Гадаад мэдээ

Дулаан байгаа тул Фүжи уул одоо хүртэл цасан бүрхүүлгүй байна

Японы алдарт Фүжи уул одоо хүртэл цасан бүрхүүлгүй байгаа нь сүүлийн 130 жилд үзэгдээгүй тохиолдол боллоо. Токио хотод оршдог Японы хамгийн өндөр уул болох Фүжи дээр аравдугаар сарын эхээр цас ордог. Гэвч ердийн бус дулаан байгаа тул энэ жил цас ороогүй байгаа юм. “AFP” агентлаг мэдээлснээр 2023 онд аравдугаар сарын таванд Фүжи уул дээр анхны цас оржээ.

Энэ жил Япон улсад түүхэндээ байгаагүй халуун зун өнгөрсөн. Зургаадугаар болон наймдугаар сарын хооронд агаарын температур дунджаар 1.76 цельс хэмээр дулаан байжээ. Есдүгээр сард агаарын температур тооцоолж байснаас илүү дулаан хэвээр байсан юм. Тодруулбал өнгөрсөн сард Япон даяар 1,500 орчим байршилд агаарын температур 35 цельс хэмээс давж хэт халжээ. Аравдугаар сард дулаан бага зэрэг буурсан ч дунджаас дээгүүр хэвээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button