Нийгэм мэдээ

Буйр нуурын эрэгт ₮100 тэрбумаар онгоцны буудал барихаар төлөвлөж, 2025 онд ₮24 тэрбумыг төсөвлөжээ

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталсан. Хуулийн төслийг 126 гишүүний 68 нь дэмжсэн.

Ирэх оны төсвөөс 3.6 их наяд төгрөгийн урсгал зардлыг танах шаардлагыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар гаргасан ч гуравдугаар хэлэлцүүлэгт шилжсэн хойно засварлах боломжгүй гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй.

Харин батлагдсаны дараа, арванхоёрдугаар сараас өмнө төсөвт тодотгол хийх тогтоолын төслийг батлаад байгаа. Ингэснээр 2025 оны төсвийг тодотгох нь тодорхой болсон. Энэ жилийн төсөв хэт данхар, өмнө жилүүдтэй харьцуулахад үлэмж их хэмжээгээр нэмэгдсэн, ашиггүй зарцуулалт ихтэй гэгдэж эсэргүүцэлтэй тулаад буй. Үүнийг зарим жишээ ч баталж байна. Жишээлбэл, Дорнод аймгийн нутагт орших Буйр нуурын эрэгт 100 тэрбум төгрөгөөр онгоцны буудал барихаар төлөвлөж, ирэх оны төсөвт 24 тэрбум төгрөг тусгуулжээ.

Тодруулбал, аялал жуулчлалыг дэмжих, жуулчдын тав тухыг хангах зорилгоор 2025 онд

  • Алтай таван богд руу авто зам тавих
  • Буйр нуурт 4С ангиллын онгоцны буудал барих
  • Налайх-Тэрэлж авто замын өргөтгөл зэрэг ажлуудыг хийх юм байна.

Дата мэдээллийн санг шүүж үзвэл одоогоос таван жилийн өмнө буюу 2019 онд Халхгол сумын нутагт орших тус нуурын эрэг дээр нисэх онгоцны буудал барих 200 тэрбум төгрөгийн тендерийг Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарлаж, амжилтгүй болж байжээ. Энэ нисэх онгоцны буудлыг олон улсын нисэх онгоцны буудлын 4С ангилалд хамруулахаар хоёр жилийн өмнө Зам тээврийн яам шийдвэр гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Юююююююю
Юююююююю
11 сар 13, 2024 08:28

Данхановыг огцруулах хэрэгтэй болно шүү. Нисэх бууд�##� дутаж гэнэ

Зочин
Зочин
11 сар 13, 2024 12:09

Буйр нуурын орчим онгоцны бууд�##� барьж яах гэж байгаан? Ямар хэрэгтэй юм бэ? Эсвэл чөлөөт бүс нэрээр баахан гадныхан дурараа дургих газрыг бэлдээд байгаа юм уу.

Зочин
Зочин
11 сар 13, 2024 13:39

Төмөр замаа Хятдынхтай адилхан болголоо. Одоо Хятадтай ойртуулж Буйр нуурын эрэгт онгоцны буудол барих гэнэ. Хятдууд чөлөөтэй орж ирэх замаа нээж байна, аажмаар эзлэгдэж эхэлжээ

Зочин
Зочин
11 сар 13, 2024 14:20
Reply to  Зочин

Хуурамч эх оронч, тэнэг хүүрээ ! Айл зэргэлдээ, хил ни йлдэг улс оронтойгоо авто болон төмөр зам, мөн агаар ын замын сүлжээгээр холбогдоогүй улс орон дэлхийд байдаггүй юмаа ! Юм болгоныг хардсан сэрдсэн, мөрд сөн мөшигсөн ДоЯ-ны ногоон м�##�гайтны сүнс минь чи бушуу түргэн үхэж д�##�драач дээ !!!

Зоч
Зоч
11 сар 13, 2024 15:04

Мэдрэл нь зүгээр гэхэд итгэх аргагүй хүмүүс юмаа. Буйрт онгоцны бууд�##�, бүр олон улсын ? Эрүүл бус, г�##�зуу хүний санаа. Сүүлийн үед элдэв үлгэр сэтгэж түүндээ ТЭЗҮ гэж мөнгө угаадаг болж бнадаа. Энэ ЗГ -г огцруулахгүй өол дандаа х�##�зуу улс цугларсан болтой.

Зочин
Зочин
11 сар 14, 2024 12:18

Эзгүй хээр, нуурын хөвөөнд онгоцны буудлаар юу хийнээ

Зочин
Зочин
11 сар 14, 2024 18:30

Буйр нуур дээр хэн үйлчлүүлэх юм бэ? 400 сая жуулчин уу? Та нар энэ үрэлгэн төсвөө больчооч дээ. Арай хэтэрхий биш үү? Ядахдаа Хархоринд барих бол бас өөр хэрэг. Хаа байсан зүүн хязгаарт. Хэн, ямар жуулчин тэнд шумууланд бариулах гэж ирэх юм бэ? Наад төсвөө даруйхан тат. Одоо болсон. Нэг бол засгийн газрыг огцруулъя!

Зочин
Зочин
11 сар 15, 2024 10:11

Buir nuurt er hereggui baigalia haa saigui suitgej duuslaa uul uurhai gej end tendgui uhsan nuh ulderj bn ene l dutaj gene tatvarin munguur togloj duuslaa

Зочин
Зочин
11 сар 16, 2024 03:13

Xuvcgul ruu tumur zam tabiachee juulchin ih yavna

Зочин
Зочин
11 сар 16, 2024 07:28

Манай эриний өмнөх үеийн төмөр замаа шинэчлээчээ

Холбоотой мэдээ

Back to top button