Хорих 415-р ангийн хамгаалалтын ажилтан хоригдолдоо ₮37 саяыг өгч 1xbet-д бооцоо тавиулжээ
Төв аймгийн Баян сумд өнгөрөгч он буюу 2023 оны 10-11 сарын хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан өөртөө ашиг олох зорилгоор хоригдолдоо зөөврийн компьютер, гэр интернэт ашиглуулж, мөн их хэмжээний мөнгө өгч 1xbet цахим хаягт бооцоо тавиулсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, 415 дугаар хорих ангийн хамгаалалтын ажилтан Ц.М өөрийн ээлжтэй үедээ хоригдол Ц.Т-д зөөврийн компьютер, гэр интернэт зэргийг ашиглуулан номын санд түгжиж 1xbet цахим бооцооны хаягт бооцоо тавиулж байсныг илрүүлсэн байна.
-Хамгаалалтын ажилтныхаа хүсэлтээр цахим бооцоо тависан хоригдол: Ц.М нийт 30 гаруй сая төгрөгөөр бет тавиулаад алдсан-
Хоригдол Ц.Т: Хамгаалалтын ажилтан Ц.М надад “би ээлж дээрээ зөөврийн компьютероо оруулж ирдэг, бас бет тавьдаг. Чи надтай цуг миний гарах ээлж дээр цуг бет тавьж болно” гэж хэлж байсан. Тэгээд Ц.М дараагийн ээлж дээрээ буюу 2023 оны есдүгээр сарын сүүлээр компьютероо оруулж ирээд хоригдлуудад кино үзүүлж дуусаад орой 22.00 цагийн үед амрах тооны дараа намайг харуулын байр дээрээ дуудаад “одоо бид хоёрт бет тавих боломж байна. Надад өөрийн хэдэн төгрөг байна” гэж хэлээд надад өөрийн бет тавих хаягаа харуулахад хоёр сая орчим төгрөгийн хаяг байсан.
Намайг очиход, Лхагвасүрэн, Ц.М хоёр “ахын дүү чамд ямар нэгэн асуудал үүсэхгүй санаа зовох асуудал байхгүй. Чи ингээд олон жил спорт үздэг бет тавих мэдлэгтэй учраас Ц.М -ийн ээлж дээр бет тавиад явъя, ашиг олвол хэн хэндээ хэрэгтэй” гэсэн. Лхагвасүрэн нь тухайн үед хорих байрны номын санг хариуцдаг байсан.
Ингээд Ц.М-ийн компьютерийг хорих ангийн номын сангийн бүсэд Ц.М-ийн ээлж дээр нэг сарын хугцаанд буюу 10 орчим гараа дээр ашиглаж цахим мөрий тавьсан. Ашиг олсон зүйл байхгүй. Ц.М нийт 30 гаруй сая төгрөг оруулж надаар бет тавиулдаг байсан” гэв.
Тухайн цахим мөрий тавихад оролцсон буюу байраар хангаж тусалж байсан Лхагвасүрэн дараах мэдүүлгийг өгсөн байна.
-"Бид хоёрын бодож байгаа ажил амжилттай болчих юм бол чамайг хоосон үлдээхгүй" гэсэн-
Номын сан хариуцаж байсан ажилтан “Хамгаалатын ажилтан Ц.М надад “хоригдол Т бид хоёр сошиалд орчинд бет буюу бооцоо тавьдаг юманд орлоо чи харин битгий номын сандаа хоригдол шавуулаад бай бид хоёрын бодож байгаа ажил амжилттай болчих юм бол чамайг хоосон үлдээхгүй" гэсэн.
Харин хорих 415 дугаар ангийн хамгаалалтын ажилтан буюу хоригдлоор бооцоо тавиулсан этгээд дараах мэдүүлгийг өгсөн байна.
