Цахилгааны үнийг гурван ангиллаар багадаа 35 төгрөгөөр нэмэх төлөвлөгөө: Иргэд хүлээж авах ч энэ "либералчлал" биш
Дулаан, цахилгааны үнийг хэрхэн нэмэхээ арваннэгдүгээр сарын 1-нд зарлана гэж Шадар сайд Т.Доржханд мэдэгдсэн ч хоёр удаа хойшилж, өнөө хэр тодорхой болоогүй байна.
Хамгийн сүүлд энэ даваа гарагт тодорхой мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хороо өгөх байсан ч больсон. Эрчим хүчний яамнаас болгоомжилж, мэдээллийн цагийг хойшлуулах чиглэл өгсөн гэх.
Ер одоогийн байдлаар эрчим хүчний үнийг яаж нэмэхээр төлөвлөөд байна вэ? Энэ нь улстөрчдийн ярьж буй шиг "Эрчим хүчний либералчлал" мөн үү? Түүнчлэн, иргэд үүнд ямар байр суурьтай хандаж байна вэ? Тэдний өрхийн орлогод яаж нөлөөлөх бол?
НЭГ: Эрчим хүчний салбар уналтад орсон шалтгаан
Эрчим хүчний үнэ тарифыг л нэмэхгүй бол хот хөлдөх эрсдэлтэй болсон талаар тус салбарын амтай болгон учирлан тулгаж ярих. Эндээс яагаад өнгөрсөн жилүүдэд эл асуудал яригдсангүй вэ. Өмнө нь шийдвэрлэж байхгүй юу хийсэн юм. Ядаж дулааны улиралд ярьж эхлэх ёстой байсан юм биш үү гэх олон асуулт, асуудал урган гарч байгаа.
Энэ нь ч зөв. Иймд бид энэ удаа эрчим хүчний үнэ тарифыг нэмэх асуудлыг олон талаас нь харж, үүссэн нөхцөл байдлын үнэн. Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам баяжна гэдэг шиг уг асуудлаар ашиг ологчид болон иргэдийн байр суурийг тоймлон хүргэж байна.
Ингээд нэн тэргүүнд эрчим хүчний үнийг нэмэх бодит шалтгааныг ухаж үзлээ.
Улаанбаатар хотын цахилгаан, дулааныг үйлдвэрлэж буй станцуудыг эрт үед оросууд барьж өгч байв. “Эрт үед” гэх үгийг ашигласны учир нь одоо цагт манайх шиг хуучирсан техник, технологи бүхий ДЦС-тай улс байхгүй. Тодруулбал, ОХУ Монгол Улсад 1940-өөд оны загвараар барьж өгсөн станцуудыг бид одоо ч ашигладаг. Бүр хэдийн насжилт нь дуусчихсан станцууд хотыг тэр чигт нь дулаан, цахилгаанаар хангахын тулд хүчин чадлаа хэтрүүлэн 24 цаг зогсолтгүй ажилласаар байна.
Үүнээс нийслэлийн эрчим хүчний 30 гаруй хувийг хангаж буй ДЦС-3 ТӨХК-ийн бодит байдлаар жишээ татъя.
Дулааны 3-р цахилгаан станц 58 жилийн настай. Станцыг оросууд барьж, 35-40 жил ажиллах боломжтой гэж заасан байдаг. Гэтэл тоног төхөөрөмжүүд нь 47-56 жил ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар тус станц 13 зуух, есөн турбин генераторуудтай. Үүнээс есдүгээр турбиныг 2015 онд шинэчилсэн. Харин бусад нь ашиглалтын хугацаагаа хэтрүүлэн 220 мянган цагаас дээш ажилласан, хэзээ бол хэзээ зогсож, дэлбэрэхэд бэлэн, үйлдвэрийн баталгаагүй болсон. Хуучирсан тоног төхөөрөмжүүдээ цуурсан нэгийг нь гагнаж янзлах маягаар өнөөдрийн хүртэл тэссэн байгаа юм.
Харин энэ жил тус станцын нэг цахилгаан үйлдвэрлэдэг машин засвар авахаа больж, эрчим хүчний яамны улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтаас хасуулжээ. Энэ машин л гэхэд нэг аймгийг бүтнээр нь нэг аймгийн талтай цахилгаанаар хангах хүчин чадалтай.
