Ажиллах хүчний хомсдол үүссэн тул БНСУ-ын компаниуд гадаад хүн ажилд авахад хүсэлтэй байна

Пүрэв гарагт /2024.11.14/ Өмнөд Солонгосын хөдөлмөр эрхлэлтийн платформуудын хийсэн нэгэн тайлан нийтлэгджээ. Тус тайланд БНСУ дахь арван компани тутмын долоо нь гадаад хүн ажилд авахад нээлттэй байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Энэ нь Өмнөд Солонгосын хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүссэнтэй холбоотой юм.
“Saramin” болон “KoMate” компани БНСУ-ын 537 компаниас санал асуулга авчээ. Ингэхэд тэдгээр компаниудын 73.4 хувь нь гадаад хүн ажилд авахад нээлттэй гэдээ илэрхийлсэн байна. Санал асуулгад оролцсон компаниудын ихэнх нь буюу 74.5 хувь нь 50-100 орчим ажилчинтай. Ажиллах хүчний хомсдолд орсон компаниуд гадаад ажилчин авахад илүү нээлттэй байжээ. Тодруулбал ажиллах хүчний дутагдалтай 386 компанийн 84.2 хувь нь гадаад ажилчин авна гэж хариулсан юм. Харин ажилчны дутагдалгүй компаниудын 49.1 хувь л гадаад хүн авна гэж хариулжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛНУУДЫГ ВИЗГҮЙ БОЛГОЧИХОО ТЭГВЭЛ ТА НАРТ ӨЛЗИЙТЭЙ