Сурвалжилга: Станцуудын хугацаа хэтэрсэн, унтарвал хот хөлдөнө
Дулааны цахилгаан станцууд ачааллаа дийлэхээ больж, алдагдалд орсон гэх асуудал олонтоо яригддаг ч хэрэглэгчид болоод төр бодит үнэнтэй нүүр тулж, тус салбарын асуудалд төдийлөн анхааралгүй явсаар нийслэлчүүд цахилгаанаа хязгаарлуулан дүн өвлийн хүйтэнд халаалтгүй болж хот хөлдөх эрсдэл үүсээд байна.
Асуудлыг нь хүлээж аваагүйгээс сүүлийн хэдэн жил ашиглалтын хугацаа нь дууссан тоног төхөөрөмжөө өндөр ачаалалтай ажиллуулсны үр дүнд өнөөдөр эрчим хүчний салбар өрөнд баригдаж, дулааны цахилгаан станц болон бэлтгэн нийлүүлэгчид алдагдлаа нөхөх аргагүйд хүрчээ.
Иймээс л цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэх эцсийн аргаа тэд хэрэглэж бас найдаж сууна. Харин нөгөө талд олон жил нэмэгдээгүй цахилгаан, дулааны үнийн “огцом” гэж хэлж болох өсөлтөд иргэд, ААН-үүд сөхрөх юм биш биз. Цахилгаан дагаж талхнаас эхлээд бүх юмны үнэ нэмэгдэнэ. Инфляцтай уялдаагүй эл шийдвэр нийслэлчүүдийг сөхрүүлэх вий гэх шүүмжлэл хөвөрсөөр.
Үр дүнд нь нийслэлчүүд үнийн өсөлтийг хүлээн авч зүдрэх үү. Өвөл хотоороо хөлдөх үү гэх сонголттой нүүр туллаа.
Иймд бид энэ удаа цахилгаан, дулааны үнийг нэмэх шаардлагатай гэх бодит нөхцөл байдалтай танилцаж, тарифын нэмэгдлийг ямар тооцоо судалгаагаар гаргаж буй талаарх мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхээр “ДЦС-3” ТӨХК-ийг зорив.
58 жилийн настай Дулааны 3-р цахилгаан станц 13 зуух, есөн турбин генераторуудтай. Үүнээс есдүгээр турбиныг 2015 онд шинэчилсэн. Харин бусад нь ашиглалтын хугацаагаа хэтрүүлэн 220 мянган цагаас дээш ажилласан, хэзээ бол хэзээ зогсоход бэлэн, үйлдвэрийн баталгаагүй болсон байна.
Мөн салбарын алдагдлаас үүдэж тус станцад ажиллагсдын цалин хангамж хангалтгүй байдгаас ТЭЦ III ажиллах хүчний хомстолд оржээ. Тэр нь ч аргагүй. Энэ станцыг 1940-өөд оны загвараар барьж өгсөн байдаг. Харин сүүлийн үеийн цахилгаан станцууд бараг л дотроо цагаан халаадтай ажиллаж болохуйц орчин нөхцөлтэй байдаг болсон.
Арай эрт үедээ ахмадууд нийслэлчүүдийнхээ гал голомтыг гэрэлтүүлж, дулаан байлгахын төлөө гэж үүргээ эрхэмлэн зүтгэдэг байсан бол өнөөдөр насжилт нь дууссан, хэзээ мөдгүй зогсож, дэлбэрч мэдэх тоног төхөөрөмжүүдийг дээд хүчин чадлаар нь ажиллуулж буй уг газарт шинэ залуу боловсон хүчин тогтохоо больжээ.
