“Өвөл” морь уралдуулж, эрлийз морьдыг зөвшөөрөх хуулийн төсөл санаачилсан ДӨРВӨН ГИШҮҮН

УИХ-ын нэр бүхий гишүүд “өвөл” морь уралдахыг хуульчилж, эрлийз морь баяр наадмаар уралдахыг нээж өгсөн хуулийн төсөл УИХ-д өргөн барилаа. Тодруулбал, Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нарын гишүүд 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
Улмаар Арванхоёрдугаар сарын 04-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн дэмжсэн. Бүр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийж, хэлэлцэхээр шийдвэрлээд буй.
Өнгөрсөн наадмын өмнө баталж хэрэгжүүлэх зорилт тавьж байсан энэ хуулийг “Шинэ жил” биш юм аа гэхэд “Цагаан сар”-аас өмнө батлахаар яаравчилж буй аж. Учир нь, Цагаан сарын өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийг үндэслэн Ерөнхийлөгч зарлиг гаргаж уяачдад цол олгодог. Иймд эрх баригчид чуулганаар яаралтай оруулж, батлуулах гэж зүтгэнэ.
Үүнийг эсэргүүцсэн давлагаа яг одоо цахим орчинд идэвхтэй өрнөж байна.

ХОЁРДУГААР САРД МОРЬ УРАЛДУУЛЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР УНУУЛНА
Өргөн барьж буй хуулийн төслийн 8.12-т Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” нэртэй уралдаан зохион байгуулахыг хуульчилсан байна. Энэ нь сар шинийн 14-ний өдөр буюу хүйтний эрч сулраагүй, цас ханзраагүй үе байх юм. Тэгэхээр билгийн тооллоор хавар боловч цаг агаарын хувьд өвөлд тооцогдохоор байна. Хөхөө өвлийн хүйтэнд хүүхдээр морь унуулж зугаацдаг байдал дахин бий болно гэсэн үг.
Уг хаврын морин уралдааныг хүүхдийн эрх зөрчигдөж, олон зуун хүүхэд эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирч, хөл гараа хөлдөөж, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг дагуулдаг тул жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хориглосон байдаг.
Сонирхолтой нь, дээрх асуудлаас үүдэх хүүхдийн эрхийн асуудлаас хууль санаачлагчид зайлсхийхийн тулд хүүхдийн насыг 14 наснаас дээш байна хэмээн зааж өгчээ. Гэтэл 14 нас гэдэг бол унаач хүүхдүүдийн хувьд морь унах нас нь хэдийн өнгөрчихсөн, уяан дээр морь хөлслөх, морины ажил хийж, туслах уяач болохоор бэлтгэгдэж байх нас. Монгол морьд жин бага, өндөр нь нам тул Монголын уламжлалт морин спорт ийн бага насны хүүхдээр унуулдаг заншилтай. Нөгөөтэйгүүр, хаврын уралдаанд оролцож буй морьд зуных шиг бие хаа тэгшрээгүй, өвөлжин тэжээгдчихсэн байх хүнд үед нь хүүхэд биш “хүнээр” унуулж буй нь уламжлалаа гээж буйн тод жишээ. Эсвэл хаврын уралдаан хийх гэж улайрсан нэгний халхавч гэж ойлгож болмоор шиг.
ХҮЭК-оос Унаач хүүхдийн эрхийн тухай хийсэн судалгаанд Уралдаанч хүүхдүүдээс “Ер нь хавар уралдаан хийхгүй, зөвхөн зун уралддаг бол ямар вэ?” гэсэн асуултад хавар уралдах гоё гэж 227 буюу 42.9 хувь, 299 буюу 56.5 хувь нь зөвхөн зун уралдаад, өвөл хавар хичээлдээ явж байвал зүгээр гэж хариулсан байдаг.
