ЭДИЙН ЗАСАГ

Гуравдагч хөрш: Эрчим хүчний хараат байдлаас гарч, сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэхэд АНУ хамтаръя

Энэ оны наймдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын гадаад хэргийг сайдыг хүлээн авч уулзах үеэрээ хоёр орны стратегийг түншлэлийн харилцааг шат ахиулъя, ингэхдээ Монгол Улсын өмнө сорилт болоод буй эрчим хүчний салбарт, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний сул орон зайд хамтарч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гэдгээ шуудхан илэрхийлсэн юм. Уг уулзалтыг ажил болгож шууд яриа хэлэлцээ рүү оръё гэсэн билээ.

Хэдхэн хоногийн өмнө дээрх яриаг ажил болгож “Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг хурдасгах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зохион байгуулсан бөгөөд энэ үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанган манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбарт ямар боломж байгаа талаар илтгэл танилцуулсан байна. Уг илтгэлдээ “Монгол улс сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх тал дээр анхаарал тавьж, өндөр өртөгтэй нүүрсний цахилгаан станцуудаас татгалзаж, цаашид эрчим хүчний тогтвортой ирээдүйн төлөө зорих нь зүйтэй билээ. Монгол бол нар, салхи, усны нөөцөөр баялаг орон учраас энэ боломждоо түшиглэсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах. Эрчим хүчний хараат байдлаас гарч, эрчим хүч экспортлогч орон болох боломж байна. АНУ-ын хөрөнгө оруулагч бизнесийнхэн, Монголын Засгийн газрын зүгээс энэ талбарт хамтран ажиллахаар хэлэлцээг эхлүүлээд байна” хэмээн онцгойлон танилцуужээ.

Өмнөхөн нь Гадаад харилцааны яаманд Монгол, АНУ-ын эрчим хүчний яриа хэлэлцээ болсон бөгөөд манай талаас салбарын удирдах албан тушаалтнууд болон АНУ-ын талаас Эрчим хүчний нөөцийн газрын Эрчим хүчний дипломат ажиллагааны орлогч Кимберли Харрингтон, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Ричард Буанган болон бусад албан тушаалтнууд оролцсон байна.

Энэ үеэр Монгол Улсад цэвэр болон сэргээгдэх эрчим хүчний салбарт нэмэлт хөрөнгө оруулалтыг татах, мөн Монголын стратегийн чухал ашигт малтмалын салбарт тулгамдаж буй зарим асуудлуудыг шийдвэрлэх талаар ярилцжээ.

АНУ-ын Төрийн департаментийн Эрчим хүчний дипломат ажиллагааны орлогч Кимберли Харрингтон хэлэхдээ “Миний энэ удаагийн айлчлал нь сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсад хийсэн АНУ-ын засгийн газрын өндөр түвшний албан тушаалтнуудын айлчлалуудын үргэлжлэл болж байна. Тухайлбал, орлогч сайд Хосе В.Фернандес нэг жилийн өмнө Монголд айлчилж, стратегийн чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Би мөн хэдэн сарын өмнө Вашингтон хотод болсон Монголын Гадаад харилцааны сайдтай хийсэн уулзалтад оролцсон. Энэ бол өндөр түвшний яриа хэлэлцээ байсан бөгөөд энэхүү хэлэлцүүлгээр бид хоёр улсын засгийн газрын хооронд дахин хэлэлцээ хийх болно. Бид дэлхийн 20 гаруй улсад эрчим хүчний түншлэлийг бий болгоход чиглэсэн яриа хэлэлцээ хийж байсан туршлагатай бөгөөд Монгол Улс нэг нь болж байна. Эдгээр яриа хэлэлцээнд бид хувийн хэвшлийг оролцуулж, эрчим хүчний реформ, дэлхийн хэмжээний чанартай хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, хадгалах талаар засгийн газар, хувийн хэвшлийн хоорондын яриа хэлэлцээг урагшлуулахад туслах болно” гэжээ.

Монгол Улс эрчим хүчний үнийг нэмэх асуудлаа дуншуулж байх энэ цаг үед АНУ-ын зүгээс сэргээгдэх эрчим хүчний салбарт орж ирье гэдгээ ил шулуун хэлсэн нь нэг талдаа ОХУ, болон БНХАУ-ын зүгээс манай стратегийн ач холбогдол бүхий салбарт хамтын оролцоо нь хүрээгээ тэлж буйтай ч холбоотой байж болно.