Гол нь энэ станц 24,683.20 мянган төгрөгийн өртгөөр дулаан, цахилгааныг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд 7,215.50 мянган төгрөгөөр зардаг байна. 1 Гкал дулаанаас 17,467.70 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Бүр дэлгэрүүлбэл, Өнөөдөр нэг кВт/цаг цахилгааныг дунджаар 280 төгрөгөөр үйлдвэрлээд, 216 төгрөгөөр зардаг. Дулааны тариф өнөөдөр 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг болдог. Энэ үнийн зөрүүгийн хэмжээгээр станц алдагдал хүлээдэг.
Иймээс энэ жил л гэхэд ТЭЦ III цахилгаан станц 14.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байгаа юм. Мөн алдагдлын улмаас ажилчдынхаа цалинг тавих чадваргүй болж өнгөрсөн долоо, найм, есдүгээр сард ажилчдынхаа цалинг банкнаас зээлж өгсөн аж.
Ингээд зогсохгүй. Эрчим хүчний станцуудыг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхай нийт 493 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, алдагдалтай ажиллаж байна. Уг нь тэд жилдээ төрд 400 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Гэсэн ч буцаагаад 1 төгрөгийн ч дэмжлэг, хөнгөлөлт авдаггүй байна.
Улмаар эрчим хүчний салбарын богино хугацаат өр төлбөр өнгөрсөн жил 357 тэрбумд хүрсэн. Энэ жил 270 орчим тэрбум төгрөг. Урт хугацаат өр төлбөрийн хэмжээ 1 их наяд 800 гаруй тэрбум төгрөг.
Их хэмжээний алдагдал хүлээгээд буй станцыг өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн гол шалтгаан нь улс төрийн тогтолцооны том алдаа буюу иргэддээ таалагдах гэж салбарыг үгүй хийдэг танил аргачлал. Эрчим хүчний салбарыг яг энэ тогтолцоогоор удаан авч явсны лай өнөөдөр гарч байгаа нь энэ.
Ноцтой нь тоног төхөөрөмж нь хуучирч ачааллаа дийлэхээ больсон станц -30 градус хүйтэрч эрчим хүч талдаа доголдол үүсвэл хязгаарлалт хийх гэнэ. Тэдэнд өөр сонголт байхгүй болсон гэдгийг станцын инженерүүд хэлж буй.
Тиймээс л станцууд эрчим хүчний үнийг ядаж үйлдвэрлэж буй өртөгт нь тааруулан нэмж, алдагдлаа нөхөхийг зорьж байна.
Түүнчлэн эрчим хүчний чадал, энергийн хэрэглээ жилд дунджаар 7 орчим хувьтай, чадлын хэрэглээ өвлийн оргил ачааллын үеэр 12 орчим хувьтай өсөж байна. Үүнийг биет хэмжээгээр илэрхийлбэл жилийн дундаж чадлын өсөлт нь 200 МВт-ыг давсан хэмжээ. Гэтэл ТЭЦ-3-ын хүчин чадал ердөө 191 МВт. Тиймээс ирэх жилүүдэд хоёр ч ТЭЦ-3 тай тэнцэх хэмжээний цахилгаан станцыг нэмж ашиглалтад оруулах шаардлага үүсээд байгаа юм.
ХОЁР: Үнийг хэрхэн нэмэх гэж байна вэ?
Эрчим хүний зохицуулах хорооны зүгээс эрчим хүчийг ядаж өртөгт нь дүйцэх хэмжээний дүнгээр борлуулдаг болж байж, хуримтлагдсан алдагдлыг ХОЁР ЖИЛИЙН ДОТОР нөхнө гэж үзсэн.
Дээрх зурагт айл өрхийн цахилгааны өнөөгийн тариф харагдаж байна.
Хэрэглээг сарын 150 кВ.цагаар хоёр ангилдаг. 280 төгрөгийн өртөгт нь хүргэе гэвэл үнийг даруй 2.3 дахин нэмэх шаардлагатай байна.
Тэгвэл эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулахад, хэрэглээний шаталсан ангиллыг гурав болгохоор төлөвлөх төлөвтэй байгаа аж.
Дээрх зурагт үзүүлсэнчлэн, бага хэрэглээтэй айлын төлбөр багаар нэмэгдэнэ. Энэ багадаа 35 төгрөг гэсэн үг.