Түүнчлэн ТЭЦ III цахилгаан станц энэ онд 14.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тул ажилчдынхаа цалинг тавих чадваргүй болж өнгөрсөн долоо, найм, есдүгээр сард ажилчдынхаа цалинг банкнаас зээлж өгсөн аж. Мөн энэ жил тус станцын нэг цахилгаан үйлдвэрлэдэг машин засвар авахаа больсон эрчим хүчний яамны улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтаас хасуулжээ. Энэ машин л гэхэд нэг аймгийг бүтнээр нь нэг аймгийн талтай цахилгаанаар хангах хүчин чадалтай. Харин бусад цахилгаан үйлдвэрлэдэг машины цууралт арай гайгүй тул аргалаад явж байгаа гэх. Гэхдээ цаашид шинэчлэл хийхгүй бол он дараалан ашиглалтад орсон тоног төхөөрөмжүүд нь хэзээ мөдгүй зогсоход бэлэн байна.
Хамгийн ноцтой нь ТЭЦ-3 Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг ханган ажилладаг. Хэрэв тус байгууллага хүчин чадлаа дийлэхээ больж, үйл ажиллагаагаа зогсоовол ус хөлдөж Улаанбаатар хотын газар доогуур явж байгаа дулааны шугамууд задрах бодит эрсдэл бий болжээ.
Мөн энэ оноос гадаа -30 градус хүрч хүйтрэхэд ачааллаа дийлэлгүй, дулаанаа зогсоож магадгүй болсныг станцынхан хэлж байна.
- Н.Чимэддорж: Олон жил үнэ тарифаа өртгөөс бага үнээр зарснаас болж эрчим хүчний салбар хүнд байдалд орсон-
“ДЦС-3” ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж:
"Дулааны гуравдугаар цахилгаан станцын өвлийн бэлтгэл ажлыг бид 98 хувьтай хангаад байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн хөрөнгө оруулалтдаа тааруулж хангасан бэлтгэл. 2023-2024 оны өвлийн ачааллын үед 120 хоног тасралтгүй манай бүх тоног төхөөрөмж ажилласан. Энэ бол маш хүнд нөхцөл. Бид 45-60 хоногт нэг удаа урсгал засварын ажлыг хийдэг. Гэтэл энэ засварын ажлыг хийгээгүйгээс болж манай тоног төхөөрөмжүүд эвдэрч байгаа. Түүнийг нь засахгүй дахин ажиллуулснаар бидэнд маш том эрсдэл үүссэн. Өнөөдөр манай цахилгаан, дулааныг үйлдвэрлэдэг 7-р машиныг улсын салбарын хяналтын байцаагчийн дүгнэлтээр хаасан. Дүгнэлт нь металлын бүтэц бүрэн задарсан гэдэг дүгнэлт. Өөрөөр хэлбэл металл маань өөрөө ядаргаанд ороод дахин ашиглах боломжгүй болсон гэсэн үг. Хэрэв ямар нэг байдлаар дахин ажиллуулбал задрах, тэсрэх, дэлбэрэх аюул учирна.
Энэ станцыг оросууд барьж, 35-40 жил ажиллах боломжтой гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр манай тоног төхөөрөмжүүд 47-56 жил ажилласан байгаа. Цаашид манай турбинууд ажиллаж чадахгүй зогсоход бэлэн байгаа. Яагаад гэвэл станцын тоног, төхөөрөмжүүд нэг нэг онуудад ашиглалтад орсон тул бүгд ар араасаа зогсоно гэсэн үг. Шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.
Цахилгаан эрчим хүчний өсөлтийг эрчим хүчний систем 6-8 хувь гэж үзэж байгаа. Энэ өсөлтийг бид шинэ эх үүсвэргүйгээр хаах ямар ч боломжгүй. Магадгүй -30 градус хүйтэрч эрчим хүч талдаа доголдол үүсвэл бид хязгаарлалт хийнэ. Эрсдэлтэй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Бид бүх чадлаараа хэрэглэгчдийг дулаан, цахилгаанаар хангахаар ажиллаж байгаа. Гэхдээ ийм байдлаар цааш үргэлжилбэл олон жил явахгүй байх гэж бодож байна. Олон жил үнэ тарифаа өртгөөс бага үнээр зарснаас болж эрчим хүчний салбар хүнд байдалд орсон.