- Хоригдол Ц.Т надад хандаж "энэ арилжаагаар амархан аргаар мөнгө олж болно" notebook, гэр интернэт оруулаад өгөөч гэж хэд хэдэн удаа гуйж, надад 20 сая төгрөг өгье гэсэн-
Хамгаалалтын ажилтан буюу хоригдлоор бооцоо тавиулсан этгээд "Хоригдол Ц.Т надад хандаж "энэ арилжаагаар амархан аргаар мөнгө олж болно, компьютер, гэр интернэт оруулаад өгөөч" гэж хэд хэдэн удаа гуйж байсан. Дээрээс нь их хэмжээний мөнгөний санал буюу account-aa сэргээчих юм бол надад 20 сая төгрөг өгье гэсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ их байсан учраас хоригдол Ц.Т-ийн саналыг хүлээн зөвшөөрч байсан.
Тэгээд хоригдол Тaccount-aa сэргээх гэтэл тэнцүүлэлтийн мөнгө, хураамжийн мөнгө, баталгаажуулалтын мөнгө гэж тус тусдаа нэхэгдэж байсан учраас би өөрөөсөө цувуулж барагцаагаар 37 сая хавьцаа төгрөгийг уг арилжаа руу оруулж байсан. Гэсэн ч тэр мөнгөнөөсөө 1.8 сая төгрөгийг буцааж шилжүүлж авч чадсан” хэмээн мэдүүлсэн байна.
Дээрх мэдүүлгүүдээс гадна хэд хэдэн гэрчийн мэдүүлэг, дансны мэдээлэл зэргийг хянан шалгаад Улсын яллагч буюу прокурорын газраас шүүхэд дараах ялыг санал болгосон байна.
-Прокурор: Ц.М-д Нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна
Улсын яллагч Б.Мөнгөнцэцэгээс “Шүүхээс шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нотебүүк, гэр интернэт зэргийг улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цүнхийг устгуулах саналыг тус тус гаргаж байна.
Харин шүүхээс дараах дүгнэлтийг эцэслэн гаргасан байна.
-Шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноов-
- Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.М-г эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, Багахангай дүүргээс гарахыг нэг жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоосугай.
Энэ хэргийн яллах дүгнэлтэд буй 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангийг энд дурдъя
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байна.
1xBet-ийн талаар,
1xBet нь 2007 онд Оросын Санкт-Петербург хотод байгуулагдсан спортын бооцооны компани юм. Энэ компани дэлхий даяар онлайнаар бооцоо тавих үйлчилгээ үзүүлж, олон улсын зах зээлд өргөн хэрэглэгчидтэй болсон. 1xBet нь эхэндээ зөвхөн спортын бооцооны үйлчилгээ үзүүлж байсан бол, цаг хугацаа өнгөрөх тусам казино, покер, виртуал спорт, олон төрлийн тоглоомууд зэрэг олон төрлийн төрлөөр үйлчилгээнийхээ хүрээг өргөжүүлсэн.
Тус компани одоо 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хэрэглэгчдэд нь бооцоо тавих, спортын төрлүүдээс хасах, цахим тоглоомууд, казино тоглоомууд, гэрийн уралдаанууд гэх мэт олон төрлийн үйлчилгээ санал болгодог.
Нэг үгээр хэлбэл ашиг олох зорилгоор спортын тэмцээний үр дүнг урьдчилан таамаглах байдлаар мэдээллийн технологи ашиглан бооцоо тавьж буй хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын нэг хэлбэр юм. Олон улсад энэхүү бооцоот тоглоомыг аппликейшн ашиглан хэрэгжүүлдэг байна.
Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа мөрийтэй тоглоомын зохицуулалтыг засахаар Казиногийн тухай хуулийн төсөл болон Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг 2022.12.25-нд өргөн мэдүүлсэн байдаг.
Тус хуулийн төсөлд мөрийтэй тоглоом гэдэгт
- казино,
- бооцоот морин уралдаан,
- бооцоот таавар,
- хонжворт сугалааг хамааруулжээ.
