Нийслэлчүүдийг хордуулах утаанд ₮1.5 их наядыг зарцуулсан
Дөнгөж өвлийн эхэн сар. Атал гэртэй орох бүрд үс, хувцас, хумснаас хүртэл утаа сэнхийж байна. Өнгөрсөн жилүүдэд өвлийн ид хүйтэнд урдах машины дугаар сааралтаж, утаа манан шиг буух өдөр олон тохиосон. Гэхдээ эд хүйтэнд. Гэтэл гадаа “+” градустай өвлийн эхэн сард өмнөх барилга харагдахаа больж, саарал утаагаар хөшиг татлаа.
Эл асуудал яригддаг ч, шийдэлд хүрдэггүй нь улмаас нүдэнд харагдах энэ томоохон асуудлыг сөхөх ч ч хүнгүй болжээ. Улаанбаатар хотын утааны асуудал сүүлийн 10 гаруй жил эрчимтэй яригдаж, өвлийн улирал сайд нарын толгойны өвчин, иргэдийн эрүүл мэнд амь насны хөнөөлт дайсан болоод буй.
-Угаарын хийн хордлогын улмаас жилд 15-20 хүн нас барж, 2500 гаруй хүн галлагааны улмаас эмнэлэгт ханддаг-
Тухайлбал, Цар тахлын үед Корона вирусийн халдварын улмаас нас барагсдаас угаартаж нас барсан иргэдийн тоо зарим өдөр хол давж байсан харамсалтай тоон баримт бий.
Тодруулбал, 2021 онд хийсэн тоон судалгаагаар сүүлийн 10 жилийн байдлаар 118 тохиолдолд 158 хүн угаартаж нас барсан. Жил бүр 2500 гаруй хүн галлагааны улмаас эмнэлэгт ханддаг. Угаарын хийн хордлогын улмаас жилд 15-20 хүн нас бардаг гэх тоог албаныхан мэдээлж байсан.
2021 онд хийсэн тоон судалгаагаар сүүлийн 10 жилийн байдлаар 118 тохиолдолд 158 хүн угаартаж нас барсан. Жил бүр 2500 гаруй хүн галлагааны улмаас эмнэлэгт ханддаг. Угаарын хийн хордлогын улмаас жилд 15-20 хүн нас бардаг гэх тоог албаныхан мэдээлж байсан.
-Эрх баригчид биднийг утаанаас салгана хэмээн 1 их наяд төгрөгийг төсөвт суулгасан нь айсуй утааны үнэ-
2008-2016 онд утааг бууруулах нэрийдлээр 550 тэрбум төсөвлөж агаарт хийсгэсэн. Харин 2017-2020 онд 456 тэрбум төсөвлөж, үүний 287 тэрбум нь шууд иргэдийн халааснаас гарч утааны эсрэг ажил өрнүүлсэн нь өнөөдөр аль хэдийн ээ утаа болж хувираад бид жил жилийн өвөл түүгээр нь амьсгалж байна.
Утааг бууруулахаар 2021 онд 30 тэрбум, 2022 онд 32 тэрбум, 2023 онд 39 тэрбумыг зөвхөн улсын төсвөөс санхүүжүүлсэн байгаа юм. Энэ хугацаанд олон улсын байгууллага, улсын төсөв, бусад санхүүжилтээр нийт 500 орчим тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан гэх тоон мэдээллийг албаныхан өгч байв.
Зөвхөн энд дурдагдсан утаанд зарцуулагдсан гэх дүнг нэгтгэж үзэхэд, 1 их наяд 506 орчим тэрбум төгрөг болж байна.
Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголд утаанаас үүдэлтэй хатгалгаар өвчилсөн хүүхэд нийт өвчлөлийн 50 хувийг бүрдүүлж байна гэдгийг онцолсон байдаг.
2022 онд угаарын хийд хордсон 457 дуудлага бүртгэгдэж, 26 хүн угаартаж нас барж, 2024 онд энэ тоо нь тав дахин өссөн. Гэтэл Засгийн газрынх нь олж шийдсэн ганц арга нь 80 мянган яндан нэмэх. Амьжиргааны түвшнээс доогуур, зуух нь асуудалтай 70-80 мянган айл өрхөд нэн яаралтай давхар шатлалтай, шүүлтүүртэй зуухыг ашиглуулах төсөл. Уг нь тэд утааг бууруулахын тулд гэр хорооллыг орон сууцжуулна гэж 10 гаруй жил ярьсан ч хэрэгжилт байхгүй. Хэрэгжсэн ч тус өрхүүдийг цахилгаан, дулаанд холбох эрчим хүчний нөөц байхгүй.
Тэгэхээр энэ утаа дорвитой шийдэлгүй үргэлжилж, бид зун болохыг хүлээж утаатай эвдэрч, эрүүл мэндээрээ хохирч амьдрах нь тодорхой болоод байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zasgaa denduu Danh bna....yadaj guts...bur Lonh bolgoup
Аййй хөөрхийййййс яана даа, ийм байжээж дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн хур�##�д баахан хүн дагуулцан хүүр мөнгө үрээд дэмий тэнэж явдаг