Нийгмийн

“Монголын хөрөнгө оруулалтын форум: Сингапур 2024”-ыг зохион байгууллаа

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын тэр дундаа Сингапурын хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх зорилгоор зохион байгуулж буй “Монголын хөрөнгө оруулалтын форум: Сингапур 2024” арга хэмжээ Сингапур Улсад өнөөдөр /2024.11.05/ боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын санхүү тэр дундаа хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд өндөр өсөлтийг үзүүлж чадсан нь эдийн засгийг төрөлжүүлэх ялангуяа банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах банкны салбарын реформ, төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлогын реформ болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр биржийн бус зах зээлийг бий болгох, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийг бууруулах, зах зээлийн зохицуулалтын орчныг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд УИХ, Засгийн газар болон зохицуулагч байгууллагын зүгээс авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээний үр дүн гэдгийг онцлон дурдсан.

Мөн тэрбээр цаашид  бид хөрөнгийн зах зээлээ улам тэлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд гадны шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг нэмэгдүүлэх, олон улсын зохицуулагч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Үүний нэг нь өнөөдрийн арга хэмжээ бөгөөд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэхэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна гэдгийг хэлсэн юм.

Форумын үеэр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил, шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцуулж, бизнесийн байгууллагуудын төлөөллүүд Сингапурын хөрөнгө оруулагчидтай уулзаж хамтын ажиллагааны боломжуудынхаа талаар санал солилцлоо.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
лалар пзданууд.
лалар пзданууд.
11 сар 6, 2024 10:48

хулхий гаруудыг шоолоод тоохгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button