжин орно.
Улмаар дансанд нь мөнгө орж ирсэн иргэд “ийм амархан байдлаар мөнгөө өсгөх боломжтой юм байна. Эхний цалин минь ороод ирлээ шүү дээ” хэмээн бодож мөнгөө өсгөн байршуулж хохирогч болдог.

-Хохирогчдын хувьд?

-Тухайн гэмт хэрэг цахимаар үйлдэгддэг тул залилагч орон зай, цаг хугацаа, хүйс, нас, нийгмийн байдал харгалздаггүй.

Ерөнхийдөө санхүүгийн хэрэгцээ дээр нь тоглолт хийдэг. Жишээ нь "Та энэ сурталчилгаа дээр лайк дарж шейр хийвэл, энэ даалгаврыг биелүүлээд их хэмжээний мөнгө авах боломжтой" гэх мэтээр итгэл төрүүлдэг.

-Залилагч ямар данс ашиглан мөнгөө авч, цааш хэрхэж байна?

-Залилагч этгээд хэзээ ч өөрийнхөө дансыг ашиглахгүй. Ямар данс ашиглаж байна вэ гэхээр, өөрийн утас банкны апп-аа ашиглаж чадахгүй байгаа өндөр настан, архины хамааралтай хүмүүсийг гуйж тодорхой хэмжээний мөнгө өгч, нэр дээр нь данс үүсгээд өөрийн утсан дээр апп-ыг суулган, дансыг нь удирддаг.

Хэрэв та өөрийгөө цахим гэмт хэргийн хохирогч болсон хэмээн үзвэл цагдаагийн 102 утсанд хандаж, кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай холбогдох хэрэгтэй.

Ингээд тухайн гэмт хэрэг залилах гэмт хэргийн шинжтэй байх юм бол мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлдэг. Тухайн банк хэрэв монгол банкны данс бол тэр хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл дансанд барилт хийх боломжтой.
Хэрэв гадаадын эсвэл койны данс бол 30 хоног хүртэл барилт хийж, мөнгө гаргахгүй байх боломжтой. Тиймээс та залилуулсан гэдгээ мэдмэгц цагдаагийн байгууллагад бүртгүүлэх хэрэгтэй.

-Мөрдөн шалгах ажиллагаагаар “KK PARK” гэх БНХАУ-ын бүлэг тухайн хэрэг үйлдээд байна хэмээн сэжиглэгдэж буй-

-Тухайн гэмт хэрэгтэй холбоотой хэрэгтнийг барьсан тохиолдол бий юу?

-Мөрдөн шалгах ажиллагааны нууц тул тэр талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ хамгийн сүүлд бүртгэгдээд байгаа хэргүүдийн тухайд ихэвчлэн гадаад улсаас хийгдэж байгааг тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаагаар “KK PARK” гэх БНХАУ-ын бүлэг тухайн хэрэг үйлдээд байна хэмээн сэжиглэгдэж буй.

-Энэ төрлийн залилах гэмт хэргээс хэрхэн сэргийлэх боломжтой вэ. Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна?

-Танихгүй хүний данс руу мөнгө хийхгүй байхад л болно. Хэзээ ч тийм амар хялбар аргаар мөнгө олдох боломж байхгүй шүү дээ.“Үнэгүй зүйл хархны хавханд байдаг” гэдэг үг бий.

Цагдаагийн байгууллагын зүгээс тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий аян, сургалт, мэдээллийг цахим, танхимаар хослуулан явуулсаар байна.

-Бусад цахим залилах гэмт хэргийн талаар?

-Залилах гэмт хэрэг он цаг улирах бүрийд илүү нарийсаад байна. Мөн жилийн улирлаас хамаарч зарим залилан өсдөг хандлага бий. Жишээ нь 9, 10 сарын үед хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор оюутан сурагчид түрээсийн байр хайж эхэлдэг. Энэ үеэр түрээсийн байрны залилах гэмт хэрэг нэмэгддэг.

Залилагчдын зүгээс гоё сайхан байрны зураг цахимд байршуулж, хямд үнэ, барьцаа авахгүй зэрэг тааламжтай санал хүмүүст өгдөг. Энэ мэдээллийн дагуу хүмүүс холбогдоход “яг нэг хүн түрээслэх гэж байна. Чи урьдчилгаа мөнгөө байршуулбал хадгалж байя” гэдэг. Ингээд иргэд мөнгө байршуулж эргээд залгахад утсаа хаасан, банкны дансаар хайхад өөр хүнийх байх тохиолдол элбэг. Гэтэл иргэдэд тухайн байр гэрчилгээтэй эсэх, тэр хүний нэр дээр байдаг эсэхийг нягтлах боломж их шүү дээ.

Жишээ нь, тухайн байрны сөх, хажуу айл, барилгын компани гэх мэт олон эх сурвалжаас асууж баталгаатай болсны дараагаар мөнгөө байршуулсан тохиолдолд залилах гэмт хэрэгт өртөхгүй байх боломжтой. 


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 26, 2024 10:21

Сурт�##�чилгаагаа ингэж хий. Банкны АТМ ба апп дээр мөнгө шилжүүлэхээр ирэх үед сурт�##�чилгха нь харагдахаар хий. Ялангуяа байнга ашигладаггүй данс сонговол з�##�иланд өхтөхгүй байхыг сануулах зүйл хийж болно. Банк бас сэтгэлгүй байна.

Зочин
Зочин
10 сар 26, 2024 14:25

Хохь нь

Зочин
Зочин
10 сар 26, 2024 14:25

Хохь нь

Зочин
Зочин
10 сар 26, 2024 14:37

Tugs zalilan bna hohinee gj helye

Зочин
Зочин
10 сар 26, 2024 14:57

Hohi cin uhernuudee

Зочин
Зочин
10 сар 27, 2024 04:23

Telegram gj yu heleed bga yum be , oilgohgyu bn

Зочин
Зочин
10 сар 27, 2024 10:42
Reply to  Зочин

Бас нэг нийтийн сулжээ.

Зочин
Зочин
10 сар 27, 2024 07:42

Хохь нь

Зочин
Зочин
10 сар 28, 2024 14:25

hohirooson gehiin . olsonuu ter hulgaichuudiig. ochnoon olon hun hohirood bhad olohguin. Unen chadvargui. setgelgui tsagdaa nar. ene Bayan gol duurgiin tsagdaa. 2 Jil bolloo. hariu bhgui.

Холбоотой мэдээ

Back to top button