Харин сард 301 кВ.цагаас илүү хэрэглээтэй өрхийн төлбөрийг аль болох өртөгт нь хүргэхийг буюу 280 төгрөгт дөхүүлэхийг эрмэлзэх юм байна.
ГУРАВ: Иргэд ямар байр суурьтай байна вэ?
Цахилгааны үнэ тарифыг нэмэгдүүлэх асуудалд “Үнэ нэмэгдэх нь тодорхой. Үнийг дагаад инфляц 2-4 хувиар өсөх нь ч ойлгомжтой. Нуух хэрэг байхгүй. Бидний хувь тавилан л энэ. Гишүүд зоригтой дуугарч чадахгүй байна” гэсэн шүүмжлэлүүд олон нийт болон салбарынханд тулгараад буй. Тэгвэл нэгэнт нэмэгдэх нь тодорхой цахилгааны үнэ өрхийн орлогод хэрхэн нөлөөлөх талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.
-Цахилгааны үнэ нэмэх нь чухал биш, дагаж дэгдэх хөөрөгдлийг л зохицуул-
Иргэн С.Чимэд: Цахилгааны тарифын өөрчлөлт эдийн засгийн хямралын үед иргэдэд хүнд дарамт болно хэмээн үзэж байгаа. Үнэхээр ч хямрал малчид, жирийн иргэдийн “ясанд нь тултал” мэдрэгдэж байгаа энэ үед цахилгааны үнийг нэмэх шийдвэр зөв гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөхөд иргэд ундууцан, хүндээр хүлээн авч байгаа. Үнэнийг хэлэхэд өмнөх жилүүдэд иргэд үнийн аливаа өсөлтийг тэсвэрлэдэг байсан. Харин одоо үнийн багахан өсөлт ч иргэдийн амьдралд хүнд цохилт болон бууж байна даа. Цахилгааны үнийн өсөлтийг дагаж бусад бараа бүтээгдэхүүний үнэ үндэслэлгүй хөөрөгддөг болохоор тэр асуудал дээр санаа зовниж байна.
Иргэн Л.Баасанхүү: “Энэ шийдвэрийг би огт зөвшөөрөхгүй байна. Энэ асуудлаар ард түмнээс санал асуулга авбал нэм гэх хүн ховор л байх. Амьдрал хэцүү байна. Манайх өвөлдөө галладаг. Сард 45 мянга гаруй төгрөгийг цахилгааны төлбөрт төлдөг. Хэрэв үнээ нэмбэл сард 60, 70-аад мянган төгрөгийг төлнө гэсэн үг. Манайд хөгшин бид хоёр л амьдардаг. Тэтгэврийн зээл авах хэрэгцээ шаардлага гардаг ч огт авалгүй өдийг хүрсэн. Баяр наадмын үеэр тэтгэврийн мөнгө маань хаанаа ч хүрэлцдэггүй. Цагаан сар тэмдэглэх гэж үйлээ үздэг. Бид чинь үр хүүхдээ зулгааж чадахгүй юм байна шүү дээ. Хөгшин бид хоёр тэтгэвэр буухаар 25 кг-ын нэг шуудай гурил авчихдаг. Тэр гурилаараа талх, боорцогоо хийгээд идэхээр ядаж л талханд мөнгө үрэхгүй юм даа. Энэ мөнгөө жаахан ч болов хөнгөлүүлэх санаатай өрхийн эмч дээрээ очиход ганцхан эм нь л хөнгөлөлттэй байсан. Манай ард түмэн дэндүү номхон юм даа” гэсэн юм.
Эрчим хүчний салбарт улс төрийн шийдвэрээс үл хамааран хэрэглэж болох ганц л арга үлдсэн. Тэр нь хэмнэлт. Хэрэглэгч бүр хэмнэлт хийж чадвал олоогийн нөөцөөрөө 2026 он хүртэл тэснэ гэх арга ядсан тайлбарыг салбарынхан хэлж сууна. Өнөө жил системийн оргил ачаалал 1500 МВт давах тооцоо гарчхаж. 1500 давбал хязгаарлалт хийхээс аргагүй байдалд хүрэх юм билээ. Өнгөрсөн жил 1387, бараг 1400 хүрч байж. Монгол Улсын зөвлөх инженер Р.Ганжуурын “Энэ өвөл хот хөлдөх эрсдэлтэй. Гаазан плитка, лаагаа бэлд” гэсэн сануулга зүгээр ч нэг үг биш гэдгийг дээрх тоонууд нотолж байна.
