Гадаад мэдээ
Марк Зукерберг эхнэртээ зориулж үерхэж эхэлсэн ойн баяраараа дуу хийжээ

Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болох “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг эхнэртээ зориулж үерхэж эхэлсэн ойн баяраар дуу хийсэн байна. Тэрбээр Get Low дууг дуучин T Pain-тэй хамтран дуулжээ. Тус дууг анх Lil Jon, The East Side Boyz хамтлаг гаргаж байсан юм.
Зукерберг энэ тухай өөрийн Инстаграм дээр зураг оруулахдаа “Приссиллатай анх уулзсан коллежийн үдэшлэгийн үеэр Get Low дуу явж байсан юм. Ийм учир бид жил бүр үерхэж эхэлсэн ойн баяраараа энэ дууг сонсдог” гэж тайлбарлажээ. 40 настай Зукерберг тэрхүү дууг Z-Pain нэр дор нийтэлсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхнэр нь Ази хүүхэн юм уу?
Дуу хийсэн биш ээ, дуу дуулсан юм биш үү?!