Өнөөдөр нэг кВт/цаг цахилгааныг дунджаар 280 төгрөгөөр үйлдвэрлээд, дунджаар 216 төгрөгөөр зарж байна. 29.6 хувиар нэмж, 280 төгрөг болгох санал гаргаж байна. Дулааны тариф өнөөдөр 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг болж, үүний зөрүүгийн хэмжээний алдагдал хүлээж байна. Эрчим хүчний хэрэглээ 2030 онд 3330 мВт болж, эрчим хүчний чадлын дутагдал 55 хувьд хүрнэ. Цаашид энэ салбар ашигтай ажиллахгүй бол хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхолгүй байна. Эрчим хүчний станцуудыг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхай нийт 493 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, алдагдалтай ажиллаж байна.
Үйлдвэрлэлээс манай төхөөрөмжүүдийг 220 мянган цаг ажил гэж өгсөн. Бид хэдийнээ энэ цагт ажилласан учир ямар ч нөөц байхгүй. Харин үнэ тариф нэмэгдсэний өөрчлөлт нэг жилийн хугацаанд гарна. Гэхдээ энэ нь зөвхөн бодит өртөгт л хүрэх учир бид их урсгал засвараа л бүрэн хийж чадна. Бид улсын татаас эвсэл тарифын шинэчлэл, эсвэл гадаадын зээл тусламжаар шинэчлэл хийх боломжтой.
- Л.Оюун-Эрдэнэ: Энэ онд 14.6 тэрбумын алдагдалтай ажиллаж, сүүлийн гурван сарын цалингаа банкнаас зээлсэн-
“ДЦС-3” ТӨХК-ийн Төлөвлөлт Эдийн засгийн хэлтсийн дарга Л.Оюун-Эрдэнэ:
Манай компани анх 2024 онд 21.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар болсон. Тиймээс 2024 оны долдугаар сараас ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд хүрч өнгөрсөн гурван сар банкнаас 200 орчим сая төгрөгийн зээл авч, ажилчдынхаа цалинг өгч ирсэн. Ер нь бид хамгийн түрүүнд ажилчдынхаа цалинг тавьдаг. Дараа нь бэлтгэн нийлүүлэгчдийнхээ өглөгийг өгч Багануурын нүүрсний уурхайд өгөх төлбөрөө төлдөг. Энэ онд алдагдал их гарснаас үүдэж бэлтгэн нийлүүлэгчид болон Багануурын нүүрсний уурхайд нэлээд өр төлбөрт орсон. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Засгийн газраас 12 тэрбум төгрөгийн татаас өгсөн. Улмаар бид Багануурын уурхайн өглөг болон зарим бэлтгэнэ нийлүүлэгчдийн өрийг барагдуулсан. Ингэснээр энэ оны эцэст бид хүлээгдэж буй гүйцэтгэлээр 14.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгаа. Мөн өнгөрсөн ес болон аравдугаар сард Багануурын уурхайд өгөх нүүрсэд түр тариф тогтоож өгсөн. Ингэснээр бид бүхний Багануур компанид өгөх өглөг тэр хэмжээгээр нэмэгдсэн. Бидний төлөвлөснөөр 2.7 тэрбум төгрөг өгөхөөр болж, татаасаар шийдвэрлэж өгсөн. Харин цахилгааны өнөөдрийн тарифын нэмэгдэл бол зөвхөн өртөгт нь хүргэж нэмж байгаа явдал. Тэрнээс биш компани ашигтай ажиллах гээд байгаа юм байхгүй.
Бид өнөөдөр цахилгаан эрчим хүч болон дулааны эрчим хүчийг асар өндөр үнээр үйлдвэрлэж, маш бага үнээр борлуулж байгаа. Бид 24,683.20 мянган төгрөгийн өртгөөр дулаан, цахилгааныг үйлдвэрлэдэг ч хэрэглэгчдэд 7,215.50 мянган төгрөгөөр зардаг. 1 Гкал дулаанаас 17,467.70 төгрөгийн алдагдал хүлээж байгаа.
Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо дулаан,цахилгаанаа өртөгт нь хүрэх тариф тогтоож ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс үнэ тарифыг индексжүүлээд явна. Индексжүүлнэ гэдэг нь цахилгаан, дулааны үнэ тогтмол биш болж, инфляц, валютын ханшны өөрчлөлттэй холбоотойгоор зарим үед дээш явна. Зарим үед байнга доош буух байдлаар тарифыг тогтооно. Мөн бид бүхэн өнөөдөр тарифыг өртөгт нь хүргэж нэмснээр хамгийн түрүүнд техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийнэ. Ер нь бид техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж чаддаггүй. Шинэчлэх ёстой төлөвлөсөн тоног төхөөрөмжийнхөө 50 хүрэхгүй хувийн их засвар, урсгал засварыг хийсэн. Харин дараагийн шатанд ажилчдынхаа цалин, нийгмийн асуудлыг шийдэхэд санхүүжүүлж явна.
Манай станцын ажилчдын цалин ТЭЦ-4 дүгээр цахилгаан станцаас бага Дарханы ДЦС, Эрдэнэтийн цахилгаан станц болон хоёр дугаар цахилгаан станцаас арай нэг дээгүүр байдаг юм. Манай станцын шинэ ажилчдын цалин 1,500,000-1,800,000 мянган төгрөгийн хооронд байгаа. Тэгэхээр шинэ ажилчид маань цалингаасаа татвар, даатгалаа төлөөд гар дээрээ 1,200,000 орчим мянган төгрөг авч байгаа. Зарим нь 1,000,000 сая төгрөг ч авч байна. Тэгэхээр ажиллах хүчин маань энэ цалинг голоод манай эрчим хүчний салбарт орж ирж ажиллахгүй байгаад байна.
-И.Түвшинчулуун: Тарифын өсөлт инфляцад 2.4 хувийн нөлөөлөл үзүүлнэ гэж тооцоолсон-
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга И.Түвшинчулуун:
-Эрчим хүчний хороо цахилгааны тарифыг 29.6, дулааныг 85 хувиар нэмэхээр судалж байгаа. Харин Засгийн газрын 2025 оны төсвийн хэлэлцүүлэгт цахилгааны үнийг 64 хувиар, дулааныг 28 хувиар нэмнэ гэхчлэн олон талд янз бүрийн тоон мэдээлэл гарч байна. Өртөгт хүргэх бодит нэмэгдэл нь хэд байх вэ?
-Үнэ тариф нэмэгдэхээр төсвийн байгууллагуудын зардал улсын төсөвт сууна. Тэр өртөгт үндэслээд л 2025 оны төсвийн төсөлд эрчим хүчний цахилгааны үнийг 64 хувиар, дулааныг 28 хуваарь нэмнэ гэдэг тариф гаргачихсан юм байна лээ. УИХ-ын гишүүд төсөвт тавигдсан дүнгээр нь хувилаад энэ тоог гаргаад байгаа. Энэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан албан ёсны тоо биш. Бид албан ёсны тоогоо хурлаа хийж албажуулаад ирэх баасан гарагт олон нийтэд зарлана.
-Тарифын өсөлтийг хийхдээ инфляцтай уялдуулж тооцоо судалгаа хийсэн үү?