Иргэн Б.Борхүү: “Цалингаас хуримтлал үүсэхгүй байна. Саяхан миний цалин буулаа. Ингээд би лизинг, тог, телевиз гээд бүх төлбөрөө төлчихөөд дэлгүүр ороод охиныхоо дуртай “Өгөөж”-ийн Жимст боорцогийг авах гэтэл 7500 төгрөг байсан боорцог найман мянга хэдэн зуу болчихсон байсан.
Манай тогны мөнгө дулааны улиралд 50 мянга гаруй төгрөг, хүйтний улиралд 70 мянган төгрөг болдог. Хэрэв нэмэгдвэл 100 мянга хүрэх нь байна шүү дээ. Охин маань ханиадтай байгаа. Өвөл эхлээгүй байхад л нөхцөл байдал ийм байна шүү дээ. Би хүүхдээ эмнэлэгт ч үзүүлж чадахгүй байна. Хэвт гэх юм болов уу гэж айгаад. Хэрэв эмнэлэгт хэвтвэл ажил тасалдаад цалин мөнгөө бүтэн авч чадахгүй. Тиймээс гэрээр эмчлээд л байж байна. Нэг хүүхэд ханиад хүрвэл бусад нь бас ханиад авчихна. Эмийн сангаас нэг хүүхдэд ханиадны эм авахад багадаа л 30 мянган төгрөг болдог. Манайх амралтын өдрүүдээр байранд амьдардаг эгчийндээ очиж усанд орж, хувцсаа угаадаг. Гэтэл одоо цахилгаан, дулааны мөнгө нэмэгдчихээр очихоосоо ч санаа зовж байна.
Иргэн С.Амгалан: Цахилгааны үнийг найман цент болгож нэмнэ гэдэг нь жн кВт цагийн үнэ 270 төгрөг болно. Үнэ нэмээд асуудал шийдэгдэхгүй. Өмнө нь 2015 онд үнэ нэмчихвэл бүх юм сайхан болно гэж орилсоор байгаа нэмсэн, одоо нөхцөл байдал яг л хэвэндээ. Иргэдийн орлого бага байхад төр өөрсдөө хэмнэж болох зүйлсээ хэмнээд эрчим хүчний салбараа цэгцлэх хэрэгтэй.
Гэр хорооллын хүмүүс яг үнэндээ амьжиргаагаа яая даа гэж байгаа хүмүүс байдаг. Хоолгүй хонож байгаа хүмүүс олон байгаа. Цахилгааны үнэ нэмэгдвэл ард иргэдийн нуруун дээр ямар их ачаалал ирэхийг шийдвэр гаргагчид доторлох битгий хэл гадарлах ч үгүй байна гэж харж байна” гэсэн юм.
ДӨРӨВ: Либералчлал мөн үү?
Угтаа "Эрчим хүчний салбарын либералчлал" гэдэг концепцоос өнөөдрийн үнийн нэмэгдэл нь ихээхэн хол зөрүүтэй ойлголт. Энэ бол зах зээлд олон тоглогчийг нэвтрүүлж, өрсөлдөөн бий болгож, үнэ өөрөө тогтдог зарчмын тухай яриа. Харин ингэтлээ манайдаа хол. Харин хуримтлагдсан алдагдлыг нөхөх нь л "аминд" тулаад байгаа юм. Үүнийг үнэ нэмж шийдэх гэж байна. Тийм ч учраас тооцооллоо шуудхан зарлачихаас Засгийн газар эмээж, Эрчим хүчний зохицуулах хороонд нөлөөлж буй бололтой.
Засгийн газраас ирэх жилүүдэд гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах 14 мега төсөлд 3-4 агуулгыг энэ салбарт чиглүүлсэн. Гэсэн хэдий ч уг реформуудаас илүүтэйгээр үнийн нэмэгдлийг УИХ-ын гишүүд, сайд нар голчлон ярьсаар байна.
Түүнчлэн олон нийтэд чиглэсэн эрчим хүчний үнийг өсгөх агуулгаар улс төрчдийн яриа, мэргэжлийн хүрээнийхэн байр суурийг идэвхтэй түгээх зорилгоор пи-ар чиглэлд үлэмж их мөнгө зарцуулж, түүнийг нэр бүхий гишүүд, улс төрийн намууд авч байгаа талаарх яриа ч анхаарал татах өнцөг юм.
