Нийгэм мэдээ

НЭМГ: ХУД, СХД, БЗД дээр хүүхдийн орны ачаалал их, бусад нь хэвийн байна

Томуу, томуу төст өвчний үед хүүхдийн орны хүртээмж ямар байгаа талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар /НЭМГ/-аас Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсээс тодруулж мэдээлэл авлаа.  

-Нийгмийн сүлжээнд хүүхдүүдийн эмнэлгүүдэд шал ч олдохгүй байна гэсэн утгатай мэдээлэл олны анхаарлыг татсан. Үүнээс үүдээд орны ачааллыг  тодруулж байгаа юм?

-Мэдээллийн эхэнд тухайн иргэний пост дээр тайлбарлахад нийгмийн сүлжээгээр явсан тэр зураг ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн хоёр жилийн өмнөх нөхцөл байдлын зураг юм билээ. Тухайн эмнэлэг одоо засвар хийчихсэн , хана нь өөр өнгөтэй ялгаж зөвөөр ойлгоход хялбар гэж хэлсэн. Ер нь бол томуу, томуу төст өвчний үед хүүхдийн  орны асуудал яалт ч үгүй үүсдэг. Өнөөдрийн байдлаар зарим нэг эмнэлэгт коридорт авч байгаа ч хонуулахгүй, өдөрт нь тасаг руу шилжүүлж байгаа. БЗД, СХД, ХУД-ийн гурван эмнэлэг дээр энэ асуудал байгаа.

-Орны ерөнхий мэдээлэл тоон мэдээлэл өгөөч?

-Жил бүр нийслэлийн нутаг дэвсгэр дээр 2200 дэлгэдэг. Өнгөрсөн жилийн өвлийн томууг бид мөн л 2200 ороороо давсан. Үүнээс нь 1500 орыг нь НЭМГ, 700 орыг нь Эрүүл Мэндийн Яамны харъяа ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ЭНЭҮТ, Цэргийн төв эмнэлэг, II төв эмнэлэг, Монгол-Японы эмнэлэгт тус тус дэлгээд нийтдээ 2200 ор ажилладаг. 1500 ороос нийслэлд өвөл зунгүй тусламж байнгын хүүхдийн үйлчилгээ үзүүлдэг 760 ор бий. Бид нар 760 орыг 1500 болгож нэмэгдүүлэхдээ томуугийн идэвхжлийн үед зарим иргэдэд үзүүлдэг тусламж үйлчилгээг зогсоогоод, заримыг нь өөр эмнэлэг рүү шилжүүлээд үүссэн орон зайд нь хүүхдийн ороо нэмэлтээр дэлгэдэг.

-Идэвхжлийн үе одоо эхэлчихсэн үү?

-Идэвхжилтийн болон дэгдэлтийн үе гэж хэн нэгэн зарладаггүй. Улсын хэмжээнд тандалт судалгаа хийдэг ХӨСҮТ-эас гаргасан тоон мэдээ идэвхжил болон дэгдэлтийн үеийг тодорхойлно. Дэгдэлт гэхээр бүх нийтийг хамраад илүү өргөн тархдаг гэсэн үг. Идэвхжил гэхээр идэвхжээд дэгдэлт болохоор явж байна гэсэн үг. Тэгэхээр энэ үе шатаасаа хамаараад аль үед хаана, хэдэн ор дэлгэх вэ гэдэг төлөвлөлт хийдэг. Дэгдэлтийн үе эхлээгүй байхад бид нар бүх ороо дэлгэчихвэл эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Томуугийн үед эмнэлгийн ажилтнууд илүү цагаар ажилладаг. Олон хоногоор илүү цагаар ажиллавал эмч, эмнэлгийн ажилтнууд маань өөрсдөө өвдөж, хүний нөөцийн дутагдалд орно. Төлөвлөлт гэдэг зөвхөн ор дэлгэх асуудал биш. Цаанаа ажиллах хүн хүчний боломжтой холбоотой. Ерөнхий төлөвлөлт хийгдсэн, тэр дагуу дэлгээд явж байна.

-Оруудыг аль, аль эмнэлэг дээр хэрхэн нэмэх билээ?

-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв дээр хүүхдийн 140 ортой, үүн дээр 30 ор дэлгэнэ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 135 ортой, идэвхжлийн үе дээр 30, алаг цоог үед 20 ор дэлгэж нийт 185 ортой ажиллана. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 140 ортой, бид идэвхжлийн үе дээр 40, алаг цоог үе дээр 60 ор дэлгэж, 240 ор болгох нь.  Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн чиглэлээр 120 ортой ажилладаг, үүн дээр 40 ор нэмж дэлгэнэ. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 70 ортой, идэвхжлийн үе дээр нь 20, алаг цоог үе дээр 90 нийт дэлгэнэ. Чингэлтэй дээр 80 ортой идэвхжлийн үе шат дээр 45 ор нэмнэ. Налайх дүүрэг 32 ортой 36-гаар нэмэгдлүүлнэ, Багануур 34 ортой 50 ороор нэмэгдүүлнэ, Багахангай 8 орыг 14-өөр нэмэгдүүлнэ. Одоо бүгд л нэмэлтээр ороо дэлгэсэн байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
11 сар 5, 2024 10:42

Ор хүрэлцэхгүй бна гээд бичих юм хувийн эмнэлэгээр дүүрэн хоосон байр ор бна зохицуул�##�т хийж болохгүй юу бүх эмнэлэг магад�##�ан итгэмжлэл авсан эмчилгээ үйлчилгээ хийх зөвшөрөлтэй бдаг,Ачтан эмнэлэг гэхэд байр сав боломжтой харагдаж бдаг гол нь ажиллах хүн хүч мэргэжлийн хүүхдийн эмч сувилагч асууд�##� байх аа,Ер нь сэтгэл дутуу байх хувийн хэвшлийг дэмжих бодлого �##�га ,,,,,жилийн жил хүүдүүдийн ханиад элбэг бдаг урьдчилаж зохи он байгуулж хүүхдүүдийг газар хэвтүүлэхгүй байх боломж бнаа

Холбоотой мэдээ

Back to top button