СПОРТ

ОУХМ Б.Билгүүн тоглолтын үеэр бэртэл авчээ

Монголын шилдэг сагсчдын нэг шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Билгүүн бэртжээ. “Хасын хүлгүүд” багийн тоглогч тэрээр уржигдар “Алдар танан гарьд” багийн эсрэг тоглолтод бэртсэн бөгөөд шүд зуун тоглолтыг дуусгасан юм. 

Б.Билгүүн нь уг тоглолтын хоёрдугаар үед бэртэж нуруундаа бэртэл авсан байна. Түүний онош одоогоор тодорхойгүй байгаа ч олон хоног эмчлүүлж, гам барихыг эмч нар зөвлөжээ. Тэрээр бэртлийн улмаас өчигдрийн Бүх оддын тоглолтыг өнжсөн байна.

Д.ЖАРГАЛМАА   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button