Төстэй контент:
М.ТЭНГИС, О.СОЁЛМАА, Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхний удаа 50% нэмэхд болноо, бараа бүтээгдэхүүн үнээ нэмэхгүй байхыг энэ шун�##�тай үйлдвэрлэгч нартаа ури�##�.50мянган төгрөгөөр хумс хийлгэхдээ үнэтэй гэдэггүй байж , бүтэн сар тог хэрэглээд 50к төлөхд яахав дээ.
тэр чинь баян айлын эрхийн б�##�айнуудын ажил. тэд нар мөнгөний үнэ цэнэ мэдэхгүй. аав ээж нь хулгайлж авилг�##�даж зүгээр олсон мөнгө. чи тийм мөнгөтэй юм бол өөрөө сар бүр өг эргүү минь
За тэгж том бааж байж �##�багүй болно шүү
Цахилгааны үнэ нэмэгдсэн байхад үйлдвэрлэгч үнээ нэмэхгүй дампуурах ёстой юм уу.Тэнэгрэл б�##�айр�##�д хязгаар байдаг шүү
Тэр хумсыг сар бүр 50к аар хийлгэдэг хэрэг үү. Битгий худлаа цэцэрх тэгж хийлгэдэг нь ч тоотой бх
Өөрийнхөө хувийн цахилгаан станцыг барьж хүн улсын ганц ч цахилгаан станцын ажил хөдөлгөхгүй байх нь зүйн хэрэг.
Үнэ яг хэдээр нэмж юу хийх чинь яг тодорхой биш ерөнхийдүү бгаа. Улс мега төсөл гээд баахан мөнгө зарцуулах гээд бгаа бол ЭХ мега бгож засаад янзлаач ард түмнээс бус, тэгээд шийдсэний дараа одоо бол 1 квт ЭХ үйлдвэрлэхэд тэд болсон учир тэдээр нэмнэ гэж уламжлагдсан урт удаан хугацааны бодлого боловсруулаач махна толгоыт бишээ өөрсдөө хулгайлах болохоор смарт хүүрнүүдээ
Тэр 218 төгрөгийн зардлыг дэлгэрэнгүй задлан харуул.
23ond orgil achaalliin ved 1400 bj ene one 1500 bloh gene bvhel bvten 1stahilgaan stanstiin gargah tog buy u ter hemjeenii osolt hogjil haana bn we
Та нарыг сонгуулийн урьд ийм зүйл ярьж биднийг сөхрүүлнэ гэснийг санахгүй бхийн аваргуудаа
Заас нам дагасан өлөн авилгач хулгаачуудаас ждү овшоор богдуулын үэнгүй газарууд нүүрс хуучин ногоон автобус гээд энэ их хөрөнгүүдээ буцаач олж авах юу болсон бэ сонгууль болхоорл хуцдаг дуусхаар бүх юмны үнэ нэмэхгээд бужагнадагл�##�рууд
Оросууд барьж өгсөн биш манайх авсан зээлээрээ бариулсан юм шүүдээ..үнэншй юм гэж байхгүй..оросоос 1 резин кукл аваад оронд нь нэг хонь өгч байсан юм шүү..
Хоёр жилийн дараагаас эрчим хүчээ орос хятад хоёрт зарна гэж доржхандтан ам�##�сан шүү
Сэр33
Хи хи
Энэ хоёр ,дөрвөд, хулгайч нийлж иргэдийн х�##�аасыг хоослох нь. ...... ....биш дөрвөн шийр мах биш ээ гэж монголчууд хэлдэг шүүдээ.
Монгол улсад мөнгө дутахааргүй байдаг нь төсвийн хэлэлцүүлгээс харагдаж байна. Хүүхдэд үнэгүй үзэх эрх олгох баучер олгох 18.6 их наяд төгрөгөө цахилгаан станцаа шинэчлэхэд зарцуулах г.м олон тэвчиж болох зардлууд яригдаж байна. Олон мега төслөө хэрэгжүүлэхэд эрчим хүч хэрэгтэй. Иймд үрэлгэн төсвөө танаж эрчим хүч үйлдвэрлэлд зарцуулаасай. УИХ-ын 126 гишүүд цөөхөн хүний лобид оролгүй эх орноо хөгжүүлэхийн төлөө санаа шулуудаасай!
