СПОРТ

Олимпын тасалбарыг ирэх сард худалдаална

Японы нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулах зуны Олимпын наадмын эхний тасалбарууд тавдугаар сарын 9-ний өдрөөс худалдаанд гарна гэж тус наадмыг зохион байгуулах хороо мэдээллээ.

Эхний багц тасалбаруудыг тусгай сугалаагаар хожих боломжтой. Сугалаанд оролцох хүсэлтэй хүмүүс Олимпын наадмын албан ёсны цахим хуудсанд бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд холбогдох хүсэлтээ үлдээх ёстой байна. Тасалбарыг худалдан авагч нь Япон улсад оршин суудаг байх ёстой юм. Сугалааны тохирлыг зургаадугаар сарын 20-нд явуулах аж.

Сугалаанд оролцсон боловч хожиж чадаагүй хүмүүс энэ оны намар худалдан авах боломжтой байна. Харин тасалбарын чөлөөт худалдааг 2020 оны хавар эхлүүлэх аж. Олимпын наадмыг зохион байгуулагчдын мэдээлж буйгаар, хамгийн хямд тасалбар 2500 иен /22 орчим ам.доллар/ байх бол үндсэн багц тасалбарын үнэ 8000 иен /72 орчим ам.доллар/ байх аж.

Олимпын наадмын тэмцээнүүдийн албан ёсны хуваарийг мягмар гарагт танилцуулсан билээ. "Токио-2020" наадмын хөтөлбөрт спортын 33 төрөл оржээ. Нээлтийн ажиллагаа долоодугаар сарын 24-нд болох бөгөөд үүнээс хоёр өдрийн өмнө эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн болон софтболын тэмцээн эхэлнэ.

Энэ зун Токио хотод хэт халах төлөвтэй байгаа учир ихэнх тэмцээнийг өглөө эрт явуулахаар төлөвлөжээ. Олимпын наадам үүссэн цагаас наадмын салшгүй нэг хэсэг болсон галт бамбарын буухиан чиглэлийг өмнө нь гаргаж баталсан юм. 121 өдөр үргэлжлэх буухиа 2020 оны гуравдугаар сарын 26-нд Фүкүшима мужаас эхэлнэ.

Б.ГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button