Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрхийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна
“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг эрх зүйн мэдлэг, олон талт яриа хэлэлцээрээр бэхжүүлэх нь” сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлагыг арваннэгдүгээр сарын 11,12-ны өдөр Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Тус сургалтыг ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дэмжлэгтэйгээр Глоб Интернэшнл төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв болон Хэвлэлийн Хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа аж.
Сургалтыг ЮНЕСКО-гийн олон улсын зөвлөх, Канадын “Хууль ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел болон Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн нар удирдан явуулна. Энэ үеэр мэдээлэл авах эрхийн хэрэгжилт, сэтгүүлчийн аюулгүй байдал, залхаан цээрлүүлэлт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хууль зүйн хязгаарлалт, хууль сахиулах байгууллага болон сэтгүүлчдийн хооронд үүсдэг эрх зүйн асуудлуудыг хэлэлцэх юм. Мөн оролцогчид эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, туршлага солилцох, тулгамдаж буй асуудлаар олон талт хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Уг сургалтад хуульчид, иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд болон сэтгүүлчдийг урьжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.