Нам дагасан өлөн хулгайчдын хулгайлж луйвардсан мөнгийг ард иргэд төлөх ёстой юмуу. Өлөн хулгайчдаас бүрдсэн засгийг үндсээр нь �######�уулах цаг болсон бус уу
Амьдр�##� хар бараанаар дүрслэгддэг болжээ. Энэ юутай холбоотой бэ? Сэтгэл гутр�##� уу? Юу бэ?
Цахилгааны үнэ нэмэхтэй холбоотой юу?
Тэтгэвэр хүрэхээ байлаа шүү
МАНгаруудаа сонгоод хулихдуулаад л байж бай. Заяа чинь тэр тавилан юм даа
Ноднин усны үнээ сэмээрхэн нэмсэн. Тэрээр шигээ сэмээрхэн нэмээд л байгаад ээ тэртэй тэрэнгүй мөнгө хүрэхээ байлаа.
Баяр наадмын үеэр тэтгэврийн мөнгө маань хаанаа ч хүрэлцдэггүй. Цагаан сар тэмдэглэх гэж үйлээ үздэг.
Эрчим хүчний сайд нь бусадтай хуйв�##�дан том төсөл рүү ЖАЛГА , Довны компани зүтгүүлээд дээрээс нь өөрөө 660 МВТ-ИЙН цахилгаан станц хувьдаа барьж байна. ТЭЦ-2 ын ажлыг эхлүүлдэггүй нь үүнтэй холбоотой. Ийм аймаар ашиг сонирхлын зөрчилтэй гацаа Чойжилсүрэнг огцруулахгүй бол Данхановын ЗГ-ыг тэр чигт огцруулах хэрэгтэй
Бөөрөлжүүт ЦС шиг суурь дээр нь шинийг барьмаар юм.засвар гэж бөөн цавчаа бөөн мөнгө идэлт явагдана.
Эрчим хүчний яамны дарга нар, Дулааны цахилгаан станцын дарга нар тансаглаж идэж уугаад дампууруулсан. Одоо ард түмэнээр төлүүлнэ гэвэл хуцваа шүү!!! Аятайхан байцгаагаараа, бид нэг өдөр та нарыг ураад та�####�на шүү.....битгий давраад байгаарай!!!
Болиод өгөөч ээ. Нэмэхгүй байх олон арга хэмжээгээ бга яасан төр засаг гэхээр ийм байдаг байна. Иргэд ААН ийн төлбөрийг нэмэхгээд улайраад дайраад байх юм. Хэрэгтэй хэрэггүй зард�##�аа танаад арга хэмжээгээ аваач нийгэм чинь үнийн өсөлтийг дийлэхгүй ээ
МАХН - н удирдлагууд улс орноо цөлмөж байхдаа энэ хэдэн станцаа шинэчлэхгүй яаасын??? МАХН - н ээлжит айлг�##�т эрчимтэй явагдаж бн!!! Хязгаарлана, с�##�гана гээд байсан одоо бүр дэлбэлэнэ гэж айлгадаг болжээ ичээч МАХН- аа !!! З�##�уу хүн гэхэд доожоогүй ерөнхий сайд бн!!! Нэмвэл нэм олон юм хуц�##�гүй харин хулгай луйвараа, шахааны өртгөө ард иргэдийн нуруун дээр бүү хаяарай МАХН минь!!!
МАХН гэдэг нам байхгүй шүү! Улс төрийн намуудын бүртгэлд ийм нэртэй нам бүртгэгдээгүй байна.
Хэл ам бага хийдгээр нь том, жижиг аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааныг байнга нэмдэг, энэ нь эцэстээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэндээ шингэж, инфляцийг хөөрөгдөж байдаг шүү, жилдээ 10-15 хувиар 3-4 жилдээ нэмээд явдаг бодлого баймаар байна.
