Хэргийн мөрөөр: Хайнаньд өндрөөс унаж амиа алдсан монгол иргэн "дарамтлуулсан" байж болзошгүй
Аравдугаар сарын 22-ны өдөр Хятадын Хайнань мужид Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаяр өндөр барилгын 21 давхраас унаж амиа алдсан харамсалтай явдал болсон. Улмаар эл хэргийн талаар Хятадын дотоод сүлжээнд болох "Weibo"-д тавигдсан зарим мэдээллүүдийг бид өмнө нь хүргэсэн. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Бид дээрх хэргийн талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулахад, "Бээжин дэх Элчин сайдын яам, Консулын газар БНХАУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж хэрэгт туслалцаа үзүүлж байгаа. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хамт аялж явсан монголчуудыг мөн хэзээ буцаах нь тодорхойгүй байна. Бидний зүгээс холбогдох бүхий л дэмжлэгийг үзүүлж байгаа” гэв.
Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ талаар мэдээлэл өгөхдөө “Харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл ирсэн. Монгол Улсын иргэн өндрөөс унаж амь насаа алдсан. Тухайн иргэний талаар мэдээлэл өгч болохгүй. Ар гэр, амьдралын асуудлыг хуулийн байгууллага шалгаж тогтооно. Урьдчилсан байдлаар "гаднын нөлөөгүй" гэдэг мэдээллийг Хятадын хуулийн байгууллагаас өгч байна. Ар гэр нь очиж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдал, ар гэрийг нь бодоод асуудалд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна” гэсэн юм.
Харин дээрх харамсалтай ослын талаар Хятадын “Weibo” сүлжээнд ослыг өндөр барилгын аюулгүй байдалтай холбон бичжээ. Мөн энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй хэвээр байгаа тул Монгол Улсын иргэн О-гын өндрөөс унасан шалтгаан одоогоор тодорхойгүй байна гэж үзэж байгаа аж.
Хамгийн ноцтой нь амь хохирогч өндрөөс унаж амь насаа алдахын өмнө дарамтад байсан. Хоол идэхгүй байсан. Гэрийнхэн рүүгээ зурвас илгээсэн байсан гэх мэдээлэл гараад буй.
Эх сурвалж, энд дурдагдаж буй гэрийнхэн рүүгээ бичсэн гэх зурвас нь “Эхнэр хүүхдэдээ хайртай байсан шүү” гэх агуулгатай үг. Үүний дараа харамсалтайгаар амиа алдсан байсан” гэв. Мөн хамт аялж явсан хүмүүс нь “амь хохирогч хоёр өдөр хоол идэхгүй байсан” гэж мэдүүлсэн гэх мэдээлэл байна. Эндээс үүдэн ажилтай холбоотой дарамттай байсан гэх таамаглал гараад байгаа юм.
Иймд амь хохирогчийн ажил албыг судалж үзэхэд, Амь хохирогч нь Д.Сумъяабазарыг хотын дарга байхад Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байгаад, Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаал руу шилжин ажиллаж байсан байна. Харин Х.Нямбаатарыг хотын даргаар томилогдсоны дараа Нийслэлийн худалдан авах газарт болсон албан тушаалын шилжилт хөдөлгөөний үед буюу өнгөрсөн тавдугаар сарын 31 /2024.05.31/-ний өдөр хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон байжээ.
Түүний удирдаж байсан Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтэс нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс бөгөөд түүний удирдлагад дөрвөн ахлах мэргэжилтэн, 12 мэргэжилтэн ажилладаг байсан. Мөн эдгээр хүмүүсийн зарим нь Нийслэлийн Засаг дарга шинээр томилогдох үед солигдсон байгаа юм.