5.2-т хуулиар тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд казино, бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг зохих тусгай зөвшөөрөлгүй этгээд эрхлэхийг хориглоно.
5.7-д Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэгч нь татварын бүртгэл, мэдээллийн санд холбогдсон байх бөгөөд мөрий, бооцоо, хонжворт сугалаанаас олсон орлого, олгосон хонжвор, шагналын талаарх мэдээллийг нь тухай бүр бүртгүүлнэ.
5.8-д Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд цахим орчинд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн бол цагдаагийн байгууллагын шийдвэрийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудсанд Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандахыг хязгаарлана.
7.1.1. насанд хүрээгүй хүнийг мөрийтэй тоглоом тоглоход оролцуулах; 7.1.2. мөрийтэй тоглоомыг олон нийтэд сурталчлах; 7.2. мөрийтэй тоглоомыг сургууль, цэцэрлэгийн орчинд явуулахгүй
Энэ хоёр хуульд мөрийтэй тоглоомд юу юуг хамруулж ойлгох вэ. Хэн зөвшөөрөл авч, хэрхэн зохион байгуулах вэ. Хаана явуулах, хаана болохгүй вэ. Гэхчлэн зөвшөөрөл авахаас эхлээд сурталчилгаг хүртэл хориглож нарийвчлан тусгасан байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УЧРАЛ ХИЙМЭЛ ДАГУУЛ ГЭЖ ХӨӨРЧ ӨР ТАВИХ ГЭЖ САНААРХАЖ БАЙХААР ХБЕТ МЭТИЙН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН БҮРДЭХ ОРЧИНГ ХААХ ТАЛААР САНАА ТАВИН АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ЁСТОЙ !
Яацын тэгээд юмтай хүн юмаа л �##�даа биз шорон манадаг хулгайч гэхэд мөнгөтэй л гар байнадаг.Өөрийхөө мөнгөөр яах нь тухайн хулгайч шоронгийн манаач хоёрын асууд�##� чиү дээ орхи цаашаа
Hnas yaj olsoniig chi mdj bga ymuu. Tord bga 125s ilvv tsalin awj bh yostoi hvmvvs.
Кино шиг юм болох нээ ????????????
Ezengui l#riin uls
өөртөө эсхүл бу�####�д давуу байд�##� бий болгоогүй, ашиг олоогүй, зүгээр л сахилгын асууд�##� байна.
Зүгээр л сууж байгаад мөнгө олох гэсэн тэнэг санаатай нөхдүүд хаа сайгүй байж хүн амьтанд гай тарьсаар л явах юм даа!!!
Чи өөрийгөө гичээ гэгээн амьтан минь!
Нөгөө кинон дээр гардаг шиг ашиглах гээд барсангүй дээ хөөрхий. Xbet бол системтэй хэн нэгнийг хоосруулах супер арга байдаг.
Энэ оросуудаас болж бүтэхгүй юм болгон гардаг. Оросыг шүтэгчид, тэдний троллууд иймэрхүү хэрэг зохион байгуулдаг
Бага тэнэгт .Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийг ямарч хүн дагаж биелүүлэх ёстой.
Ялтанд хууль дүрэм сахиулна гэчихээд өөрөө хууль зөрчи ялтантайгаа нийлж мөрийтэй тоглох шаардлагагүй л байсан .Хувь хүн хууль сахиулах сахих үүрэгтэй болохоос оросууд тоглоод өгөөч гэж гуйгаагүй л байх. Тэнэг ээ бу�####�д бүү гайхуул.....
Shuuhiin shiidwer huulj oruulj bga bol ydaj buh nersiig ni nuuchihaj bailda.
Ezengui tor.shorond hulgaich ni duraaraa avirlaj hyanagch ni buh erh medlee urvuulj ashiglaad
Pokeroo toglono uu pornogoo hiine uu hunii ooriin erh
Өлөн хулгайчид эрүү үүсгээд наад шоронд н хийчих