ХЯТАД ОРОСЫН КОЛОНИ ОРОН БАЙЖ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ НЬ ЗӨВ ШҮҮ МОНГОЛЧУУД АА ХЭНТИЙН ХЭРЛЭН ГОЛ ДЭЭР БАРИХ НЬ ЗӨВ ШҮҮ НҮҮРС ТҮЛСЭЭР БҮР УТГАГҮЙ БОЛЖ
Тэнэг минь атомын станцаар гийчихнэ гэж бодож байна уу. Их андуурч байна атомын станц ажиллуулахад ус хаанаас хангана гэж анг�##�заж байгаа юм. Хэрлэн гол, хэнтий Дорнодын улс амьтан яаж амьдар гээв.
Хөргөлт гэж хамгийн их ус хэргэлдэг бас бохирдуулдаг юм шүү лээ шааш яриад байх ч юм их бий цаашаа цавчаа,сахилга улс төржилт
Хулгайч гээд сүйрүүлэх юм их бий шүү...
Нэмсэн цагт манан Монголоос �######�ан шүү
Айл болгоны эр, эм 2 сардаа уудаг архи, пиво 2-3 шилээр бага болгох хэрэгтээ. Тэгээл болооштээ м�##�уудаа
Худ�##�даа өөрөө ч мэдэхгүи үг үсэг өгүүлбэр гаргаж яриад үймүүлээд бгараи.хачин юма буцааж авцгаагаараи.
Ал�##�цана шүү новшнууд минь
Engej jujig tawij ard tumene shulaha zogsoo tamine
Доржханд аа. ХҮНамын сонгуулийн санхүүжилтыг Эрчиим хүчний зохицуулах хорооноос гаргуулна гэж явсан чинь үнэ биз? Чи УИХ-ын сонгуулиас өмнө шадар сайд болох тохироогоо хийсэн байна.
Эрчим хүчний садаа эхлээд удирдах �##�бан туша�##�тнууд бүгд энэ с�##�бараас хагартлаа баяжицгаасан (ХОМ) ийг харсан. Ард түмнийг улам сөхрүүлэх биш сонгуулиар ярьсан амл�##�таа хэрэгжүүлж төр засаг идсэн завшсан хүмүүстээ арга хэмжээгээ авч хатуу нүүрээ гаргаж эрчим хүчний асуудлыг цэгцлэх нь зөв байх шүү!!!
Нүүрсээ түлэе. Хотын утаагаа ихэсгэе.
Яг үнэндээ хотын утааг багасгах, нүүрчний хэрэглээг багасгах, эрүүл мэндээ бодож /угаартаж үхчихгүйн тулд/ цахилгаан х�##�а�##�т хэдэн саяар тавиуллаа. Одоо тэгээд тогны мөнгөндөө дарамтлуулж амьдрах уу. Эрчим хүчний үнэ өсөхөөр нөгөө бараа бүтээгдэхүүн адил өсөх байх яаж ч амьдраад байгаа юм !!!
Үнэ нэмэх нь гарцаагүй. Учир нь одоо дутагдаж цаашид улсын хөгжилд саад болох эрчим хүч ийм �##�дагд�##�тай ажиллаж байхад хөрөнгө оруулагч олдохгүй. Хэн �##�дагдлтай төсөлд хөрөнгө оруулж дампуурахыг хүсэх вэ. Тийм учраас ц�##�ин тэтгэврээ нэмэх т�##�д юу бодож баНА ВЭ ГЭДЭГ Л ҮНДСЭН АСУУДАЛ МӨН. дЭЭР НЬ хүнсний өргөн хэрэглээний үнийн өсөлтийг хянадаг тогтолцоо хэрэгтэй.
Эхний удаа энэ хоёр Х�##�тарыг д�##�д оруулж хайрла дараа нь цахилгааныхаа үнийг ярилцая
Энэ хар банг�##�адеш яг юу хийдэг хүн бэ? хор хутгах хахьл гүйхдээ сайн чөтгөр юм даа
Shaal hudlaa tegj ih urtug garahgvi yajijch bodson
Бага орлоготой бид төлж чадахгүй ээ яаж амьдар гээд бгаа номойд бэ.идэж ууж хаанаж чаддагүй гахайнууд боль та нар ичиж амьдара.
