Байгаль орчин
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өнөөдөр бороо оржээ

Өнөөдөр /2024.11.15/ өглөө Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутгаар бороо оржээ.
Энэ талаар тодруулж асуухад "Энэ өвөл өмнөх жилүүдээс илүү дулаан эхэлж байна. Өнөө өглөө л гэхэд зарим сумаад цас орсон ч хүйтэн биш, харин манай Дарьганга суманд бороо орлоо" гэв. Өвлийн эхэн сар дундаа орсон ч тус аймагт +5 хэм буюу өнгөрсөн жилийн мөн үеэс харьцангуй дулаан байгаа аж.
Энэ жилийн намар зарим газарт яргуй дэлбээлж, нялх ногоо цухуйсан. Цаг агаарын энэ онцгой үзэгдлийн талаар тэнгэр шинжээчид өнтэй сайхан өвөл болно гэж дүгнэсэн. Харин цаг уурчид хөрсний дулаан болон чийг хангалттай сайн хийгээд тогтвортой байгаагийн илрэл гэсэн юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манайх шиг өвөл нь -50 градус хүрч хүйтэрдэг газар нэг хоног ч гэсэн дуулаан л байв�##� болох нь тэр. манайх дулаарлын эсрэг тэмцэх хэрэггүй.
Өвлийн сар нь 4 биш, харин намрын сар нь 4 байсныг эрхэм зурхайчид андуурчээ хөөрхий.
Ямарч байлаа гэхэд өдийд бороо орох сайны шинж биш,1974 оны 11-р сарын 20 нд Увсын давстад бороо орсноос дараа ой мод сөнөсөн юм.Мөсөн бүрхүүл үүсч м�##� аж ахуйд айхтар нөлөөлсөн билээ.