УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: Ж.Токаев ирж, тойргийн ₮5 тэрбум унаж, Т.Доржханд Б.Чойжилсүрэн нар тарифын нэмэгдлээ зарлалгүй хойшлуулав

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн тогоонд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.


-Айлчлал: Эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, туршлага судлахаар тохирсон-

Хамгийн онцлох үйл явдал нь Казахстан улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын айлчлал байлаа. Хоёр улс стратегийн түншлэлийг хөгжүүлэх тал дээр хэд хэдэн хэлцлүүд хийсэн юм.

Нэгт, Монгол, Казахстаны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд аваачих асуудлыг хөндлөө. Хоёр Ерөнхийлөгчийн ал аль нь худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэнэ гэж ярьсан юм. 2024 оны байдлаар 83.9 сая ам.долларт хүрээд буй. Манай улсын хувьд экспортын өргөн боломж үүсч буй дүр зургаар айлчлалыг харж болно. Монголоос Казахстан руу ноос ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүн экспортлох, зөрүүлээд жимс жимсгэнэ, хүнсний ногооны бүтээгдэхүүн импортлох хэмжээг нэмэгдүүлэхээр болов.

Хоёрт, Ураны салбарт Казахстаны туршлагаас судлах боломж нээгдэв. 27 жилийн өмнө манайхтай нэг гараанаас гарсан Казахстан улс уран олборлолтоороо дэлхийд тэргүүлж байгаа. Нийлүүлэлтийн бараг 43 хувийг эзэлж буй юм. Тус улсын төрийн болон хувийн өмчийн компаниудыг нэгтгэсэн Казатомпром компанийн Гүйцэтгэх захирал "Мон-Атом" компанитай санамж бичиг зурж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн үйлдвэрт нь очиж ажиллахаар болов.

Гуравт, Касым Жомарт Токаев айлчлалын үеэр хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх эрмэлзлийг дэмждэг” гэж цухас дурдсан. Казахстаны хувьд Евроазийн эдийн засгийн холбоонд нөлөө бүхий улс. Манайхыг тус холбоонд элсүүлж ажил хэрэгжвэл эдийн засгаа тэлэх боломж бий болох юм.


УИХ-ын гишүүдийн тойргийг 5 тэрбумаар “авлигдах” оролдлого унав

Долоо хоногийн эхэнд буюу даваа гарагт өндөр авсан өнцөг нь тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийг 5 тэрбум төгрөгөөр “авлигадах” байв. Энэ саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр Төсвийн ажлын хэсгийнхэн оруулж ирсэн. Тэр тусмаа УИХ дахь Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн нэр олноос онцлогдон цохогдов. Намынх нь гишүүд энэ тухай батлан ярьсан байдаг.

Бүлгийн хурал Засгийн газрын оруулж ирсэн төсвийг задлахгүй дэмжсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 5 тэрбумын асуудлаар уурсаж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан төсвөөр явахаа илэрхийлсэн гэдэг мэдээлэл бий.

Санаж байгаа бол 2022 оны төсвийг батлахын өмнө Засгийн газар, УИХ-ын гишүүд Тэрэлжид уулзахдаа иргэдийн татварын мөнгөнөөс гишүүн бүрд тойрогт нь ДӨРВӨН тэрбумыг суулгахаар тохирсон, авлигын систем явагдаж байв.


Т.Доржханд, Б.Чойжилсүрэн нар иргэдийн халаас руу гараа шургуулах төлөвлөгөөгөө танилцуулж чадалгүй “шийрэгнэв”

Эрчим хүчний тарифын нэмэгдлийн тухай асуудал анхаарал татав. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох сайдууд нь эрчим хүчний салбарт хийх реформоо танилцуулсан. ҮАБЗ-өөр ч мэдээллээ оруулав.

Улмаар баасан гарагт тариф хэрхэн нэмэгдэхийг иргэдэд танилцуулах байсан ч хойшлуулж, даваа гарагт товлоод буй юм. Үнийн нэмэгдэл дээрээ одоо хүртэл тохирч чадахгүй, танилцуулах итгэлгүй байгаа гэж ойлгогдов.

Ямартай ч УИХ-ын хэмжээнд лобби бүлэг байгуулчихсан, ахлагчаар нь С.Цэнгүүн тодорчихсон гүйж яваа. Улмаар 126 гишүүний 103 нь дэмжиж гарын үсэг зураад байгаа юм.

Эрчим хүчний Үндэсний хорооны дарга Т.Доржханд нь “Манайх дэлхийд эрчим хүчний асар их нөөцтэй. Дунд хугацаандаа буюу 2024-2028 онд эрчим хүчний хараат бус тусгаар системтэй улс болно. Бүр экспортлогч орон болно” гэж баахан “бүлтрэв”.

Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Үнэ нэмэгдвэл инфляц бараг 2 хувь давна. УИХ-ын гишүүд айгаад хэлж чадахгүй байна” гэж “зоригтой царайлав”.

Энэ салбарыг элгээр нь мөлхүүлсэн гол буруутан төр засаг өөрөө. Салбарын төрийн өмчит компаниуд нь жинхэнэ дампуурлын үүр уурхай болчихсон. Дарга нар нь авлигын хэрэгт холбогдож байсан кейсүүд олон. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлгүй байсаар өнөөдрийн доройтолд хүрч, өр ширэнд баригдсан аалзны торон хэлхээн дунд орсон дүр зурагтай. Ингэж хөсөр хаячихсан салбараа босгохын тулд иргэдийн халаас руу гараа шургуулах аргыг сонгохоор болцгоосон билээ.


Удаан гацсан ураны төсөл урагшлах алхам хийгдэв. Цөмийн энергийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах нэн тэргүүний шаардлага бий. Үүнийг УИХ-аар оруулж ирж, хэлэлцэхийг эсэхийг дэмжлээ.

Тус хуульд тусгай АМНАТ-ийн босгыг 5 хувь гээд заачихсан байдаг. Энэ тээгийг авах юм.

Хэрэв бид "Цөмийн энергийн тухай хууль"-даа өөрчлөлт оруулаад АМНАТ-өө нэмэгдүүлж, ногдол ашгаа авах /10/ хувиа давуу эрхийн хувьцаа болгочихвол хөрөнгө оруулалт болон санхүүгийн хариуцлага хүлээхгүй” гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тайлбарлаж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Юююююююю
Юююююююю
11 сар 2, 2024 13:10

Гацаа Чойжоо худлаа нээг шударга царайлж гэнэ муу төрийн хулгайч...

Оролдож
Оролдож
11 сар 2, 2024 20:52

Даваасүрэн гэж муу үхээр бна дандаа төсөв тонох тухай сэтгэж явдаг улс оронд хэрэгцээтэй хүн ардын амьдр�##�ыг өөд нь татах гэхээр дандаа саад болж бдаг өөрийхөө улсуудыг дандаа зөвшөөрөл өгдөг агентлагуудын дарга болгож хахууль авдаг хэдэн хүн бна цаан нь Даваасүрэн мөнгөө тоолж аваад л сууж бна

эрчим хүчээ анхаараагүй е сайд нар их буруутай
эрчим хүчээ анхаараагүй е сайд нар их буруутай
11 сар 4, 2024 08:09

ТӨР УДИРДАЖ БАЙСАН ЕРӨНХИЙ САЙД НАР АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙ. хүрэлсүх ЭХЛЭЖ ГУЙХ ЁСТОЙ. Хөгжлийн зүрх болсон эрчим хүчний эх үүсвэртээ анхаарахгүй төр удирдсан мангаруудыг яах билээ.

Холбоотой мэдээ

Back to top button