Алдарт Мариа Калласын тухай кинонд Анжелина Жоли дүр бүтээнэ

Арванхоёрдугаар сарын 11-нд алдарт дуучин Мария Калласын тухай шинэ уран бүтээл нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Өмнө нь энэ суут дуучны тухай “Каллас мөнх” гэж кино хийгдсэн байдаг бөгөөд энэ удаагийн кинонд Анжелина Жоли гол дүр бүтээж байгаагаараа онцлог юм. Тус киноны найруулагч Франко Зеффирелли олон жилийн судалгааны үр дүнд энэхүү кино маань бүтэж байна хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.
Тиймдээ ч тус найруулагч Алдарт Мария Калласыг төгөлдөр хуурч нь хөнөөсөн гэх дуулианыг анх мэдэгдэж байв. Ховорхон төрсөн авьяастан болон түүний амьдралын сүүлийн өдрүүдийн талаар өгүүлэх киног нээлтээ хийхийг дэлхий даяар хүлээж байна.
Харин Анжелина Жоли энэ кинонд дүр бүтээж байгаа талаараа ярихдаа, "Би маш их сандарч байсан. Долоон сарын турш дуурийн дуу бэлдэж, итали хэл бэлдсэн" гэжээ.
Бидний сэтгэлд "Interrupted", "Maleficent", "The Good Shepherd" киногоороо танигдсан Анжелина Жолиг цоо шинэ гайхалтай дүрээр харах гэж байгаа талаар шүтэн бишрэгч нар нь бичсээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Долоон сарын турш дуурийн дуу бэлдэж, ит�##�и хэл бэлдсэн"
Орчуулах биш оршуулсан байна даа энэ сэтгүүлчийн оронцог