Улс төрийн мэдээ

МАН-ын бүлэгт Х.Нямбаатар мэдээлэл хийв: 2030 оноос буруу рультэй машин импортлохгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.06.30/ хуралдаж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар зайлшгүй шаардлагаар чөлөөлж байгаа газруудад нөхөн олговор олгож, Азийн хөгжлийн банкны жишиг загварын дагуу үнэлгээг хийж, чөлөөлсөн газар дээрээ инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох, чөлөөлсөн газар дээр орон сууц барьж худалдан борлуулах, төвлөрсөн орлогыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулдаг газар чөлөөлөлтийн сан байгуулахаар тусгаад байна.

Мөн замын хөдөлгөөнд оролцох үедээ гаргасан зөрчлийг хиймэл оюун ухаан ашиглан хяналт тавих шийдлийг хэрэгжүүлж, 2030 оны 6 дугаар сарын 1 өдрөөс буруу гар талдаа хүрдтэй машиныг импортлохгүй байхаар тусгаад байна. Түүнчлэн Банкны тухай хуульд болон Усны тухай хууль гэх мэт хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймагт нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон төлбөрийг харьяалал харгалзахгүйгээр нийслэл, тухайн аймгийн төсвөөс санхүүжүүлнэ.

Мөн “Гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналт” сэдвээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулга, мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд парламентын тусгай хяналтыг хэрхэн хэрэгжүүлдэг мөн хууль эрх зүйн орчныг хэрхэн зохицуулсан байдаг талаар судалгаа хийлгэж энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж дууссан байна. Судалгаанд нийт “Freedom in the world” тайлангийн үзүүлэлтийг харгалзан, Ардчиллын индексээр өндөр үзүүлэлттэй 27 орныг хамруулж, харьцуулан судалсан байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД

Туурга тусгаар Монгол Улс хуучин машины хогийн цэг байхаа больсон нь дээр ээ. Японы автомашины үйлдвэрийн салбарыг оруулж ирж шинэ машин угсарч гаргах цаг нь болсон.

zochin
zochin

жолооны хүрд нь баруун талдаа байрладаг машинаас болж аваар гардаггүй. Манай улсад олон байгаа учи нийт гарсан осолдп эзлэх хувь нь өндөр байга

vvvbibbb
vvvbibbb

Japan mashin naidvartai

Zochin
Zochin

Danhyg ergej irhyg huleesen alban tushaalyn bugluus. Zailuulj 3 ueluudyg shorond hii

Зочин
Зочин

baahan erh zyyysen orkuud

Зочин
Зочин

хэ хэ хэ энэ 2030онд байна гэж бодож байгаа юм байхдаа эд нар үнэн андуурцымаа зайлуул

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин

Хэт чанга дуутай мотоциклд тавих дуу чимээний стандарт байдаг уу? Ер нь түрээсийн хэдэн хэдэн төрлийн скүүтэр, суугаад явдаг шар, цэнхэр, ногоон, улбар шар өнгөтэй байдаг.Тэдгээр байхад заавал пижигнэсэн хэт чанга дуутай мотоцикл унаж бусдыг амраахгүй байгаа этгээдүүдэд хотоос зайдуу зориулалтын газар олгоод тэндээ дураараа хаазлаж орилно биз.

Zochin
Zochin

dahiad 5 n jil huuchin buruu hurdte mashinuud oruulj irne gesen uguu? arai l olon jil um bishuu????
odoonoos l shuud boliulaachee…

Зочин
Зочин

2030 оноос өмнө сонгууль байгаа л юмсан.Энэ ардын намынхан засаг төрийн эрхэнд мөнхийн байна гээд бүүр итгэчихсэн байна ш дээ! Хуцдаг лалрууд вэ! Хулгайч, авлигчид, нүүрсчидийг 28 оны сонгуулиар үүрд булшлах болно доо!

Зочин
Зочин

5 жил дээш болсон машин оруулахыг хориглох хэрэгтэй шинэ машинаа татварыг хөнгөлж ард иргэд сайн машин унуулах хэрэгтэй байна

Зочин
Зочин

Моторын багтаамжаас үл хамааран шинэ машины бүх төрлийн татварыг 0 лэх хэрэгтэй нийслэлийн замын таварииг өндөр байлгах хэрэгтэй зам ашгалсн татварыг өндөр байх хэрэгтэй замын урсгал засвар шуурхай байх хэрэгтэй

Зочинүнэнхүү
Зочинүнэнхүү

Бүх хятад машин монголын зах зээлийг эзэлсэн бху??? Жолоо баригч биш жолооч бэлтгэдэг болсон цагт аваар осолын тоо буурна!!!буруу зөв рультэйдээ биш жолоочдоо бүх асуудал бга!!!!!чанаргүй жолооны курсуудын ард хэн бдг юм хүн бүхэн л мдж бга?????

Холбоотой мэдээ

Back to top button