Улс төрийн мэдээ

Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын хэрэглэдэг "эх оронч маск зүүх" арга энэ удаа хэрэгжсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.15/ хуралдаанаар Ц.Даваасүрэн гишүүний гаргасан ураны олборлолтын суурь АМНАТ-ын 5 хувь байсныг 9 хувь болгон нэмэгдүүлэх саналыг хэлэлцэж гишүүдийн 80 нь хувь нь дэмжилгүй унагав.

АМНАТ-ыг 9 хувь болгон гэх Ц.Даваасүрэн гишүүний саналыг С.Ганбаатар гишүүн дэмжиж бүх гишүүдийг сөрөн нэмсэн АМНАТ-аа ард түмэндээ өгнө хэмээн бараг эх орны тухай шүлэглэв.

Гэвч үнэн хэрэгтээ Ц.Даваасүрэн гаргаж, С.Ганбаатар дэмжсэн уг санал нь хэрэгжих боломжгүй. Францтай хийх ураны төслийг тэр чигт нь зогсоох зорилго бүхий агуулга байсан аж.

Үүнийг хэдийн мэдэж байсан УИХ-ын гишүүд өнөөдөр тэднийг сайн ч шүүмжлэв.

Уг нь УИХ-ын дэгийн дагуу Ц.Даваасүрэнгийн саналыг дэмжсэн байр суурьтай хоёр гишүүн, дэмжээгүй хоёр гишүүн үг хэлэх ёстой байсан. Гэвч С.Ганбаатараас өөр гишүүн саналыг дэмжиж үг хэлсэнгүй.

Үүнд гоморхсон С.Ганбаатар гишүүн хуралдааны үеэр босож “9 хувийг ард түмэндээ өгнө гэж ярихад юун буруу байгаа юм. Хүн рүү битгий дайр. Яарч байж болно оо. Ямар хар сүүдэр та нарыг минь дайрчих ваа” гэв.

Харин гишүүд С.Ганбаатар гишүүний байр суурь, Ц.Даваасүрэнгийн саналыг эсэргүүцэж тэднийг “Ийм байдлаар асуудлыг гацаадаг хүмүүсийн үе дууссан. Олон жил төрд суусан ах нар ард түмэн гэж жүжиглээд хамаг хар бараан юм аа хийдэг аргатай байсан. Энэ нь ч хэрэгждэг байж. Эх оронч дүр гаргаж, эх орны эсрэг юм хийдгээ одоо больцгоо. Одоо наад маскаа тайл” гэж шүүмжилсэн.

Гишүүдийн хэлдэг үг ор үндэслэлгүй биш.

Учир нь Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар өмнө нь “Оюутолгойн тогтоолын төслийг дэмжихгүй” гэж шантаажилж байсан ч удаатай.

Ер нь тэд энэ мэт улс оронд нэмэртэй томоохон төсөл гарч ирэхээр л "эх орон, ард түмний баялаг, харийн эрхшээлд орох нь" гэх мэт улиг болсон үгсийг хэрэглэж, эсэргүүцэх хандлагатай байдаг.

Харин энэ удаа Монгол Улсын гадаад бодлогод ахиц гаргасан томоохон төсөлд 20-иод жил хэрэглэсэн аргаараа ард түмэн, газар нутгаа ярьж төслийг “гацаах” гэсэн хоёрын оролдлого бүтэлгүйтлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 15, 2024 14:28

Ganbaa yah u harin Dawaasuren gj eh oronch medehgui ym bna l###r uhwel taarna

Зочин
Зочин
11 сар 15, 2024 15:46

Энэ Даваасүрэн, Женко нарыг Тагнуулын газар эрүүд татахгүй, ингээд давруулаад Монголын төрөөр тоглуулаад л байх юм уу???