Зардлаа багасгах, илүү орон тоогоо цомхотгох, тендерийн цавчаагаа зогсоохгүй бол цахилгаан үйлдвэрлэх зард�##� нэмэгдээд л байх болно
Зочин үнэ нэмэх шаардлагагүй үдэж ууссан хулгайч нарын мөнгөөр �##�дагдлаа төл тэгэхгүй бол дэлбэрээд МАН засгийн газар ард түмнээ хөлдөөж �##�
Т�##�х �######�, ус ундаа, мах, тамхи тариагаа өөрийн өртгөөс нь 2 дахин бууруулж авъя даа
Тэр.18.3тэр..бумаа.буцаан.авч.станцдаа.зориул
35 төгрөгөөр нэмэхэд �##�дагдлаа нөхөж чадах юм боловуу цахилгааны үнэ хямд байгаа нь үнэн
Татвар цахилгаан дулаан нэмэх нь зөв. Дуугардаггүй хөгийн иргэд тэгээд доромжлуулаад шулуулаад т�##�оноор хоолоо авч идээд хойд Солонгос болно биз
Чойжилсүрэнгийн хөрөнгийн өсгөх гэж ард түмэн эрчим хүчний үнийг нэмэх аянд гарах нь утгагүй сайд болоод дөрвөн жил болохдоо юу хийсэн юм бэ тэр үед яагаад нэмээгүй засвар үйлчилгээ хийгээгүй юм бэ тэнэг дөрвөд мөнгө идэх сайхан боломж харж дээ 4н жилийн хугацаанд
Эрчим хүчний с�##�барт байгаа хулгай элдэв хэрэггүй шахаагаа АУДИТ оруулаад ш�##�гуулаа үе үеийн дарга нарыг нь ш�##�га .их л олон тэгтэй тоо үнэ тарифын
�##�дагдлын зөрүү ихэнх нь гарна байх шүү
Үнэ нэмэх эсэхийг олох түмнээс асуух нь утгагүй. Тооцоогоо тайлбарлаад шууд нэм. Чойжилсүрэн битгий �######�өө манаад бай
Үнэ нэмэх нь зөв
Гэхдээ ТЭЦ ц�##�ингаа тавьж чадахгүй байгаа гэж бүү худ�##� хэл. Татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас өгч байгаа биз лээ
Оросууд чанартай барьжээ. 60- аад жил таср�##�тгүй 24 цагаар ажилладаг гэхээр.
улсын төсвийн зард�##� чинь жилээс жилд л ихсээд бна. өөрсдийнхөө тансагл�##�д хэрэглэхгээд бгаа тэр мөнгөө шилжүүлээч м�##�уудаа. тэр эрхийн б�##�ай соёлын сайдынхаа 18 тэрбум, цэлмүүнд өгч бгаа PR-ын 1 тэрбум гээд энэ их мөнгөнүүдээ танаад эрчим хүч рүүгээ шилжүүлээчээ. бид нар ёр нь та нарт ямар өртэй юм бэ? 7 хоногт 3-4 өдөр нь хуурай идэх юмаар хоног төөрүүлж бна. ц�##�ин нь амьжиргаандаа хүрэхгүй бна ш дээ. ц�##�ингаа нэмчих тэгвэл өгий. тэр хэрэгтэй хэрэггүй тусгасан зард�##�аа шилжүүл за юу.
Татвар дулаан цахилгаан өөр юул байна бүгдийг нэмэх донтой байх юм. Жирийн ажилчин м�##�чны орлогыг дарга сайдуудын орлогтой харьцуулаад үзээч. Энэ чинь больволын бөмбөг шар будаа хоёр гэсэн үг. Тэгээд бөмбөг нь муу шар будаагаа байнга мөлжинө. Ер нь хүн баяжхаараа шун�##� нь хязгаараа �##�даад чамд дэлхийг бүгдийг өгсөнч шун�##� нь хандаггүй гэдэг юмдаа. Энэ их баяжсан хүмүүс хэзээ нэгэн цагт үхнэ тэр цагт тэр шунаж хураасан хөрөнгөнөөс юу авч явхаа бодоод үзээрэй, та доор дээрээ ногоо, цэнхэр даав, авс хоёроос юуч авч чадахгүйг ойлгоод хүмүүсийн тооцож гаргаад байгаа мөнгөөр цахилгаан дулаан �##�дагдлыг нөхчихөөч тэгвэл хойд насанд тань буян болно �##�тан гаажуур хуруулах шаардлаггүй!!!
Сонгуулиар цахилгааны үнэ нэмэн гэж ярьж байхгүй яахын.гарсан хойноо х�##�тар царайтай та их хуцаж байна шүү хогийн хулгайч.