Эндээс харахад дээрх мэдээлэлд гарсан амь хохирогчтой хамт явсан гэх ажлынхан нь Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн бүрэлдэхүүн байх магадлалтай. Одоогоор Хайнань руу хамт явсан ажлын хамт олных нь мэдээлэл тодорхой болоогүй. Мөн тэд монголдоо ирээгүй байна. Харин амь хохирогчийн ар гэрийнхэн БНХАУ-ыг зориод байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамт явсан хүмүүс уулзсан хүмүүс болон зочид буудлын итернет утас болон өөрийнх нь гөр утас сүлжээг ш�##�гахад хэнд дарамтлуулсан нь гараад ирна. Монголчууд очиж өөрчилж нууж чадахгүй тул хятадын цагдаа кинон дээр гардаг шигээ сайн ажиллах шаардлагатай. Санаисаргүй унасан хэрэг биш.
одоогийн з�##�уус сэтгэлийн тэнхээгүй болж дээ ямар ч бэрхшээл тохиолдсон даваад л гарах хэрэгтэй дээ амьд явах л илүү сйахан даа бусад нь бол болоод л явдаг
Алчихсан гэдгийг ойлгохгүй байна гэж үү
Ноцтой асууд�##� бгаахүн зүгээр унана гэж юу байхав
Сумьяабазарын үеийн л цавчаа, хахуулийн хэрэг бна доо !
Аль барилгаас нь унасан юм бэ?
Бордюр худ�##�дан ав�##�т бас бус нилээн юм байгаа биз
Энэ ч суганы үснүүдийн хоорондын асууд�##� байхөө
Хятадад амиа хоролдог нь сайн хэрэг, газар дээрх дүн шинжилгээ нь үнэн зөв гарна. Манайд бол ихээ хожуу, ша лоо худлаа гаргадаг ш дээ. Тэнд л хамаг юмы нь будлиантуулаад хаядаг л даа !
Хотын дарга нарын но булхай илрэх гээд амь нь тэмцээд, нарийн арга хэрэглэн гадаадад явааг д�##�имдуулан энэ з�##�ууг цааш нь харуулжээ.
Mglchudiin ih budilaan bga blod amia horolo yu eswel gadnii nuluutoi yu gedeg ni ih sonin bnda tamine
Данда�##� монголын хөгжил иргэдиин боломжиигл хулга�##�даг нам дагасан цүнх �######�чин даргадаа пялдага гөлөгүүдл авилг�##� хулгаагаар хагартлаа баяждаг үе дээл олигтой ялгүй болхоор ээлж ээлжээрээ шимэгчилж тоносоорл иргэд ядуурч юм ханш өссөөрл ждү нүүрс богд уулын газар ногоон автобус гээл бузруудын
Бродюроос л болоо биз.Адилхан нэртэй 2 хэлтэс, юунч олон хүнтэй юм. Наад орон тоо юмаа багасгаач.
Улсын төсөв мөнгөөр олноороо гадагшаа аяладаг байдлаа болимоор юм аа. Зарим нь иймэрхүү байдлаар хүн �##�ах зорилгод ашиглагддаг бж ч мэдэх тохиолдол анхных биш шүү дээ.
Худлаа гарчиг тавьж олон түмнийг хуурч анхаарлыг өөр тийш нь хандуулж байна шүү, Нямбаатар Нийслэлд олонхи боллоо гэж дарга �##�бан хаагч нараа татвар төлөгчидын мөнгөөр гадаад аялуулсан. Гай болж нэг нь согтуу ч юм уу, Селфи хийх гэж байгаад унасан нь тодорхой.
Karma is real! Цэвэрлэгээ
Зоо зооо Очиж,очиж,Хятад очиж амиа хорлохоор шийдсэн гэхээр....түй ч авц�##�дахгүй байна даа....гадны нөлөөгүй ....гэнэ шүү
�##�лага л байна шүү дээ
МУ даа �##�чихв�##� баригдчих гээд гадаад улсад �##�чихв�##� хэргээ ха�##�гачих боломжтой бгаан байна лдаа
Хайран з�##�уу. Ажлынхан нь одоо хүртэл ирээгүй гэхээр цааш үргэлжлүүлэн аялж байгаа юм биш биз дээ. Арай үгүй байх гэж найдая.