Бидний хөлөө олж чадахгүй байгаа талбарт шан татаж өгье гэсэн гуравдагч хөршийн саналд Засгийн газар ямар байр сууриас хандах нь сонирхолтой. 14 мега төсөлтэй эн зэрэгцүүлж сэргээгдэх эрчим хүчний салбараа өөд нь татаад авах шинэ амбиц ч эндээс гарч магадгүй юм.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
11 сар 6, 2024 10:34

Америк худлаа шүү. Америктай холбогдсон орнууд бүгд дайн хийж сүйрдэг

Зочин
Зочин
11 сар 8, 2024 10:25
Reply to  zochin

Яг үнэн одоо бүүр амаглан эх оронгүй болох нь байна шүү . Бүр байг гэхэд л иргэний дайн болгоно

anusnikuud sunutugei
anusnikuud sunutugei
11 сар 8, 2024 09:50
Reply to  zochin

tiim shuu satan amerikaas hol bval buh yum saihan bolno doo

Зочин
Зочин
11 сар 6, 2024 12:35
Reply to  zochin

Orostoi hamtarsan ulsuud bugd suirdeg. uund Armen, Kirgiz, Ukrain zereg ulsuud baina.

anusnikuud sunutugei
anusnikuud sunutugei
11 сар 8, 2024 09:49
Reply to  Зочин

fashist aerikiig dagasan uls bolgon suirch dampuurh bgaag bugd harlaa medlee ukrain gej uls bhgui bolson.harin OROS ah nar 1aaraa delhiig tseejeeree hamgaaj enh taivan togtoohiig husej baina !

Tumur
Tumur
11 сар 7, 2024 04:07
Reply to  Зочин

Тэнэгтээрэй новшоо, армян Туркуудад хүйс тэмтрүүлж байхад нь Орос орон хамга�##�сан , Киргизыг хятад з�##�гих гэж байхад нь мөн л Орос Орон аварсан

Tumur
Tumur
11 сар 7, 2024 04:13

Эрчим хүчний хараат бус байх-гэж хуцах юм , хадаас ч хийж чадахгүй улс "үргэлж , насаараа"-хараат байх болно , энэ чинь �##�ь улсаас ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ-авна тэр улсынхаа Хараат болдог юм байгаа биздээ , эргүү тэнэгүүдээ , тиймээс асууд�##�гүй , ойрхон , хурдан , хямдханаар нь 2 хөршөөсөө авсан нь сайн биздээ , тэгээд ч америк хятадаас "авч"-өгнө , мөнгө нь хэвлэсэн 5 центийн үнэтэй 100тын дэвсгэртүүд хятадад өгаөд л авчихна , гарцтай биш

Tumur
Tumur
11 сар 7, 2024 04:15

Эрчим хүчний хараат бус байх-гэж хуцах юм , хадаас ч хийж чадахгүй улс "үргэлж , насаараа"-хараат байх болно , энэ чинь ?##?ь улсаас ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ-авна тэр улсынхаа Хараат болдог юм байгаа биздээ , эргүү тэнэгүүдээ , тиймээс асууд?##?гүй , ойрхон , хурдан , хямдханаар нь 2 хөршөөсөө авсан нь сайн биздээ , тэгээд ч америк хятадаас "авч"-өгнө , мөнгө нь хэвлэсэн 5 центийн үнэтэй 100тын дэвсгэртүүд хятадад өгөөд л авчихна , гарзтай биш

Бат
Бат
11 сар 7, 2024 22:07

Бурхан минь Амеркийн засгийн газар болон шийдвэр гаргасан удирдах �##�бан туша�##�тан болон. Зөв зүйтэй шийдвэр гаргаж байгаа одоогийн засгийн газартаа баярллаа. Бурхан биднийг ивээг Амен

anusnikuudiig oruulj bolohgui
anusnikuudiig oruulj bolohgui
11 сар 8, 2024 09:46

satan ameikiig mongold oruulj irj yavch bolohgui shuu !!! arx tumen eserguutsej baina ! satan amerikaas hamaaraltai bolbol ireeduin ukrain bolj uls sununu..Oros ahaa Hytadtaigaa shuteed yvj bhad mongolchuud ulsuhgui daarahgui !!!

Зочин
Зочин
11 сар 9, 2024 07:26

АНУ-тай хамтарч явсан улс болгон дэлхийн тэргүүний хөгжилт хүрдэг олон жишээ байна.
Япон , Ө.Солонгос Израил Сингапур гээд маш олон улсууд байна , монгол улсад маань усны чиглэлээр буц�##�тгүй тусламж үзүүлж , том төсөл хэрэгжиж байгаа , Монгол улс орон минь цаашид АНУ-тай л хамтарч хоцрогдолоосоо гарна өөр зам байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button