-Бид Эдийн засгийн яам болон бусад холбогдох газруудтай уялдаатай ажиллаж байгаа. Тарифын өсөлт нь өөрөө эдийн засагт нөлөөлөх нөлөөлөлтэй. Тиймээс инфляцыг Эдийн засгийн яамнаас бодоод 2.4 хувийн нөлөөлөл байна гэсэн тооцооллыг хийсэн. Олон жил барьсан тоог хувилахаар өндөр дүн гараад байх шиг байгаа юм. Бидний хувьд аль болох хэрэглэгчдэд бага ачаалал очих хувилбарыг эрэлхийлж тооцоолол гаргаж байгаа. Бид 140-ыг шууд 280 болгох гээгүй. Аль болох шатлалттай олон аргачлал гаргаж, хэрэглэгчдэд бага ачаалал очих дүнг сонгон ажиллаж байна.
-Тариф нэмэгдсэнээр алдагдлаа хэдий хугацаанд нөхнө гэж үзэж байна. Цааш урсгал засвар, технологийн шинэчлэлийн ажлуудаа яах вэ.
-Бид тарифыг нэмж өртөгт хүргээд алдагдалгүй болохыг зорьж байгаа. Тариф нэмэгдсэнээр бидний тооцооллоор 2027 он гэхэд богино хугацаат өр төлбөрөө тэглэж салбар өөрөө богино хугацаат өр төлбөргүй болно. Харин урт хугацаат зээлээ графикийн дагуу төлөх нөхцөл хангагдана, улсын төсвөөс татаасгүй болно гэсэн гурван том зорилтыг тавиад байна. Салбар өөрөө өөрийгөө эдийн засгийн хувьд тэтгээд аваад явдаг байвал зах зээлийн өнөөгийн үед хамгийн их хэрэгтэй.
-Д.Түвшинжаргал: Багануурын уурхай нэг тонн нүүрсийг 55700 төгрөгөөр олборлочхоод улсдаа 43 мянган төгрөгөөр зардаг-
“Багануур” ХК-ийн захирал Д.Түвшинжаргал:
Манайх бүх дулааны цахилгаан станцууд болон 112 сум суурин газарт эрчим хүчний нүүрсийг нийлүүлж ажилладаг. Өнөөдрийн байдлаар авахад бэлэн нүүрсний нөөц 480 мянган тонн-д хүрсэн байх ёстой. Гэвч одоо 235 мянган тонн нөөцтэй байна. Яг энэ байдлаараа он шилжих мөчид 85 мянган тонн нүүрсний нөөцтэй болно. “Багануур” ХК хоногт 230 вагон ачиж байгаа. 11 сараас огцом өсөж 240 вагон хүрнэ. Бид ашиг тооцъё гээгүй өртөгт нь хүргэе гэж байгаа юм. Багануурын уурхай нэг тонн нүүрсийг 55700 төгрөгөөр олборлочхоод улсдаа 43 мянган төгрөгөөр зарж байгаа. Нэг вагон нүүрс ачихад 630 мянган төгрөг, хоногт 136 сая төгрөг, сардаа 4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл он гаргаад дулааны цахилгаан станцад нийлүүлэлт хийж чадахгүйд хүрэх эрсдэлтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та нарын 1990 оноос хойш улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар идсэн уусан их мөнгө хаашаа орсныг эхлээд тайлагначих. Тэгээд үнээ нэм. Ер нь эх үүсвэрүүдээ хувьчилаач ээ Коммунистууд чадахгүй л дээ.