Ер нь хаврын хурдан морины уралдаан хүүхдийг хичээл, сургуулиас нь чөлөө авхуулж, таслуулах зэргээр хөндийрүүлж, хоцрогдуулах, сурлагын түвшинг бууруулах, цаашилбал хичээл сургуульд дургүй болж сургуулиас гарах, завсардах зэрэг сөрөг асуудлуудыг дагуулсаар байна. Энэ нь эдгээр хүүхдүүд өсөж том болон цаашид сурч боловсрох боломжийг бага наснаас нь үгүй хийж, амьдралын баталгаагүй болгож байгаа явдал юм.
Нөгөөтэйгүүр, хаврын хурдан морины уралдаан нь аймаг, хошууны бүртгэлийн дансанд бүртгэгдсэн, нийтийг хамарсан төрт ёсны түүхэн уламжлал гэдэг нь архивд хийсэн судалгаагаар тогтоогдохгүй байна гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байна.
ЭРЛИЙЗ МОРЬД УРАЛДАХ БОЛОМЖ БҮРЭН БҮРДЭЖ БАЙНА
Уг хуулийн төслийн 8.10-т Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр хийж буй уралдаанд сэрвээний өндрийн стандартад тэнцсэн морийг хурдан морины уралдаанаас хасахыг хориглох тухай оруулжээ.
Өмнө нь улсын баяр наадмаар хурдан морьдыг сэрвээний өндөр, гадаад төрхөөр /үүлдэрлэг байдал/ нь ялган уралдуулж байсан. Учир нь сэрвээний өндөр нь стандартад нийцэж байгаа ч 100 хувь эрлийз морь байх тохиолдол ч байдаг. Хэрэв дээрх хуулийн заалтыг нэмж оруулбал, үндэсний баяр наадам болон бусад уралдаанд эрлийз морьд уралдах бүрэн боломжтой болох юм
НЭМЭЛТ: УИХ-ын гишүүн Б.Саранчимэг уг хуулийн төслийн хууль санаачлагчаас өөрийн нэрийг татах хүсэлтээ хүргүүлжээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уг төслийг өргөн барихад оролцоогүй, мөн нэрээ татсан гэдгээ мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөр хийх ажил байдаггүй юм уу.
ТА ДӨРӨВ ӨӨРСДИИНХӨӨ ХҮҮХДҮҮДИИГ МОРЬ УНУУЛААД ӨВӨЛ УРАЛДУУЛЧИХ ЭСВЭЛ ХҮҮХЭДГҮИ ЮМ УУ ЯЯАГААД ЗУН УРАЛДДАГ БОЛЛОО ГЭЭД ХҮҮХДҮҮД БАЯРЛАЖ МОРЬД АМРААД БАИХАД .... ЯАХ ГЭЖ УЛС ЭХ ОРНЫ ЭСРЭГ ИИМ ХОГИИН ХУУЛЬ САНААЧЛААД ЯВААД БАИНА АА .... ЭСВЭЛ ТЭНЭГ МУНХАГ ЮМ УУ
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ҮЕЭР ЭНЭ НӨХДҮҮДИЙН САНААЧИЛСАН ХУУЛИАС БОЛЖ ЭРСДЭЛД ОРСОН УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН ЗУРГИЙГ БАННЕР ХИЙЖ ТОЙРОГ ДЭЭР НЬ БАЙРШУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ИНГЭЖ БАЙЖ МӨНГӨ ЗУГАА ЦЭНГЭЛЭЭР БАЛЧИР ҮРСИЙН АМИЙГ ЗОЛЬЖ БУЙ АСУУДЛЫГ ЗОГСООНО
САРАНЧИМЭГ ГИШҮҮНЭЭ ТА ӨӨРИЙНХӨӨ ХҮҮХДЭЭР ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭНД МОРЬ УНУУЛНА ГЭЭД БОД ДОО ТА ЮУ БОДОЖ БАЙНА АА ЭХ ХҮН БИЗ ДЭЭ
Дүү д та санаачил гэсэн юм гэнээ.
