"Шингэрүүлсэн хий хадгалах сав нь ил байрладаг 33 станц байна"
Автомашиныг хийгээр цэнэглэх ил савтай станцуудад нийслэлийн Хяналт шалгалтын газраас урьдчилан сэргийлэх шалгалт хийж байгаа юм байна.
Улаанбаатарт автомашин хийгээр цэнэглэх 57 станц үйл ажиллагаа явуулдагаас 33 буюу 57 хувийнх нь шингэрүүлсэн шатдаг хий хадгалах сав ил байрладаг байна. Тиймээс тухайн савыг далд байрлуулж, техникийн аюулгүй байдлыг бүрдүүлэхийг зорьж байгаа аж.
НХШГ-аас “Суурьшлын бүсэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, осол аваараас урьдчилан сэргийлэхээр “Дашваанжил”, “Горгаз”, “Юнигаз” компанийн цэнэглэх станцын байршил, үйл ажиллагаа, савны ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгаж байна. Одоогоор мөрдөж буй хий хангамжийн барилгын норм дүрмийн дагуу хот сууринд 20 метр хүртэлх газарт ил сав байрлуулахыг зөвшөөрсөн. Манай байгууллага сургууль, цэцэрлэг, эмнэлэг, олон нийтийн барилга байгууламж, орон сууцны хорооллын дэргэд шингэрүүлсэн шатдаг хий хадгалах ил савтай үйл ажиллагаа явуулж буй станцуудын савыг далд болгох саналыг оруулсан. Саналыг баталснаар тэдгээр цэнэглэх станцын савны байршлыг өөрчилж, техникийн аюулгүй байдал сайжирна” хэмээн мэдээлсэн.
Хэрэв ил задгай байрлавал ямар аюултай вэ,
- Галын аюул: Шингэрүүлсэн шатдаг хий (жишээлбэл, пропан, бутан, метан гэх мэт) нь маш шатамхай бөгөөд агуулагдах сав, түүний орчны агаарын холимог нь гал, дэлбэрэлтийг үүсгэх эрсдэлтэй. Ийм савтай газар галыг тохиолдолд асаах, цахилгаан төхөөрөмжийн эвдрэлийн улмаас гал гарах боломжтой.
- Дэлбэрэлт: Хэрэв шингэрүүлсэн шатдаг хий агаар дахь тодорхой концентраци (5-15% орчим) хүртэл хураагдвал дэлбэрэлт үүсэх магадлалтай. Сав нь гэмтэх, өндөр дулаан, гэнэтийн хүчтэй даралт, эсвэл механик гэмтэл зэрэг нь дэлбэрэлт үүсгэх шалтгаан болж болох юм.
- Хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө: Хэрэв шатдаг хий агаарын хольцонд их хэмжээгээр тараж хүний амьсгалын замд орвол амьсгалын хомсдол, дотор муухайрах, толгой эргэх аюултай.
- Тусгай нөхцөл шаардлага: Ил байрлах сав нь цаг агаарын нөхцөлөөс хамаарч (салхи, бороо, хүйтэн, дулаан гэх мэт) хэт халалт, хөлдөх эсвэл бусад сөрөг нөлөөллийг үүсгэж болох бөгөөд энэ нь савны бүтцийг муутгаж, аюулын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймд шингэрүүлсэн шатдаг хий хадгалах савыг зөв байрлалд, тусгай гэрчилгээтэй хамгаалалттай газар байрлуулах, аюулгүй байдал болон техникийн стандартыг дагаж мөрдөх шаардлагатай байдаг аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДАШВААНЖИЛ ГЭЖ НЭГ МУУ ТЭЭГЛЭСЭН ШААР 207 р БАЙРЫГ СӨНӨӨСӨН ЯАСАН ТҮРҮҮЧЭЭСЭЭ СУРГАМЖ АВДАГГҮЙ ЭРГҮҮ ХОГНУУД ВЭ? МОНГОЛЫН НИЙСЛЭЛ ШИГ ХОТЫХОО ДОТОР ШТС БАЙГУУЛДАГ НЭГ Ч ГАЗРЫГ БИ ҮЗЭЭГҮЙ.ГАНЦХААН НЭГ МУУ ТЭЭВЭРЛЭГЧ ДЭЛБЭРЭХЭД ХОТ ТЭР АЯАРАА ДОРГИЖ ТЭР ХАВИЙН ОРШИН СУУГЧИД БҮГДЭЭРЭЭ ДОРОО НОЙТОГНОСОН ШҮҮ МАНАЙ НАЙЗЫН ШЭЭС НЬ ШУУД ГОЖГОДООД НӨХӨР НЬ ХӨӨШ ЧИ ЯАЖИНА ГЭСЭН ГЭЖААГААШТ АРГАГҮЙШТ ЦОНХООР НЬ УЛААН ГАЛ ДҮРЭЛЗЭН АСЧ ХҮМҮҮС ОРИЛОЛДООД БАЙХАД ЧИНЬ.ЗАРИМ НЬ УКРИАНЫ ДАЙН МОНГОЛД ИРЭЭД ПУУЖИН ХАРВАЧИХЛАА ГЭЖ БОДСОН ГЭЖААГААШТ ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ТУЛГАЖ БАРЬСАН ОЛИМПИЙН АРЫН ХОЁР ШТС НАРНЫ ЗАМЫН БАРУУН ЧИГЛЭЛД ИХЭМСЭГЭЭР ОРШИХ МТ ЭЭДЭЭ ЭД НАР НЭГ Л ӨДӨР ДЭЛБЭРЧ ХОТ АЛИНГАА АЛДАХ ВИЙ.ДОРОО ШЭЭХ БОЛ ЮУ Ч БИШ ШҮҮ ЯАНАА ЯАНА БҮГДЭЭРЭЭ