"III станцын тоног төхөөрөмжүүд 21 жилээр илүү ажилласан, -30 градус хүрвэл хязгаарлана"
58 жилийн настай Дулааны III цахилгаан станц 13 зуух, есөн турбин генераторуудтай. Үүнээс есдүгээр турбиныг 2015 онд шинэчилсэн. Харин бусад нь ашиглалтын хугацаагаа хэтрүүлэн 220 мянган цагаас дээш ажилласан, хэзээ бол хэзээ зогсоход бэлэн, үйлдвэрийн баталгаагүй болжээ.
Мөн салбарын алдагдлаас үүдэж тус станцад ажиллагсдын цалин хангамж хангалтгүй байдгаас ТЭЦ III ажиллах хүчний хомстолд орсон байна. Энэ мэт хүчин зүйлүүдээс шалтгаалж тэг зогсолт хийх эрсдэл үүсээд байгаа юм.
Энэ тухай “ДЦС-3” ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж,
"Дулааны гуравдугаар цахилгаан станцын өвлийн бэлтгэл ажлыг бид 98 хувьтай хангаад байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн хөрөнгө оруулалтдаа тааруулж хангасан бэлтгэл. 2023-2024 оны өвлийн ачааллын үед 120 хоног тасралтгүй манай бүх тоног төхөөрөмж ажилласан. Энэ бол маш хүнд нөхцөл. Бид 45-60 хоногт нэг удаа урсгал засварын ажлыг хийдэг. Гэтэл энэ засварын ажлыг хийгээгүйгээс болж манай тоног төхөөрөмжүүд эвдэрч байгаа.
Түүнийг нь засахгүй дахин ажиллуулснаар бидэнд маш том эрсдэл үүссэн. Өнөөдөр манай цахилгаан, дулааныг үйлдвэрлэдэг 7-р машиныг улсын салбарын хяналтын байцаагчийн дүгнэлтээр хаасан. Дүгнэлт нь металлын бүтэц бүрэн задарсан гэдэг дүгнэлт. Өөрөөр хэлбэл металл маань өөрөө ядаргаанд ороод дахин ашиглах боломжгүй болсон гэсэн үг. Хэрэв ямар нэг байдлаар дахин ажиллуулбал задрах, тэсрэх, дэлбэрэх аюул учирна.
Энэ станцыг оросууд барьж, 35-40 жил ажиллах боломжтой гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр манай тоног төхөөрөмжүүд 47-56 жил ажилласан байгаа. Цаашид манай турбинууд ажиллаж чадахгүй зогсоход бэлэн байгаа. Яагаад гэвэл станцын тоног, төхөөрөмжүүд нэг нэг онуудад ашиглалтад орсон тул бүгд ар араасаа зогсоно гэсэн үг. Шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.
Цахилгаан эрчим хүчний өсөлтийг эрчим хүчний систем 6-8 хувь гэж үзэж байгаа. Энэ өсөлтийг бид шинэ эх үүсвэргүйгээр хаах ямар ч боломжгүй. Магадгүй -30 градус хүйтэрч эрчим хүч талдаа доголдол үүсвэл бид хязгаарлалт хийнэ. Эрсдэлтэй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Бид бүх чадлаараа хэрэглэгчдийг дулаан, цахилгаанаар хангахаар ажиллаж байгаа. Гэхдээ ийм байдлаар цааш үргэлжилбэл олон жил явахгүй байх гэж бодож байна. Олон жил үнэ тарифаа өртгөөс бага үнээр зарснаас болж эрчим хүчний салбар хүнд байдалд орсон.
Өнөөдөр нэг кВт/цаг цахилгааныг дунджаар 280 төгрөгөөр үйлдвэрлээд, дунджаар 216 төгрөгөөр зарж байна. 29.6 хувиар нэмж, 280 төгрөг болгох санал гаргаж байна. Дулааны тариф өнөөдөр 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг болж, үүний зөрүүгийн хэмжээний алдагдал хүлээж байна. Эрчим хүчний хэрэглээ 2030 онд 3330 мВт болж, эрчим хүчний чадлын дутагдал 55 хувьд хүрнэ. Цаашид энэ салбар ашигтай ажиллахгүй бол хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхолгүй байна. Эрчим хүчний станцуудыг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхай нийт 493 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, алдагдалтай ажиллаж байна" гэлээ.
Дэлгэрэнгүй сурвалжилгыг доорх линкээр уншина уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
urd ni yu hiij bsan yum bol doo. mongoliin nuurs noots ih, une hyamd, hugatsaa sankhuugiin huvid heden ch shinw stants barib bololtsoo blaa. huuchnuudaa ch buten shinechleh mongo ureed duussan. selbegnii shahaaniihaa zoruugeer l shine generatoruud avah mongo ursgalaa. odoo tegeed hereglegch buruutai yum shig yalarhaad zogsoj bdag. ichmeer yum. tognii mongo toloh hugatsaa hetermegts shuud tasladag shigee tekhnik tekhnologtoo handah heregtei
Муу нэртэй АНын үед засвар хийж байсныг сайн мэдэх юм. Түүнээс хойш засвар битгий хэл хулгай л хийсэн байх ......орон тоо нэмсэн байх ...... жил жилд завсарлаад явсан бол ингэж ядарсан юм ярихгүй л байсан байх....МАНы ажил нэг иймэрхүү ..
Тэгээд нийслэлчүүд МАНаа сонгоод байдаг.Сонголтын хариу нь ЭНЭ шүү .
Ajil hiigdej l bgaa. Yamar neg hemjeegeer ajil hiigdehgui bol huuchin stantsuud shuud zogsono. Hiij bgaa tuldaa ene zeregtei bna. Odoo l zorigtoi uurchlult hiihgui bol Mongol Ulsiin buhel buten EZ iin salbar unaltad orno. Yah ch argagui ene bol bodit baidal.
Байг�##�ь орчны яам нь цөлжилтийн эсрэг форум хийнэ гээд 100 тэрбум төсөвт суулгаман гсээн тэр мөнгөар тоног төхөөрамжүүдээ сольдог ч болоосой
Эдэлгээний хугацаатай тоног төхөөрөмжийн эртнээс засварын төлөвлөгөөнд оруулаад цаг тухайд нь засвар үйлчилгээ хийгээд, эсвэл солиод явах ёстой гэдгийг инженер мэргэжилтэй хүн бүр л мэддэг. Гэтэл энэ асуудлыг цаг тухайд нь яриагүй байж байснаа одоо гэнэт гаргаж ирээд ард түмнээ дарамт�##�ж байна. Хэрвээ өмнө нь хэдэн удаа гаргаж тавиж хөөцөлдөөд шийдэж өгөөгүй бол тэр хүмүүсийнхээ нэр усыг баримттай нь нийтэд зарлах, хэрвээ асуудлыг шийдэх т�##�аар хөөцөлдөж, гаргаж тавиагүй бол тэдгээр хүмүүсийнхээ нэрийг нийтэд зарлаач тэдгээр хүмүүс бол хийгээгүй үйлдлийнхээ төлөө ажлын хариуцлага �##�дсан, үндэсний аюулгүй байд�##�д аюул учруулсан, эдийн засгийн тогтвортой байдлыг �##�дагдуулсан гээд олон зүйл ангиар ял сонсох хүмүүс мөн
gadnii tuslamjiig bugdiig zalgidag. ene yam zasag gazar yu ch hiidgui zasag bh hereg baigamuu
Цах станцуудад тоног төхөөрөмж нийлүүлэх гэхээр томчууд замаас нь идэх гээд оруулдаггүйн биш үү