Улс төрийн мэдээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Э.Болормааг томиллоо

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон тул шинээр дэд дарга томилох шаардлага үүссэн. Бүлгийн удирдлага УИХ гишүүн Э.Болормааг дэд даргаар нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар Энхбатын Болормааг дэд даргаар томиллоо.

Э.Болормаа нь 2012 онд Орегоны Их сургуулийг Эдийн засаг олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн, Дэлхийн банк, НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан туршлагатай.

2022-2024 онд Ховд аймгийн засаг даргаар, 2024 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хууль зөрчөөд нэрээ татуулах гэж байгаа билээ үү хуулийг ч МАНайхан гууль болгоод сурчихсан гарууд даа

Зочин
Зочин

Za naiz mini ajil yah be hvntei suuj hvvhed gargaj emegtei hvn eh hvn ehner hvn boloo nasnii togsogold chamaig geh hvn baihgvi shvv nam chamtai zai uuhgvi nam chamaig eejee gej duudahgvi nam chamaig hania gehgvi shvv dee ( ganz bie emgen bolloo hooe )

Холбоотой мэдээ

Back to top button