Монголоо �##�дсан м�##�нуудаа?! Уламжл�##�т морин ур�##�даанаа хэл амгүй хийж болохгүй юү?! Өвөл биш цаг тоололын хувьд хавар цагт томоохон хүүхдээр морьдоо унуулаад ур�##�дахад юу нь болохгүй гэж?! 14-н нас бол арай томдоноо?! Харин 12 наснаас гэвэл зүгээршдээ?! Нөгөө т�##�аар монгол адууны удам угсааг сайжруулж л байгаа юм бол сэрвээний өндрөөр нь баримжа�##�ж хэмжиж ур�##�дуулах нь зөвөө?! Одоо хот хөдөөгүй адууныхаа удам угшлыг сайжруулчихсан л байн�##�ээшдээ?! Г�##�ьбироаг байдлаар нь гэлэг бол ёстой луйвар болоод удлаашдээ?! Төр шийддэрээ гарга?! Бид дагая?!
Монголоо �##�дсан гэж хавар цагт хэзээнээс эхэлж морь ур�##�дуулж ирснийг хэлчих. Г�##�бирлаг гэнэ үү
Монголоо �##�дсан м�##�нуудаа?! Уламжл�##�т морин ур�##�даанаа хэл амгүй хийж болохгүй юү?! Өвөл биш цаг тоололын хувьд хавар цагт томоохон хүүхдээр морьдоо унуулаад ур�##�дахад юу нь болохгүй гэж?! 14-н нас бол арай томдоноо?! Харин 12 наснаас гэвэл зүгээршдээ?! Нөгөө т�##�аар монгол адууны удам угсааг сайжруулж л байгаа юм бол сэрвээний өндрөөр нь баримжа�##�ж хэмжиж ур�##�дуулах нь зөвөө?! Одоо хот хөдөөгүй адууныхаа удам угшлыг сайжруулчихсан л байн�##�ээшдээ?! Г�##�ьбироаг байдлаар нь гэлэг бол ёстой луйвар болоод удлаашдээ?! Төр шийдвэрээ гарга?! Бид дагая?!
Монголоо �##�дсан м�##�нуудаа?! Уламжл�##�т морин ур�##�даанаа хэл амгүй хийж болохгүй юү?! Өвөл биш цаг тоололын хувьд хавар цагт томоохон хүүхдээр морьдоо унуулаад ур�##�дахад юу нь болохгүй гэж?! 14-н нас бол арай томдоноо?! Харин 12 наснаас гэвэл зүгээршдээ?! Нөгөө т�##�аар монгол адууны удам угсааг сайжруулж л байгаа юм бол сэрвээний өндрөөр нь баримжа�##�ж хэмжиж ур�##�дуулах нь зөвөө?! Одоо хот хөдөөгүй адууныхаа удам угшлыг сайжруулчихсан л байн�##�ээшдээ?! Г�##�ьбироаг байдлаар нь гэлэг бол ёстой луйвар болоод удлаашдээ?! Төр шийдвэрээ гарга?! Бид дагая?!
Erliiz aduu uralduulah huuli buu batlagdaasai.
ene huuli batlagdval mongol aduu mahnii aduu bolno.tod manlai geh tsoltoi uyachid ingej yarij baigaa
Харин ч энэ хууль батлагдаасай. Зөв хууль байна.
Адгуус хүүхэд хоёрыг хөхөө өвлөар тамлаж тааша�##� авдаг байж болохгүй.Ур�##�дах шаардлагхтаы юм бол өөрсөдөө морий унаад ур�##�дацгаа.
Хаана тэр хөхөө өвлийн хүйтэнд ур�##�дана гэсэн за�##�т байна 11н сарын 1нээс 5 сарын 1 хүртэл ямар ч ур�##�даан болохгүй гээд заагаад өгцөн байна. Улир�##�аа мэдэж хуцаач новшоо. Монгол уламжил�##� ёс жаншилаа мэдэхгүй муу Хужаа минь
Гол нь өюөл гэдгээ 10-р сарын 01-нээс 04-р сарын 01 хүртэл хорих хэрэгтэй