Орчноо цэвэрлээгүй ААН, үйлчилгээний газруудыг торгоно
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах үүргээ хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Хяналт, Шалгалтын Газраас/НХШГ/ анхааруулж, мэдэгдэл хүргэж эхэллээ.
Тодруулбал, энэ чиглэлээр хяналт шалгалтыг хийхэд орчны аюулгүй байдал алдагдсан, ойр орчмын 50 метр хүртэлх газарт цэвэрлэгээ, үйлчилгээг хийхгүй байх зөрчил түгээмэл илэрчээ.
Тус мэдэгдэлд эзэмшлийн газрын хашаа хайсны аюулгүй байдлыг хангуулах, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам, талбайн эвдэрсэн хэсгийг засах, нийтийн зориулалттай орон сууцны байранд лифтний засвар, үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэх, барилгын гадна фасадын өнгө үзэмжийг сайжруулах зэрэг асуудлаа шийдвэрлэхийг тусгасан.
Мэдэгдлийн хүрээнд хийсэн ажлыг 2025 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад тусгаж, гүйцэтгэлийг шалгаж, үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах юм байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ асууд�##� олон жил яригдаж байгаач хэрэгждэгүй байгаа ш дээ торгаж арга хэмжээ огт авдагүй биз дээ сүржин ярихаас цаашгүй л бх юм хоосон ярих биш холбогдох хүмүүс �##�бан туша�##�тнууд нь хэрэгжүүлээч дээ !!!!!