Ким Жон Ун цэргийн дрон олноор нь үйлдвэрлэх тушаал буулгажээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун дэлбэрдэг цэргийн дрон гэх мэт бусад агаарын бусад зэвсгийг олноор үйлдвэрлэх тушаал гаргасан талаар тус улсын төрийн өмчит “KCNA” телевиз баасан гарагт /2024.11.15/ мэдээлжээ. Ким Жон Ун тийм төрлийн дроныг дэлхий даяар нэвтрүүлж байгаа тул зэвсэгт хүчний онолыг яаралтай шинэчлэх шаардлагатай гэсэн аж.
Энэ жилийн эхээр тэрбээр дэлбэрдэг дроны туршилтыг удирдан явуулсан билээ. Үүнтэй зэрэгцэн Хойд Солонгос болон ОХУ-ын харилцаа илүү бэхэжсэн тул Ким Жон Ун дрон хөгжүүлэлтийн тал дээр Оросоос тусламж авч байгаа юу гэж мэргэжилтнүүд бодох болжээ. Дэлбэрдэг дронуудыг одоо цагт явагдаж буй Украин болон Ойрх дорнод дахь дайнуудад өргөнөөр ашиглаж байгаа.
“KCNA” агентлаг мэдээлэхдээ “Ким Жон Ун цуврал үйлдвэрлэлийн системийг аль болох эрт байгуулж, бүрэн хэмжээний масс үйлдвэрлэлд шилжих шаардлагатайг онцолсон” хэмээжээ. Мөн Ким Жон Ун дроныг зэвсэгт хүчний зориулалтаар ашиглах өрсөлдөөн нь дэлхий даяар эрчимжиж байгаа, цэргийн удирдагч нар байлдааны талбар дээр амжилт үзүүлдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоохондоо үр дүнтэй довтолгоо болж байна, ирээдүйд хамга�##�т нь илүү сайжраад ирэх байх,