Зочин
Зочин
11 сар 15, 2024 17:14

Хогийн хоёр поп байрандаа оржээ

Зочин
Зочин
11 сар 15, 2024 17:50

Яахав дээ. Өөр өнцөг өөр сан�##� гаргадаг хүмүүс байх нь зөвшдээ. Тэгээд л өөр санаа бодолтой л бол доромжилдгоо болимоор юм. ОТ дээр бол энэ 2 зөв л дуугарч байсныг одоо бүгд л харж байна

Зочин
Зочин
11 сар 15, 2024 21:30
Reply to  Зочин

ШАААЛ ХУДЛАА ХОГИЙН ГАРУУД ШД . ЭДНИЙГ ДАЛДААС НӨГӨӨ НЭГ СӨӨНГӨ ДУУТАЙ УРВАГЧ ТУРХИРДАГ БАЙХГҮЙ ЮУ . ГАДНЫ ЦӨӨВӨРҮҮДТЭЙ НИЙЛСЭН ХОТНЫ НОХОД ШД

Зочин
Зочин
11 сар 15, 2024 22:00

даваасүрэн эх оронч биш

Зочин
Зочин
11 сар 15, 2024 22:24

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
11 сар 16, 2024 06:31

Даваасүрэнг ганбаатартай жиших ч арай болохгүй байхаа ккк

Зочин
Зочин
11 сар 16, 2024 07:20

Энэ 2-р их оролдвол ЗГ эвгүйрнэ шүү. Тогтворгүй болж мэднэ.

Зочин
Зочин
11 сар 17, 2024 10:45

Зөв дуугарсан байлгүй дээ . Оюутолгой шиг жонхуу зуураад эргээд өөрсдөө өрөнд орчихсон , цэвэр усны нөөцөө уранаар хордуулчихсан уух усгүй болчихсон байх вий дээ . Ядаж байхад энэ УИХ ын гишүүдийн ихэнх нь юугаа ч мэдэхгүй , юу болоод байгааг ч ойлгоогүй хүмүүс их байгаа шүү . Уул уурхай , газар тари�##�ан хоёрыг адилхан гэж бодож явдаг Лодойсамбуу , УИХ ын гишүүн болчихоод Хятадруу ганзагын наймаанд явж байсан Нара гэх мэтийн ширүүн гарууд их байгаа шүү

ЗочинЗочин
ЗочинЗочин
11 сар 18, 2024 14:25

Даваасүрэн нилээд юм бодож байж ийм шийдвэр гаргасан байлгүй дээ. Айвено майнз Инк ХХК гэж байсан. Монголын өмнөд хэсгийг тэрчигээр нь хайгуул хийж, давуу эрхээр ашигл�##�тын зөвшөөрөл авч гадныханд ихэнхдээ Хятиадуудад зарж байгаа. Тэдпний хамгийн том но- той орд нь Хөвсгөлмийн Могнойн голын нүүрсний орд юм. Энэ ордыг нөөц нэмэгдүүлэх хайгуул хийж бас л Нарийн сухайтын бүлэг ордын хэсгээс ашиглахдаа хэрэглэж байсан Овоот гэх үг оруулсан нэр өгөх арга ашиглан Овоот толгой гэж нэр өгсөн байна. Могойн голын нүүрсний бүлэг ордын нөөц тогтоох хайгуул нь Тэсийн голын эх Гандан нуур, Сангийн д�##�ай нуур, Жарантайн намаг зэрэг голын эх хавийн гарыг хамарсан байгаа нь цаашдаа Тэсийн гол үгүй болох магадл�##� маш өндөр. Тэсийн гол нь Хөвсг�##�ийн Бүрэнтогтох сумын нутаг Булнайн нурууны ар дээр нэр дурдсан нуурууд, мөнх цэвдэг бүхий намгархаг газраас эх авсан Бүрэнхаан, Цагаан уул, Цэцэрлэгийн нутгаар дайран Завхан Увсын нутгаар урсаар Тувагийн нутаг руу орж буцаж эх орондоо орж ирдэг томоохон гол юм.

Холбоотой мэдээ

Back to top button