СПОРТ
Монгол охин Унгарын өсвөрийн шатарчдын УАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Унгар улсын шатрын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний рапид төрлийн 12 хүртэлх насны ангилалд тус улсад амьдарч буй монгол охин Даваадэмбэрэлийн Нандин-Эрдэнэ амжилттай өрсөлдөж хүрэл медалийн эзэн болжээ.
Тус тэмцээн дөрөвдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд болж Унгар улсын шилдэг өсвөрийн шатарчдыг тодруулсан байна. Шатарчин охин Д.Нандин-Эрдэнэ 2007 онд төрсөн бөгөөд түүний эгч Монгол шилдэг шатарчин, эмэгтэйчүүдийн Олон улсын Их мастер Д.Номин-Эрдэнэ юм.
Б.ГЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.