chi zugeer unegui hereglesen tsahilgaan dulaanii tulburuu ugchihuud tomrooch orkoo..ter olon huuhdiin munguuruu tuluurei chi
Монопол с�##�барыг хувьчилж болдоггүй л байхгүй юу
үнэ нэмэх замаа засч бна
Идэр 9 эхлэхээр хэнэггүй, бүдүүлэг, з�##�хуу зантай цуг Улаанбаатар хөлдөөсэй
Чи үр хүүхэдгүй, үргэлжлэх зам мөргүй бол өөрөө �######�
ТЭГЭЭД ЯАХ ГЭЭД БАЙГААН ХӨЛДӨӨВӨЛ ХӨЛДӨӨГӨӨЧ ЭНЭ ХОТОО БИДНИЙ БУРУУ ЮУ? ХУДЛАА УЛСТӨРЖИЖ АЛЦАГНАЛДАЖ БАЙХААР ЭНЭ АСУУДЛАА ШИЙДЭХГҮЙ ЯАСАН ЮМ.ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ? ГЭХЭД БЭЛЭЭН ГЭЖ ГУЦАЛДААД БАЙСАН ОДОО ТЭГЭЭД ХӨЛДӨӨЖ АЛНА ГЭЭД ЗАНАЛХИЙЛЭЭД БАЙГАА ЮМ УУ? ИЧЭЭЧ
Хулгайчууд идэх уухаа мэднэ, хариу барьж сур, яамдууд төсвийн илүү зардлаа боль, намуудад өгөх олон тэрбумаа зогсоо, улсын мөнгө идсэн хулгайчдыг торгоод өнгөрөх биш нөхөн төлүүлж хохиролгүй болго, зангиатай хулгайчдаас их мөнгө илрүүллээ, оллоо гээд шуураад байсан тэр мөнгө яасан, дээр доргүй хулгай хийхээ түр зогсоочихвол станц барих мөнгө амархан шийдэгдэнээ.
Une nemeh ni oilgomjtoi bolchood ehleliig ni nemehgui bol ta nar huldunu gej ailgaj baigaad hushana dee
5 дугаар цахилгаан станцыг саатуулж хорлосон Элбэг Энхсайхан....................нараар төлбөрийг гаргуулж хохирлын төлбөрийг хийлгэ, Нөхөн төлөөс байг�##�ийн жам....төлдөг жамтай
Mongold bolj bga yum bna uu yana da neere hedhen tsuuhun hun amtai ted nariiga denduu amidruulah gd bhin
Ихээхэн ш�##�тгаан тоочиж байна үнэ нэмэгдүүлэх мафийн систем ажиллаж эхэлсэн юм биш үү
Одоо л мэдэж байгаа юм уу
ajil hariutsaj baisan humuus yagaad hariutslaga huleehgui, idsen hulgailsan nuhduudeer tuluulehgui ard tumnii nuruun deer achaa uuruulekh geed baigaag oilgohgui baina
Mergejliin salbariig mergejliin bus said darga nar udirdwal salbar ingej dampuurch bna
Х�##�а�##�т гэж үл ялих төдий параа х�##�аачихаад дулааны мөнгө өчнөөнөөр нь авч байгаа биздээ та нар жил бүрийн 9.15 наас 11 сар хүртэл. Зунжин чимээгүй явж явчихаад өвөл болохоор өчнөөн ш�##�таг тоочихыг, наадах чинь зүгээр үнээ нэмэхийн ш�##�таг.
нэг мөсөн хөлдсөн нь дээрээ шинэ иргэлт хйих цаг болсон хулгай дэндлээ дээрэмчид дэнлээ
Нам нам Авилгач хулгаачуудаасааа хөрөнгөө олж авах гэж орилсон л�##�рууд бүгд том дарга сайдууд болж үлгэр жүжиг төгсөв овшооор ждү нүүрс богд уулын газар хуучин ногоон автобус бузрын шун�##�уудын гайшдэээ хэзэээ шудрага ял бузрын авилгач хулгаачдад өгдөг болно тэр үеээс монгол хөгжинө гэж үнэнч юмуудааа ул чацгууд
Эрчим хүчнийй с�##�бар олон жил хүнд байд�##�тай явж байна шүү дээ. Утасны төлбөрөө төлөхгүй нэг ч хоног байж чаддаггүй биз дээ. Тог цахилгааны мөнгөө хэдэн сараар нь төлөхгүй байж чаддаг. Зөв зүйлийг битгий улс төртэй холбоочээ.
Bodit baidal iim bna. Garts ni yu ve? Zuv togtoltsootoi boloh. Urtugt ni taarsan unetei baij l ene baidlaas garna. Zah zeeliin zarchim eruusuu ter sh.