Жюү жицүгийн ДАШТ-д оролцох тамирчид өнөөдөр хөдөлнө

Энэ сарын 20-26 нд АНЭУ-ын АБУ ДАБИ хотод болох Жюү Жицүгийн ДАШТ-д Монгол улсаас өсвөр үе, насанд хүрэгчид, мастерсын нийт 55 тамирчин, 3 дасгалжуулагч, спортын 3 сэтгүүлч-зураглаач, 9 албаны, нийт 70 хүний бүрэлдэхүүн явахаар болжээ.
Өчигдөр буюу энэ сарын 17-нд Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо. Баг тамирчдын бүрэлдэхүүнд 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн өсвөрийн тамирчид мөн насанд хүрэгчдийн ангилалд ДАШТ, Ази, Дэлхийн цомын медальтнууд гээд шилдгүүд багтжээ.
Энэ жилийн ДАШТ-д мастерс ангилалд 5 тамирчин өсвөрийн ангилалд 33 тамирчин 4 дасгалжуулагч, насанд хүрэгчид нийтдээ 55 тамирчин Абу Даби хотыг зорих юм. Баг тамирчдын эхний ээлж буюу өсвөрийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордоно.
Жюү жицүгийн өсвөрийн ДАШТ-ний охидын өрсөлдөөн 21-ний өдөр эмэгтэй тамирчид дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө. Харин 4-р сарын 22-ны өдөр өсвөрийн эрэгтэй бөхчүүд барилдана. Тэгвэл 23-26-ны өдрүүдэд насанд хүрэгчид, мастерс ангиллынхан ДАШТ-д оролцох хуваарьтай байна.
АНЭУ-ийн тэмцээнийг зохион байгуулах хорооноос жил бүр фестиваль томоохон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн фестиваль 4-р сарын 27-ны өдөр болохоор төлөвлөжээ.
Д.ЖАРГАЛМАА









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.